Насанд хүрээгүй охидыг секс-боол болгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Америкийн Огайо мужийн нэгэн пастор хамт ажилладаг хоёр санваартантайгаа нийлэн насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд ордог байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

38 настай хар арьстан Кеннет Батлер насанд хүрээгүй хоёр охинтой бэлгийн харилцаатай байснаа баталжээ. Тэрээр охидыг секс боолчлолд татан оруулж, мөрдлөг шалгалт явуулахад саад учруулж байсан гэм буруугаа хүлээсэн аж.

Насанд хүрээгүй охидыг секс-боол болгох замаар ашигладаг байсан хэрэгт Батлер болон өөр хоёр пасторыг өнгөрөгч оны 11-р сард буруутгаж байсан тухай The New York Times нийтэлжээ. Батлер пасторт ойролцоогоор 17 жилийн ял оноогдож болзошгүй аж.

Санваартнууд 2014 онд 14 настай охиныг садар самуунд уруу татаж эхэлсэн бөгөөд энэ явдал 2017 он хүртэл үргэлжилсэн байна. Тэд зочид буудал, сүмийн дэргэдэх төв болон өөрсдийн орон гэртээ охиныг аваачин ашигладаг байсан гэнэ.

Тэд охинтой бэлгийн харьцаанд орж байх үедээ гар утсаараа аудио, видео бичлэг хийдэг байсан бөгөөд насанд хүрээгүй өөр хоёр ч охинд мөнгө өгч хуурах замаар секс харьцаанд оруулсан байна.

Дашрамд дурдахад, Айдахо мужийн нэгэн санваартан энэ оны хоёрдугаар сард хүүхдийн порнограф тарааж, гэртээ марихуан, экстази хадгалж байсан хэргээр ял шийтгүүлж байсан билээ.

 Д.Мөрөн

Эх сурвалж:www.Zindaa.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
add(27.123.214.106) 2018 оны 05 сарын 16

ezen gj u bhab teneguyd t

0  |  0
add(27.123.214.106) 2018 оны 05 сарын 16

ezen gj u bhab teneguyd t

0  |  0
add(27.123.214.106) 2018 оны 05 сарын 16

ezen gj u bhab teneguyd t

0  |  0
Охинтой ээж(122.201.27.34) 2022 оны 04 сарын 13

Хөөрхий эзэн тэнгэр нь анхаарч тэдний гэм нүглийг нь харгалзан шийтгэдэггүй л байсан юм байхдаа. Эсвэл Эзэн тэнгэрээ нүдээ цавчих хооронд амжуулдаг байсан юм болов уу

1  |  0
Top