Нялх хүүхэдтэй, бөөн өртэй эхнэрээ нөхөр нь хаяад явтал...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

Катя найз Наташа дээрээ ирээд, өөрийн амьдралд тулгарсан зовлон бэрхшээлийн талаар баахан хууч хөөрчээ. Түүнийг нөхөр нь хаяад, өөр нэг эмэгтэй рүү явчихсан аж.

Тэд уг нь бие биедээ маш их хайртай болцгоон гэрлэсэн байна. Харин удалгүй нөхрийнх нь ээж тэдний амьдралд хутгалдаж, бөөн хэрүүл үүсгэх болжээ.

Тэрээр хайртай хүү нь бараг өлсгөлөн яваад байна, түүнийг дэлгүүр гүйлгэж, хог хаяулж байна гээд шүүмжлэх шалтаг мундахгүй байсан гэнэ.

Харин энэ үед нөхөр нь буйдан дээр инээмсэглэн хэвтэж, түүний ээж эхнэрийг нь хэрхэн зовоож байгааг огт анзаардаггүй байсан гэнэ. Тэд ипотекийн байрны зээлтэй байсан учраас хэзээ нэгэн цагт салж сарних тухай огт төсөөлөлгүй байж.

Эхнэр нь хүүхэдтэй болохыг ихэд хүсч байсан боловч харин нөхөр нь огт өөр бодолтой байжээ. Тэрээр ипотекийн зээлээ төлж дуусталаа ямар ч хүүхдийн тухай яриа байхгүй хэмээн эрс эсэргүүцдэг байсан гэнэ.

Эцэст нь, хүүхэдтэй холбоотой бүхий л зардлаа өөрөө хариуцаж төлөх тухай ам өчиг өгч байгаад эхнэр нь жирэмсэлж, охинтой болжээ. Харин үүний дараахан нөхөр нь өөр эмэгтэй рүү явчихсан аж.

Ингээд Катя найз Наташадаа уйлан барин зовлонгоо ярьж, ипотекийн зээлээ төлөх 30 мянган рубль боломжтой үедээ буцааж өгөхөөр зээлсэн байна.

Цаг хугацаа ч өнгөрсөөр, Наташа мөнгөө буцааж авах тухай бодохоо ч больчихсон байж байтал нэг өдөр утас дуугаран, Катя түүнтэй уулзаж өрөө буцаан өгье гэжээ.

Найзууд уулзтал Катя танигдахын аргагүй гоё эмэгтэй болон өөрчлөгдсөн байв. Түүний үс засалт, хувцасласан байдал гээд үнэхээр гайхалтай харагдаж байлаа.

Катя Наташад зээлсэн мөнгөө эргүүлж өгөнгөө сониноо хуучилсан байна. Тэрээр ажил дээрээ албан тушаал дэвшиж, ахин хүнтэй гэрлэсэн гэнэ. Шинэ нөхөр нь түүнд болон охинд нь маш хайртай, охин Таечка нь түүнийг ааваа гэж дууддаг талаар ярьсан байна. Харин хуучин нөхрийнх нь талаар сонирхон асуутал түүний тухай ярихыг ч хүсэхгүй байна гэжээ.

Сүүлд Наташа найзуудаасаа сонссоноор, Катягийн хуучин нөхөр нөгөө хүүхэндээ хаягдаад эхнэр, охин руугаа буцаад ирэх гэтэл аль хэдийн өөр нөхөртэй болсон тул ганцаараа хоцорч, одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа аж.

Орчуулсан Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.35) 2020 оны 06 сарын 05

Ээж ганцхан удаа олдоно , эхнэр олон удаа олдоно

0  |  1
ЭЭЖ БОЛ БУРХАН(182.160.4.114) 2018 оны 05 сарын 17

ПАА ТЭГЭЭД НӨХӨР НЬ ЯАЖ ХОХИРСОН ЮМ.ЭЭЖ БАЙХАД ЭР ХҮН ХЭЗЭЭ Ч ХОХИРОХГҮЙ.ЭЭЖҮҮД МАНДТУГАЙ ЭЭЖИЙГ ҮЗЭН ЯДДАГ ӨМХИЙ ШУЛМУУД СӨНӨТҮГЭЙ.АВГАЙ ЗӨНДӨӨ ОЛДОНО ЭЭЖ ХЭЗЭЭ Ч ОЛДОХГҮЙ.

0  |  0
zochin(183.177.106.66) 2018 оны 05 сарын 17

Манай хадам бас намайг салгахад их үүрэг гүйцэтгэсэн бас бусад манай нөхөрийн эгч, дүү гээд л 2 сартай хүүхэдтэй намайг хаяад явсан. одоо катя шиг амьдранаа

0  |  0
sfdsg(66.181.160.66) 2018 оны 05 сарын 17

Hadam eejeeree bas l amidralaa balluulan 2 ohintoigoo hotsorson.hedhen sartai ulgiitei amitang hayaad yavah zurh haanaas ni ch gardag yum be de.ajiglaad l bhad eregtei huuhdiig huuhed nasnaas ni humuujild ni ontsgoi sain anhaarch uureg hariutslaga.er zorig geed buhniig l suulgaj uguh heregtei yum shig bgaan.

0  |  0
zochin(27.123.214.102) 2018 оны 05 сарын 17

manahand neg muu zan baidag hunees deer garah gej uridah amidlinh ni aldaa onoog shuumjildeg magadgui tani ur huuhed ch gesen aldaj bolno ta amidraldaa aldaagui baij bolno tiim bolohoor huntei muudah uedee urdah hoidohig ni yarij doromjildog teneg ugee bolih heregtei yunaas bolj margaldsan teriigee l yari huniig bitgii gold ni ortol gomdoo

0  |  0
zochin(27.123.214.102) 2018 оны 05 сарын 17

hadmuud er ni huuhduudiin amidrald oroltsoh hereggui bi ch bas hadam eej bolson huuheddee hairtai l bol tedniig taivan orhi hamgiin gol ni berteigee, hurgenteigee sain hariltsaatai baival tani huugee, ohinoo gesen setgel uneheer bolj butehgui bol asuudlaa uursduu shiideg

0  |  0
$()(66.181.161.13) 2018 оны 05 сарын 17

Сайн нөхөртэй нь хадам нь муу. Муухан нөхөртэй байхаар хадам нь сайн хүмүүс бхын

0  |  0
Lol(172.56.3.220) 2018 оны 05 сарын 17

Manai etseg eh minii amidrald oroltsood ter nowshiig dawraaalgui erthen salgaj dongoson bol odiid bi etseggui huuhedtei ingej zowj bhgui bsan daaa. Etseg eh ni unen bogood hatuu ug heleh uedee heljil bsan ni deer. Bas dawarsan hurgen beruud bdg shuu. Oorsdiigoo yu ch gj boddiin. Estoi bulan toirool dahiad olood awdag l humuus shde unendee

0  |  0
Ука(178.197.237.25) 2018 оны 05 сарын 17

Хох нь муу хог

0  |  0
Zochind(64.119.22.100) 2018 оны 05 сарын 16

Hanilsan haniihaa eejiig uhej ogdoggui gej helj bgaa ter hun hun monuu? Zochin gej bichsen ter door bgaa hun. Arai ch dee. Chinii ber chamaig tegej yarih ue irne shuu!!!

0  |  0
Ber (64.119.22.100) 2018 оны 05 сарын 16

Yaj ch bsn hundelj deedleh amid burhan bol hunii etseg eh, hadam eej ch gsn hani nohriin chin tiim l hun n. Eh hun amia tasalj toruuleed ooroosoo haramlaj urdee baidgaa zoriulaad l hun bolgono. Gtl ter huu, ohinii n hanilsan hani n nuden deer n zovoogood l hair halamjaar dutaagaad bhr hen tevchihiin be? Uglej, durguitsej l taarah bh daa.. Ug duulj suraagui neg n tunij gomdoj hederleed l. Etssiin etsest dergedeh hania hairlaj halamjilaad surchihval ergeed chi uuroo l nasnii namartaa ch hosooroo eleg buten amidrana shuu dee.

0  |  0
Ohin ur(103.57.94.109) 2018 оны 05 сарын 16

Manai hadmiin hiisen uiliin uriig uuriin gants ohin ni daaj yadan yavaa daa odoo, duusah boloogui ni haramsaltai.

0  |  0
Би (124.213.70.8) 2018 оны 05 сарын 16

Миний амьдралыг хадмууд сүүрүүлсэндээ

0  |  0
Ххх(103.212.118.181) 2018 оны 05 сарын 16

Хадам ээж бүр олон янз байх юм аа.Эргүүтээд өөр хүүхэнтэй зууралдсан хүү гээ загинаад гэрээс нь явж байгаа бэрээ үнсээд охин минь ээж дээрээ ирж золгож байгаарай ийм муу хүү төрүүлсэн ээжийгээ уучлаарай сайн хүнтэй сууж илүү сайхан амьдраарай гээд уйлж байсан хадам ээжийг хараад биширсэн.Төөрч төрсөн ээж үр хоёр гэмээр .Нээрээ л хэдэн жилийн дараа бэр нь сайн хүнтэй сууж өнгө зүстэй явна лээ.Хүү нь дахиад л өөр эхнэртэй болсон байсан

0  |  0
lgfs(66.181.161.96) 2018 оны 05 сарын 16

Mongol saihan emegteichuud bugdeeree sain yavah boltugai

0  |  0
zochin(66.181.165.198) 2018 оны 05 сарын 16

zub boljde uhaan muutai nuhurtui bsan dor bhgvi vbj baibal tuslah demjih hvn oldjil taara nuhur ni geed bga bolhoor hvmvvs tuslahgvi bas uursdiigu ch uud ni tatahgvi nabsaigaad l vbaad baibal hen naasha gehebde

0  |  0
Туяа(220.124.55.118) 2018 оны 05 сарын 16

Өнөөдөр нялх хүүгээ хайрлаад өсгөж байгаа залуухан бүсгүй хэтдээ басл хадам болно шдээ хайрлаад өсгөсөн хүүхдээ гэр бүл болоод арчаагүй амьдраад байвал амьдралд нь оролцохгүй бж чадахуу бас муу хадам болно доо

0  |  0
Зочин (64.119.20.230) 2018 оны 05 сарын 16

Хүүхдүүдийнхээ амьдрал, асуудлыг зохицуулах гэж балайр даг хадам ээжүүд зөндөө бий.

0  |  0
zochin(178.72.71.85) 2018 оны 05 сарын 16

manai hadam eej gej neg budliani ezen baij bilee huurhi.yamar ch gesen uheheesee umnu 2 ch ohinoo nuhruus ni salgaj dungusun shuu

0  |  0
Б(59.153.84.163) 2018 оны 05 сарын 16

Бурхан байдаг л юм даа.

0  |  0
Gerel(178.72.71.85) 2018 оны 05 сарын 16

bolj dee.hervee salaagui bol...Hadam eejuud uhaantai baigaarai daa.huug chin ohinig chin hairlaj bgaa bol tand busad ni hamaagui dee

0  |  0
зочин(150.129.142.45) 2018 оны 05 сарын 16

зөв

0  |  0
Top