Найроби дахь Windsor Golf Hotel and Country Club зочид буудал Британийн ханхүү Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын ёслолыг телевизээр үзэхийг зочдодоо санал болгосон байна.
Энэ талаарх мэдээллээ тус зочид буудал өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд нийтлээд, ТВ хуримын ажиллагааг нэг хүн 10 мянган доллараар үзнэ гэжээ.
Тэд Британийн ханхүүгийн амьдралын гайхамшигт мөчид “хамтран оролцохыг” үйлчлүүлэгчдэдээ санал болгоод, нэг сая кени шиллинг буюу 9995 ам.долларын төлбөр тогтоосон аж.
Зочид буудлын сурталчилгаанд мөн англи тогооч Жеймс Деннисийн бэлтгэсэн хоол зууш багтаж байгаа бөгөөд шампанск буудуулж, бялуу задлан, ТВ хуримыг бодит орчинд үүсгэх гэнэ.
Энэхүү өндөр үнийнхээ талаар уг буудлын төлөөлөгчид хэвлэлийнхэнд тайлбарлахдаа, зөвхөн 20 хосыг оролцуулсан гайхалтай арга хэмжээ болох баталгааг өгч чадна гэжээ. Харин Daily Nation сонинд тэмдэглэснээр, хэрэв хүсвэл ийм хэмжээний мөнгөөр Лондон руу нисээд, ханхүүгийн хуримыг “амьдаар” үзэх боломжтой гэнэ.
Дашрамд дурдахад, Ханхүү Харри, Меган Маркл нар 2018 оны тавдугаар сарын 19-нд гэрлэх бөгөөд хуримын ёслол орон нутгийн цагаар 12:00 цагт эхлэх аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )