Германы Тагнуулын алба Их Британид Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан бодистой адил зүйлийг 1990-ээд онд хүлээж авч байсан гэсэн мэдээлэл тус улсын “Zeit” сонинд гарчээ. Германы Холбооны тагнуулын алба 1990-ээд онд “Новичок” гэх бодисыг дуурайлгаж хийсэн химийн хорт бодисыг Оросын эрдэмтэн Германд өгснийг илрүүлж байсан аж.
“Zeit”, “Süddeutsche Zeitung” сонин болон “NDR”, “WDR” радиогийн сэтгүүлч нарын хамтран эрэн сурвалжилсан мэдээллээр дээрх химийн бодисын туршилтын талаар Холбооны тагнуулын алба болон Бундесвер (ХБНГУ-ын зэвсэгт хүчин)-д нууц мэдээлэгч мэдээлэл өгч байжээ. Түүнийг Оросын эрдэмтэн байсан гэж Германы хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрээр Герман руу зугтаж очиж амьдарч байжээ. Тухайн үед ХБНГУ-ын Канцлер байсан Хельмут Колийн ярьснаар Германы Тагнуулын алба уг бодисыг холбоотнуудтайгаа хуваалцсан аж. Тэр дундаа Америк, Их Британийн Тагнуулын албанд дамжуулжээ.
Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан хэргийн талаар эргэн сөхье. Тэднийг өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Их Британийн Солсбери хотын худалдааны төвийн гадаах сандал дээр хордуулсан байсан билээ. Их Британийн талд тагнуул хийсэн гэж ОХУ-аас ял сонссон Сергей Скрипаль нь сүүлийн жилүүдэд Англид амьдарч байсан юм. Түүнийг хордуулсан тархи мэдрэл саажуулдаг химийн бодисыг “Новичок” гэх бодис болохыг Их Британийн албаныхан тогтоож, уг бодис Орост байсан гэж үзсэн билээ.
Тагнуулч асныг охинтой нь хамт хордуулсан хэрэгт Москваг буруутгасан Лондон Оросын дипломатуудыг эх орноосоо гаргах арга хэмжээ авсан юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг “тагнуулууд” гэж тодорхойлсон удаа ч бий. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Тагнуулч асныг хордуулсан хэрэгт манай улс ямар ч холбоогүй. Бид олон улсын шинжээчдийн хяналт дор химийн бодисоо устгасан. “Новичок” гэж бодис ОХУ-д байхгүй” гэж мэдэгдсэн билээ.
Тагнуулч асныг хордуулсан газарт ажилласан цагдаа нар тусгай хамгаалалттай хувцас өмсчээ. Гэсэн ч хэргийн газар анх очсон цагдаагийн ажилтнууд химийн бодист хордсон байна.
Сергей Скрипаль болон түүний охин Юлияг ухаангүй хэвтэж байхад нь олсон худалдааны төвийн гадаах сандал
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 8 )
УРВАГЧИДАД ҮХЭЛ
archaagui urvagchiig horduulsan bsn yadag um,,hohchin gdg umdaa..
ОХУ-ын эсрэг л Англи, Ану-гийн хор найруулалт гэдэг нь ойлгомжтой. Тэр урвагч Скрипалийг ОХУ хордуулах байсан бол аль хэдийн нь орчин үеийн шинэ хороороо хордуулах байсан. ОХУ-даа аль хэдийн устгагдсан, гэхдээ Англи дээр үед олж авсан хор байсан гэсэн.
Angli Amerikchuudiin hiisen eeljit jujig shude herwee orosoos irehdee hordson baibal niseh buudal ongots ali alind humuus hordoh bsan mun bodisiig hileer oruulah ymarch bolomjgui
orosuud ch iim yamandaa garamgai daa
Британи өөрөө ч хордуулсан байж болох юм байна даа.
Putin chiisen ajil