Д.Бямбаа: Уул уурхайн ТУЗ-ийн гишүүн Багабанди гуай хүртэл 100 сая төгрөгний цалин авч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

Энэ сарын 14-ны өдрөөс эхлэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм. “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн хэдий ч өнөөдрөөс тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон байна.

Тухайн асуудлын талаар Хөдөлмөрийн яамны үйлдвэрчний холбооны ажлын албаны дарга асан Д.Бямбаа хэлэхдээ "Өнөөдөр бодит байдал Монголд цалингийн үнэлэмж огт байхгүй болжээ. Сүүлийн дөрвөн жил төрийн албан хаагчдийн цалинг огт хөдөлгөөгүй барьсан байгаа юм. Үүний улмаас  нөгөө талд үнийн өсөлт явагддаг өөрөөр хэлбэл бензин, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гэх мэтчилэн бүх хэрэгцээний зүйлсийн үнэ өсөж байдаг тиймээс хүмүүс цалин авсан ч ядуу амьдардаг болсон цаг. Угтаа аль ч улс оронд эмч, багш нар бол хүндтэй мэргэжлийн тоонд ордог. Гэвч бид цалингаасаа янз бүрийн татвар шимтгэл төлөөд 40,50 мянган цаас л гар дээрээ авч үлддэг нь бодит үнэн. Бид чинь дараагийн сарын цалин буутал мөнгөө хүргэх гэж тамаа цайж байна шүүдээ. Энэ үед л бид бодит байдлыг хараад тэмцэж байгаа юм. Уул уурхайн ТУЗ-ын гишүүн Багабанди гуай хүртэл 100 сая төгрөгний цалин авч байна. Багануурын уурхай, Эрдэнэтийн уурхайнхан 25-40 сая төгрөгний цалин авч байна. Төрийн банкны захирал гэхэд 10 сая төгрөгний цалин авч байна. Тэгэхээр зарим төрөөс хамааралтай газрууд хүртэл ийм өндөр цалин аваад байхад энэ нэг 500 хүрэхгүй цалин авдаг маш том масс ядуу давхрагыг та нар бий болгож байна шүү дээ. Тиймээс үүний зөрүүг багасгаж, төрөөс болон төсөвөөс хамаарч байгаа байгууллага бүрийн хоорондын зөрүүг багасгах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 20,30,40 дахины зөрүү байна шүү дээ, ийм шудрага биш байж болохгүй" хэмээсэн юм. 


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ө(202.131.238.98) 2018 оны 05 сарын 17

барьцах юмаа олж барьцаарай шаар минь

0  |  0
зочин(66.181.161.6) 2018 оны 05 сарын 17

Багабанди гэж үзэээрийн царайтай юм чимээгүй 100сая аваад нуугдаад амьдраад байдаг жэнхэнэ нахаалный.бэртэгчин хүний адаг юмаа ганц өөрийн хар зовлогоо бодсон ямар хүн ийм арчаагүй сэтгэхүйтэй хүмүүждэг байна.оюутолгойгоос авсан мөнгийг шалгаачээ.хахууль аваад монголын эрх ашгийн төлөө бусармаг юм хийж ыайгааг хайцаалж байдаг юмуу энэ

0  |  0
Uvs(150.129.142.218) 2018 оны 05 сарын 17

Bagabanditai bitgii barits, emch nar min. Ter bol sunsee hudaldsan oroolon. Ta nar bol hunii toloo amidardag burhad.

0  |  0
Зочин(182.160.1.242) 2018 оны 05 сарын 17

Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Энхбаярыг шоронд хийчихээд тавлаж хэн түүнийг өлс гэж хэлсэн юм гэж байсныг хүмүүс санаж байна уу? Засгийн гаазар гээчийг байгуулсан хүмүүс тийм л юм хэлнэ дээ.

0  |  0
zochin(202.179.26.102) 2018 оны 05 сарын 16

mungu nehsen jagsaal moodnoos garsan shuudee zun bolj bna tolgoigoo amraagaad use avahuulchihad yun buruu bhav neg sumaar hoer tuulai buudaj bna bolooshdee YE-iin baiguullaga bas ih shordoh yumaa

0  |  0
salaavch(122.201.31.94) 2018 оны 05 сарын 16

arai ch de ichij amidar hulsnii jagsagchid yaj emchiinhe urgusun tangaragiig zurchij chaddag bnaa

0  |  0
rt(122.201.31.94) 2018 оны 05 сарын 16

uvchtnii ar gerees zuvhun suvilagchid ni gehed l 1nabor 10000tugrugtui ugch bna iim bhad tsalin nemne geed bdag

0  |  0
boogii(122.201.31.94) 2018 оны 05 сарын 16

ene neg l bishee erunhiilugch hurtel oroltsood ergej toirod l demjeed l yavad bna hudla zahialgin nuhduud yum bishuu

0  |  0
иргэн(202.179.24.240) 2018 оны 05 сарын 16

Эмч Сувилагчид аа, Та бүхэн үнэхээр Цалин мөнгөө нэмүүлэхийн төлөө Тэмцэж байгаа юм бол бусад Нам хүчний дэмжлэг БҮҮ АВ, наад байдлын чинь харахад Улс төржсөн аль нэг Намаас санхүүжигдсэн нь , Зүүсэн маск энэ тэр чинь илт байна шүү дээ, ингэж Тэмцэх юм бол Та бүхэн Амжилтанд хүрэхгүй ээ, Дангаараа нэгдэж нягтараад Тэмц, АН Та бүхнээр далимдуулж тоглолт хийж байна шүү дээ,

0  |  0
Маралаа(150.129.142.100) 2018 оны 05 сарын 16

Хөдөлмөрийн яамны ҮЭ ийн холбоо гэж байдаг юм уу? хаа хамаагүй нөхөд үсээ хусуулаад бна шдээ АН ынхан л бна даа яах аргагүй

0  |  0
zochin (112.72.14.108) 2018 оны 05 сарын 16

turuh,mes zasal,seheen .huuhed geed hund ajiltai tasagiin tsaling nemej bolno harin bugdiig nemeh shaardlagagui yamarch achaalalgui ajilsan bolj suudag humuust adilhan baij bolohgui yag ter hund nuhtsuld ajildag humuus naana chi ni suuh zavgui bgaa shuu

0  |  0
Q(202.9.40.254) 2018 оны 05 сарын 16

Эмч сувилагчид өөрсдөө л асуудлаа тавиачээ. Энэ бямбаа гэгч улстөрч хөгшинөөр яах гээд бгаа юм болоо

0  |  0
Н(112.72.14.59) 2018 оны 05 сарын 16

Монголын хамгийн сэхээтэн оюунлаг хэсэг хамгийн бага цалинтай, төрийн дэмжлэг ноль мөртөө цалингаас нь хэд давсан хөгжлийг шаарддаг нь шударга бус

0  |  0
zoch(178.72.71.85) 2018 оны 05 сарын 16

yamar ih shunal vee.tegeed avsandaa avaad oroh yum uu

0  |  0
zo(103.26.193.120) 2018 оны 05 сарын 16

Baga banid iig shalgaachee huuliihaan

0  |  0
эмч(59.153.114.141) 2018 оны 05 сарын 16

монголд шударга бус тогтолцоог дэвэргэсэн хууль шүүхийнхэн, намуудын дансанд байгаа мөнгийг эмч нарт цалингийн нэмэгдэл болгох хэрэгтэй

0  |  0
Top