Кемеровогийн түймэрт эхнэр хүүхдүүдээ алдсан залуу сонгуульд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

 ОХУ-ын Кемерово мужийн “Зимняя вишня” худалдааны төвд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд түймэр гарч, 64 хүн амиа алдсан билээ. Тэгвэл энэхүү аймшигт түймрээр эхнэр, гурван хүүхэд болон дүүгээ алдсан Игорь Востриков гэх залуу Кемерово мужийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвших гэж байгаа аж. Тэрбээр “Нэгдсэн Орос” намаас нэр дэвших хүмүүсийн дунд байгаа гэнэ. Нэр дэвшигчдийг ирэх зургадугаар сарын 3-нд сонгох юм байна. Харин мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль есдүгээр сарын 9-нд болох аж.

Игорь Востриков гуравдугаар сарын 27-нд түймрээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн дээр Кемерово мужийн дэд захирагч Сергей Цивилев ирж уулзалт, хурал хийхэд тэргүүлэн оролцсон хүмүүсийн нэг юм. Тэрбээр мужийнхаа дэд захирагчид хандан "ард иргэддээ мал шиг хандаж байна" гэж хэлж байжээ. Захирагч түүнээс “Залуу та зовлонгоор сенсаац хийх гээ юу” гэж асуухад Игорь Востриков “Миний гэр бүл үгүй болсон. Дүү Алена, эхнэр Елена болон долоо, тав, хоёр настай гурван хүүхэд маань нас барлаа. Би энд пиар хийх гэж ирсэн гэж үү” гэж Игорь хариулахад захирагч түүнээс өвдөг сөгдөн уучлалт гуйж байсан аж.

Игорь Востриков одоо түймрийн шалтгааныг мөрдөн шалгах ажилд идэвхийлэн оролцож байгаа гэнэ. Тэрбээр “Агуу гүрэн” гэх нийгмийн хөдөлгөөн үүсгэжээ.

instagram/igorlovepapa

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хандаа.А(139.5.217.14) 2018 оны 05 сарын 27

Хөх тэнгэр. Бүх насаа үлдэгсэд бусдын төлөө зориул даа залуу минь. Бурхан чамайг ивээг.

0  |  0
.(212.253.232.97) 2018 оны 05 сарын 17

Дэндүү харамсалтай юм аа.бүгд нэг дороо өнгөрчихдөг.саяхан 5-уулаа бужигнаж байсан айл гав ганцаараа гэнэт үлдэнэ гэж ёстой аймаар аа

0  |  0
20180517(122.201.23.122) 2018 оны 05 сарын 17

Хайран хүмүүс харамсалтай юмаа

0  |  0
уншигч(202.9.41.57) 2018 оны 05 сарын 17

сайхан гэр бүл байж, хөөрхийдөө. залуу сэтгэлийн тэнхээтэй байна.

0  |  0
G.batgerel(66.181.161.103) 2018 оны 05 сарын 17

Haramsaltai

0  |  0
kaka(59.153.115.188) 2018 оны 05 сарын 17

Aay ya ya setgeliin tenhee gej ene bhda

0  |  0
Зочин(203.91.115.43) 2018 оны 05 сарын 17

Өөрчлөлтөд оролцохоос өөр аргагүй болжээ

0  |  0
zochin(59.153.84.70) 2018 оны 05 сарын 17

yamar ih setgeliin tenheetei zaluu bee

0  |  0
zochin(59.153.84.70) 2018 оны 05 сарын 17

yamar ih setgeliin tenheetei zaluu bee

0  |  0
Top