Онгоцны тийзийн шулаанаас хэзээ салах вэ

2018 оны 05 сарын 17

Солонгосын  “The Digital Times” эдийн засгийн мэдээллийн сайтад “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ.

Сүүлийн үед “Korean Air”-ын гэр бүлийн гишүүдтэй холбоотой дуулиан дэгдэж, татвараас зайлсхийсэн хэргийг нь шалгаж эхэлсэнтэй холбоотой уг асуудал сөхөгдсөн байна.

Мэдээлэлд өгүүлснээр Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр сүүлийн 19 жилийн турш үйлчилж байгаа ажээ.

Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 воны үнэтэй байгаа бол Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 воны үнэтэй байгааг нийтлэлд дурдсан байна.

Дээрх хоёр үнэнд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа юм. Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг 10 минутаас 3 цаг 40 минутын хооронд аялдаг бол Хонг Конг-Инчеоны чиглэлд 3 цаг 40 минутаас 3 цаг 50 минутын хооронд нисдэг байна.

Энэхүү онцгой эрхийг цуцлан шинэ өрсөлдөгч оруулж, хоёр орны хоорондын нислэгийг нэмэгдүүлэх талаар засгийн газар хооронд хэлэлцдэг ч Монголын талаас няцаасаар байдаг тухай БНСУ-ын Засгийн газар, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны эх сурвалж мэдээлжээ.

 2012 онд БНСУ-ын Шударга Өрсөлдөөнийг дэмжих газар монополийг арилгах даалгавар “Korean Air” компанид өгч байсан ч шийдэгдээгүй өнгөрснийг үүнд бас өгүүлсэн байна.

Мөн тухайн онд Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Чэжү арал руу аялахдаа зардлаа “Кorean Air” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсан удаатай ажээ.

“Korean Air” компанийг эзэмшдэг Ханжин группийн Ерөнхийлөгч анх Boeing 727 нисэх онгоц  Монголын талд хандивлаж, “Korean Air”-ийн Ерөнхийлөгчийг МУ-ын Засгийн газар “Алтан гадас” одонгоор шагнаж, Монголд зочлоход нь төрийн хүндэтгэлийн төвшинд угтан авч, үйлчилдэг зэрэг онцгой харилцаатайг нь мөн өгүүлжээ.

Харин “Korean Air” компанийн төлөөлөгч “Монголын чиглэл зуны улиралд ачаалал нь нэмэгддэг тул жилийн орлогоо энэ үед нөхөж авдаг. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдал нь тасалбарын үнийг нэмэх үндэслэл болдог” гэж тайлбарлажээ.

www.zindaa.mn

Д.Дорж


Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyun(58.127.35.5) 2018 оны 05 сарын 19

Odoo l yag ene asuudlaar solongos iin tald sanal bodloo yawuulah n zuitei uchir n kore air iig shaljag bga ued

0  |  0
Oyun(58.127.35.5) 2018 оны 05 сарын 19

Odoo l yag ene asuudlaar solongos iin tald sanal bodloo yawuulah n zuitei uchir n kore air iig shaljag bga ued

0  |  0
зочин(103.9.90.50) 2018 оны 05 сарын 18

Хүний хүмүүс ард түмнээ битгий шул үнээ буулгая гэж байхад манай хүмүүс бид ард түмнээ шулж мөнгө олж завших хүсэлтэй байна аа гээд байдаг. хотонд орсон энэ олон чононуудыг яах вээ тамин ээ? Ичдэггүйм байхдаа. Ард түмний толгой дээр ард түмний дайснууд гарчээ..

0  |  0
зочин(112.72.14.75) 2018 оны 05 сарын 18

Хүрэл сүх сайдаа арга хэмжээ аваач эээээ

0  |  0
МИАТ(150.129.141.85) 2018 оны 05 сарын 17

Гахай бямбаагийн юмыг яагаад устгаад байна вэ ?

0  |  0
МИАТ(150.129.141.85) 2018 оны 05 сарын 17

Үнэнийг нь бичсэн байна. Монголын талаас хэн гэдэг албан тушаалтнууд оролцдог нь ойлгомжтой шүү дээ. Одоо ч бас ИНЕГ-ын дарга нар үүнд оролцож хувиа хүртсээр байгааг нисэхийнхэн мэдэж л байгаа шүү дээ. Нисэхийн мэргэжлийн бус шулаач дарга нартай байгаа цагт Монголчууд хямдхан үнээр нислэгийн билетээр зорчино гэж гонжийн жоо !!! ИНЕГ-ын дарга Бямбасүрэн байнга л Сөүл нисдэг шүү дээ, хэний даалгавраар тэнд очиж юу хийгээд ирдгийг Батэрдэнэ сайд нь л хэлэх байх даа. Би Хүрэлсүхийн ивээн тэтгэгч нисэхийнхэн намайг яаж ч чадахгүй гээд ярьдаг гэсэн эсвэл ??? яадаг ???

0  |  0
Uneniig(182.172.49.67) 2018 оны 05 сарын 17

Manai zasgiin gazar oorsdoo uniine buulgahgui bgaa shuudee zasgiiin gazar ard tumnee hezeech bodoj bgaagui bodohchgui eniig ard tumen min oilgohgui uran ugend n huurtaad bgaa shuu dee

0  |  0
Зочин(202.72.245.205) 2018 оны 05 сарын 17

ЭНЭХҮҮ ШУЛААНЫГ ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭГ ЯАРАЛТАЙ АВАХ ХЭРЭГТЭЙ МАНАЙ ДАРГА НАР ЭНЭ АСУУДАЛД АРАЙ ОРОЛЦДОГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ, ЭНЭ АСУУДЛААР ХЭДЭН ЖИЛ ЯРЬСАН Ч ОГТ ШИЙДЭХГҮЙ БАЙГАА НЬ ХАРДАХАД ХҮРГЭЖ БАЙНА, АШИГ СОНИРХОЛОО БОЛИОД АРД ОЛНОО БОДООЧ ЭЭ

0  |  0
зочин(103.57.94.254) 2018 оны 05 сарын 17

Харийнханд засаг төртэйгээ идүүлээд байж дээ... Өөрсдөө л болж байвал ард түмэн ямар хамаа байх вэ гэдэг чинь л энэ.

0  |  0
zxochin(66.181.184.153) 2018 оны 05 сарын 17

MANAY SHUNALYN PIZDANUUD ZAMAAS NI KHUWI KHURTDEG BAYJI TAARNA > KHARAAL IDSEN MUUSAYN KHARKHNUUD

0  |  0
odoo bolioch(112.72.14.67) 2018 оны 05 сарын 17

turd baigaa humuus tednii ger buliihen unegui yavah gej tiim geree hiisen, neg yosondoo bidnii munguur unegui neseed bgaa shuu dee

0  |  0
Иргэн(103.212.119.88) 2018 оны 05 сарын 17

МАН-ын Зам тээврийн сайд юу бодож байгаа бол?

0  |  0
зочин(112.72.14.146) 2018 оны 05 сарын 17

Хеерхий БИД чимээгуй л бна доо.Торгуй улс гэж ийм байх

0  |  0
Нар(202.179.27.27) 2018 оны 05 сарын 17

Манайхаан нэгийг хэлэх цаг болсоон, алийн болгон хүний өөрийн шуналтнуудад шулуулж байхын

0  |  0
Гомбо(119.46.144.227) 2018 оны 05 сарын 17

4 сард би 6 сарын 25 явах билeт асуухад сая нэг зуу байсан саяхан асуусан чинь сая найман зуу гэх юм

0  |  0
Иргэн(172.58.140.49) 2018 оны 05 сарын 17

Ард түмнээ шулж өөрсдөө авилга авдаг манайх шиг арчаагүй улс байдаггүй биз. Тэгээд үлгэр ярьж ард түмнээ хуурна. Өөрсдөд ашигтай болохоор шийдэх сонирхолгүй байдаг нь илт

0  |  0
Album(66.181.182.237) 2018 оны 05 сарын 17

Монголд Өмнөд солонгосын компаниуд даам гараад удаж байна л даа. Манай улстөрч гэх хувалзуудтай нийлж монголчуудыг шулдаг. Алдарт төмөр замын 750 тэрбум төгрөг дээр хүртэл солонгосын компани мөнгө угаасан нь батлагдаад, солонгос талын хүнийг нь баривчилж шоронд байхад нь , солонгосын элчингээс хүмүүс очоод суллаж байсан.

0  |  0
Зочин(203.91.115.35) 2018 оны 05 сарын 17

Asiana Airlaensiig oruulah tsag bolson

0  |  0
Шилэн Цогоо(66.181.161.79) 2018 оны 05 сарын 17

Энэ асуудлаа шийдээчээ. Дандаа үнэтэй тийзээ шахаад эхэлсэн байна.

0  |  0
зочин(202.9.41.57) 2018 оны 05 сарын 17

Одоо яг үнээ нэмдэг улирал даа. Жилийн жилд жилд л яарих юм хэрэг алга. Тийзний үнэ бууруулах боломжтой гээд л Шилэн Цогоо нь яриад байсан даа. Ам ажил хоёр зөрдөг хорвоо доо.

0  |  0
Top