АНУ дахь ОХУ-ын элчин сайдын яам Washington Examiner сонинд нийтлэгдсэн материалын талаар тайлбар хийсэн байна. Уг нийтлэлд саяхан нээлтээ хийсэн Крымийн гүүрийг дэлбэлж нураахыг Украины эрх баригчдад уриалсан аж.
Дипломат төлөөлөгчийн газрын тайлбарт дурдсанаар, өчигдөр Washington Examiner сонин Крымийн гүүрийг дэлбэлэхийг уриалсан Том Роган автортой хорлон сүйтгэх зорилго бүхий нийтлэлийг хэвлэжээ.
“Үг хэлэх эрх чөлөө нь террорист үйлдэл болон хүмүүсийг хөнөөхийг уриалахад чиглэгдэх ёсгүй. Дипломат төлөөлөгчийн газрын зүгээс үзэж буйгаар, энэхүү нийтлэл нь Орос болон Украины хоорондын дайсагнал, бие биенээ үзэн ядах явдлыг улам дэвэргэхийг хүсч байгаа хэсэг бүлэг хүмүүсийн чин хүслийн илэрхийлэл боллоо гэхэд хилсдэхгүй” гэжээ.
Дашрамд дурдахад, 2018 оны тавдугаар сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн гүүрийн авто замын хэсгийг нээн, өөрөө КамАЗ машин жолоодон явсан билээ. Уг гүүрний төмөр замын хэсгийг 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Крымийн гүүр нь Таманийн хойг болон Керченскийн хойгийг хооронд нь холбож байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Bismillahir Rahmanir Rahim Allah hu Akbar
Muu muuhai buhniig delhiigeer neg odoon devergegch ni Amerikiin negdsen uls, Mongol uls 2 bolchihson yum bish uu?!
Muu muuhai buhniig delhiigeer neg odoon devergegch ni Amerikiin negdsen uls, Mongol uls 2 bolchihson yum bish uu?!
Allah hu Akbar