Монголын уулчин Ж.Бямбасүрэн ”Дэлхийн зулай”-д эх орныхоо тугийг мандууллаа

2018 оны 05 сарын 16

Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн 2018.05.16-ны 13 цаг 47 минутад /Улаанбаатарын цагаар/ Эверестийн оргилд гарчээ. Тэрбээр ийнхүү Монголын уулчдаас "Дэлхийн дээвэр" Эверестийн оргилд хүрсэн долоо дахь тамирчин болж байна.

Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн 7 ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирч эхэлсэн гэнэ.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд гарсан байдаг аж. Үүнд Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй юм.

Image may contain: 1 person, smiling, mountain, sky, nature and outdoor

Сонирхуулахад: Эверест болон дэлхийн дөрөв дэх өндөр оргил Лхоцэ-д нэг замаар өгсөж байгаад С3 буюу 3-р отогийн дээрээс авиралтын замууд нь салдаг аж. Доорх зураг дээр цэнхэр өнгөөр баруун гар талын Лхоцэ оргилд авирах, улаанаар Эверестийн оргилд авирдаг үндсэн замыг тэмдэглэн харуулжээ. С4 буюу 4-р отог далайн түвшнээс дээш 7900м өндөрт "South col" буюу Эверест, Лхоцэ оргилуудын дундах "Эмээл" дээр байрладаг ба эндээс багууд оройдоо, шөнөдөө хөдөлж, "Summit push" буюу оргилын дайралтаа хийдэг аж.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доогий(59.153.84.218) 2018 оны 05 сарын 16

Хобби л байх даа, мэдээж тэвчээр, зориг зөндөө юм шаардагдана, гэхдээ гарсан гээд манайд хэрэгтэй юм юу ч байхгүй гэж би боддог. Дээр нь маш эрсдэлтэй. Эверестийн оргил орчимд 300 гаруй цогцос байдаг гэж уншиж байсан юм, тэрийг цаашдын уулчид бодож үзэхэд гэмгүй л болов уу

0  |  0
Top