Хушганы модоор хийсэн тавилганы онцлог

2018 оны 05 сарын 17

Хушганы модон тавилга нь бусад модон тавилгуудын дунд уламжлалт нарийн хийцээрээ  ялгардаг. Маш бат бөх дээрээс нь байрлуулахад хялбар эдгээр тавилгууд нь дотоод засал чимэглэлд тань гайхалтай сонголт байх болно.

ЯАГААД ЗААВАЛ ХУШГАНЫ МОДОН ТАВИЛГА ГЭЖ?

Хушганы мод нь маш хатуу тэсвэртэй мод тул ямар ч тавилгыг хийхэд урт удаан хугацааны эдэлгээ болж чадах юм. Энэ нь ялангуяа задгай зуухны тавцан, нарийн хийцтэй орны толгой зэрэгт ч сайхан сонголт байх болно. Хэрэв зөв зохистой арчилж чадвал насан туршид цаашлаад түүнээс ч илүү хугацаанд эдэлж хэрэглэж болох юм.

Хушган модны судал нь тун өвөрмөц шулуун бөгөөд энэ жигд байдал нь тавилга хийхэд тохиромжтой байдаг. Энэхүү шулуун судал нь уламжлалт байдлыг хадгалдаг хэдий ч тавилгыг цэвэр цэмцгэр нягт нямбай харагдуулдаг. Хушган модны содон үзэмж нь бусад төрлийн модон тавилгуудад ч гайхалтай хавтан болж өгдөг.

Уг мод нь цайвраас эхлээд гүн хар бор гэх мэт олон төрлийн өнгөтэй байдаг. Бараан өнгө нь хоолны ширээ, ил шүүгээнүүд гэх мэтийн тавилгуудад түгээмэл зонхилдог. Бусад олон моднуудыг байгалийн жинхэнэ өнгийг нь гаргаж ирэхийн тулд нэмэлтээр будаж өгөх шаардлагатай байдаг бол хушганы мод нь тод өнгөтэй тул хамгаалалтын лак цацахад л хангалттай юм. Хэдийгээр модыг будаж болох ч өөрийх нь уг өнгө нь бага зэрэг өөрчлөгдөх тул энэ нь таны сонголт болж үлдэх юм. Мөн нарны хэт тусгал болон цаг хугацааны элэгдлээр тавилга тань цайран элэгдэнэ гэдгийг санаж явах нь зүйтэй.  Гэсэн ч хайртай тавилгуудаа будаад л хуучных нь сайхан гүн бараан өнгөнд оруулж болно.

Хушганы мод нь нарийн хээ, бүтэцтэй хатуу мод тул маш нарийн сийлбэрүүдийг ч хийх боломжтой байдаг байна. Зузаан, хатуу хушганы мод нь бусад моднуудтай харьцуулахад хэлбэрээ маш сайн хадгалдаг тул олон төрлийн хэлбэр хийцээр хийж болдог.

Өөр нэгэн онцлох давуу тал нь байгаль орчны өөрчлөлтөд тэсвэртэй байдаг. Чийг даах болон бусад өөрчлөлтүүдэд ихэнхи моднууд шиг агшиж жижгэрэх эсвэл пэмбийж хөөдөггүй. Түүнээс гадна ус, ундаа зэрэг шингэн зүйлсийг нэг их удаахгүйгээр арчиж цэвэрлэсэн тохиолдолд уусгахгүй, элдэв толбоны мөр үлдээдэггүй.

 

Хушганы мод нь бат бөх, гоёмсог дээрээс нь ямар ч төрлийн материалтай гайхалтай зохицох тул таны хүсэл сонирхолд нийцэх болно. Та энэхүү модонд зориулж арай илүү мөнгө төлөх хэдий ч урт, удаан хугацааны эдэлгээтэй  гоёмсог тавилга нь эргэлзээгүй таны зөв хөрөнгө оруулалт болох болно.

Та хушганы модоор хийсэн тавилга авахыг хүсвэл Монголын хамгийн том тавилгын их дэлгүүр болох Мишээл тавилгын их дэлгүүрийн B9 павилон дээр ирж сонирхоорой.

Хушганы модон тавилганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/NORDICbrands/

Мишээл тавилгын их дэлгүүрийн утас: 7555-7711

Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө, Мишээл цогцолбор

FB хаяг: https://www.facebook.com/misheelfurniture/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top