Хамаг бүхэн бороо мэт арилахад гэрэл зураг түүх болон үлдэнэ гэдэг. Бид хэдийгээр “Мөнхийн залуу” хэмээн өргөмжилж, үүрд ийм байх мэтээр түүнийг атаархах бахархахын завсарт хардаг ч нэг л мэдэхэд цагийн аяс түүнийг ч гэсэн өтөл буурайн нэрэнд хөтөлж л таарна. Харин нэгэн цагт цуутай явсан түүний цэл залуу насны зургууд, бага зэрэг маяг оруулж ярьдаг аялга бүхий ТВ-ийн бичлэгүүд, алдаа оноотой амьдралынх нь тухай дурсамж олон хүний сонирхлыг одоогийнх шигээ, эсвэл бүр ч илүүгээр татна гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь, Топ модель гэх нэр дор, Монголын сайхан бүсгүй гэх өргөмжлөл дор, “Мөнхийн залуу” гэх гуншинтайгаар бидний дунд хорин нэгдүгээр зууны халхын цуутай хүүхэн нэр төртэй, мөн нэр хүндгүйн завсарт амьдарч байна. Түүнийг муугаар дүгнэж, элдвээр ярьдаг олон хүн бий. Гэхдээ бүрэн мэдэхгүй нэгнээ сайлж муулах нь утгагүй. Тэр хангалттай нууцлаг амьдардаг. Түүний нууцуудыг, түүний үнэнийг мэдэх найз ч байдаггүй гэж мөрийцөж болох байх. Ингээд топ модель П.Одгэрэлийн “ТОП” гэж хэлж болохуйц нууцын ертөнцөөр аялна уу
1. Эхийнхээ нэг өдрийн ачийг хариулж чадсан цор ганц загвар өмсөгч
Шүүдрийн дуслаар цай чанаж өгвөл эхийнхээ нэг өдрийн ачийг хариулсантай тэнцэнэ гэх сургаал бий. Топ хатагтай яг энэ зарчмаар шүүдрийн усаар ээждээ цай чанаж өгч байжээ. Түүний ээж Кино үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд “Давааны цаана даваа” киноны зураг авалтын үеэр бяцхан Одгэрэл навч болгоны дор аяга тосоод, даарсан хөлөө үнээний халуун хэвтэр дээр гишгэж дулаацуулсаар балга хүрэхгүй шүүдрийн ус авчирч, ээждээ өгч байсан аж.
2. Дуучин модель
Мөнхийн залуу хатагтайн хоолой нэг л биш гэх бөгөөд өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. "Өөрийнхөө хоолойнд дургүй, яаж дуугараад байгаагаа ч ойлгодоггүй" гэж ярилцлага өгч байсан удаатай. Гэтэл олон жилийн өмнө “жинхэнэ” залуу байх цагтаа тэрээр хоолойндоо итгэлтэй, тэр бүү хэл, хамтлагийн гишүүн хүртэл явсан байх юм. Тэрээр хүүхэд ахуй насандаа “Найрамдал” нэртэй хамтлагт дуучин явсан гэнэ.
3. "Мөнхийн залуу" моделийн ганц бие байдаг шалтгаан
Цуутай хүүхэн хуримгүй гэж нэг үг бий. Цуутай хатагтай маань бас ч хоосонгүй. Газар дээрх ганц охиныхоо талийгаач эцэгтэй хуримаа хийж байсан. Гэхдээ түүн шиг сайхан, дээр нь олны анхааралд, хэтэрхий олон эрчүүдийн хүсэмжит харцан дунд нөхөр нь байна гэдэг хэцүү биз. Амьдралд олон янзын сонголт гарч ирдэг. Ихэнх эмэгтэйчүүд өөрсдийнхөө сонголтыг гэр бүлийн аз жаргалтай амьдралаар шийддэг бол Топ хатагтай тэс өөр сонголт хийсэн. Хүмүүс түүнийг таарч тохирох хань олдохгүй ганц бие явдаг гэж бодож болох ч үнэндээ түүний нэг нууц бол Э.Одгэрэл ганц бие явахыг өөрөө шийдсэн хэрэг. Гэрийн эзэгтэйн амьдралд дахиж хөл тавих хүсэлгүй бөгөөд ганцаараа чилийсэн олон өвлийг туулах зориг нь түүний бусдаас өөр гэдгийг нотлох мэт
4. Яруу найрагч Одгэрэл
Хүн бүхэн толгой холбож чаддаг Монгол шиг улсад өөрсдийгөө яруу найрагчаар өргөмжлөх их амархан. Зарим нэг нь болсон болоогүй хэдэн шүлгээрээ ном гаргасан байх нь ч бий бөгөөд тийм номууд хотын хэдэн дэлгүүрээр тоосонд дарагдаастай, зарагдах найдлага нь өдрөөс өдөрт багассаар байж л байдаг. Харин Одгэрэлийн хувьд тун ч мэрийлттэй яруу найрагч гэдгийг сонссон урлаг судлаач бүү хэл шүлэг найрагт дургүй нэг нь ч сонирхох нь гарцаагүй. Тэрээр сэтгэл хөдлөлдөө автсан үедээ онгод юундаа мордож үгийн урнаар сэтгэлийн чанадаас шүлэг тэрлэдэг нэгэн гэнэ.
5. Хөөрхөн угаагч
Халдвартын эмнэлэгт угаагч хийж, өвчтөний цагаан хэрэглэл эмч сувилагч нарын халад, бохир заваан зэрэгтэй зууралдаж явсан үе түүний загварын тайзнаа гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарна. Өнөөгийн мөнхийн залуу хатагтай, үзэсгэлэн гаргахуйц гутлын цуглуулгатай. Лааны гэрэлд оргилуун дарс уух дуртай, тансаг зэрэглэлийн чанадаг кофены хорхойтон, усан бассейны донтон ерөнхийдөө эрх ялдам төрхтэй түүнийг цагийн эртэд амьдралын төлөө угаагч хийж байсан гэдгийг олон хүн мэдэхгүй. Тэр тусмаа амар хялбар амжилтад хүрэх хүсэлтэй зарим нэг охид түүний энэ нууцыг сайтар ойлгож аваасай билээ. Амьдралд хүн голдог ажил гэж үгүй.
Д.Цэцэг
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 39 )
Энэ хүнээс юу авах вэ энэ хүн залуу бна уу хөгшин авгай бна уу хэнд хамаатай юм бэ ийм тэнэг яриагаа одоо боличих ингэж ярьж бгаа хүмүүс л тэнэг байх \n
Mungutei l bol hentei ch hamaagui, bur sain malchintai hurtel yavdg gdg uym bilee. Harin ch Aids tuschihgui yavd bh uym. Iim zambaraagui amidraltai hun magadlal undurtei shu!
топ модель гэхээсээ илүү топ яагий гэвэл арай илүү дөхөх байхаа.
Duuldag bsnyg ni medehgui ee. Harin bujigchin shuu dee. 33-r surguuliin gotslol bujigchin bsan shuu
Za ta nar ymar nvgeltei yum bicheed bna! Bitgii ataarhaach de! Saihan tursun ternii buruu bish! Muuhai tsarai muutainuud l hvnii amidrald ataarhaj hvniig muulaad l yavah yum ta nariin ene bicheed bga shig tiim hvvhen bishee Ard tvmen medne! Tag ner shigee gereltej yavaa Od shvv!
Manaihan saihan huuhen harahaaraa neeg ih uurlaad suid bolohiin yagaad iim baidag yum be.
Ene huuhniii tolgoid boov yaaj huhuj taviullah uu bugs ruugee yaj hiillgerh uu gesen uml tolgoid ni ergeldej bgaaa.. odoo ene umai ni darvaasan huuhniig bichihee bolimoor umaa
Zaa daa yag unendeee ene huuhnii tolgoid uy ch bhgui sh deee. Uchnuun jil hed hugchuudiin door hevtej muu ner zuusen shuu dee. Eniig duraij amidrana gedeg bol neg yosondoo bugsuu hudaldaj surah gesen ug shuu ddee.
Oo bi Ganbuush (Gan-od) gej bodloo sh dee
Ooroo amidral zohioh durgui hun oor busdiin amidraliig horlood yavj bolohgui
ТАЛИЙГААЧ НӨХӨР НЬ ДЭЭР НЭГ СОНИНД ЯРИА ӨГӨХДӨӨ . ЗАРДАЛ ӨНДӨРТЭЙ БОЛООД БАЯН ХҮМҮҮСИЙН СЕХС БӨМБӨГ БОЛООД ЯВААД ӨГСӨН ГЭЖ БАЙСАН , ЭМЭГТЭЙ ХҮН ХҮЧТЭЙ БИШ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ГЭЖ Л ЭНЭ ХОРВООД ИРДЭГ ГЭСЭН ,
jinheneer ni harahad uneheer uvurmuts saihan huuhen baina lee ATAARHAGCH nar aa!Avahiig ni avaad ,hayahiig ni hayav aa.
Nuutsaad baih yu bhav de.nuur tsarai bie haandaa bituu hagalgaa hiilgesen hun argagui shd.harin dahij hiilgej bolohgui tegvel bas neg jekson bolno
Халдварт биш хавдарын эмнэлэгт асрагч хийж байсан
Энэ хүүхнийг нөхрөө ШАР ХАДНЫ эмнэлэгт хүчээр хэвтүүлж элдэв янзын эм тариагаар тариулаад ухаан санааг бусниулж байгаад цааш нь харуулсан гэж хэвлэлээр бичээд байсан .
гэнэт юу болоод энэ бүсгүйг магтаад эхлэв, хэн байсныг нь мэдэхгүй хүн монголд байхгүй ш дээ
Хүмүүс сонин шүү хүн болгон адилгүй шүү дээ өөрсөдтэйгээ адил байлгах гээд л хэнд ч гай болоогүй өөрийнхөөрөө л амьдарч яваа САЙХАН бүсгүй үр
shan busgui.bitgii ataarhaad bai chi muu
hooson tolgoi, nvtsgen bie
Er ni saihan geh todotgoltoi busguichuud bayn erchuudin ovort orj amidralaa batalgaajuuldag nuuts bish shude yahav tseverhen nertei bie unelegch nar l yumda amidrah bas neg arga yumda
ER NI BOL SEX R YAVJ BGA HUN DE GEHDEE ER HUN BOLGON ENE HUUHNIIG UZEHIIG HUSDEG BH
энэ хүн бусдад үлгэр болоод байх хүн мөн үү өөрийгөө хайрлсан хүн л 1 амьдардаг ш дээ баячуулын улыг долгинож байж боссон амьдрал сурталчилахаа боль
сайн шаалгуул
Шоронд байгаа С.Баяр Ерөнхий сайд байхдаа архи уусан оройдоо хүүхэн авчирч дур хүслээ хангадаг байсны нэг нь Одгэрэл, нөгөө нь дэд сайд Цолмон нар байв.