Кристен Стюарт яагаад улаан хивсэн дээр гутлаа тайлсан бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

 Жүжигчин Кристен Стюарт өчигдөр Каннийн кино наадмын нэг хэсэг болох Спайк Лигийн “BlacKkKlansman” киноны нээлтэд иржээ. Жүжигчин бүсгүйг улаан хивсэн дээр биеэ зохисгүй авч явсан гэж хүмүүс буруутгажээ. Учир нь Кристен аюулгүй байдлаа бодолцож өндөр өсгийтөө тайлсан байна. Ёслолын үеэр бороо орж байсан учир хивс, шатаар явахад гулгаатай болсон байжээ. Иймээс Кристен зогсоод өндөр өсгийтөө тайлсан байна.

Жүжигчин бүсгүй шатаар хальтирч уналгүй өгсч, кино заал руу орохын тулд улаан хивсний ёслолын ёс зүйг зөрчсөн нь энэ аж. 28 настай Кристенийг өмнө нь Каннийн кино наадамд зохимжгүй хувцастай ирсэн гэж буруутгаж байсан удаатай. Түүнийг эрэгтэй костюмтай, галстуктай, өндөр өсгийтгүй ирсэн гэж хүмүүс шүүмжилж байсан билээ.

Кристен Стюарт разулась на красной дорожке Канн ради безопасности

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top