Турахыг хүсч буй хүн орой 18 цагаас хойш хооллож болно. Гэхдээ...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

Турахыг хүсэгчдэд зориулсан оройн хоол. Энэхүү сэдэвтэй холбоотой маш олон хувилбар, бас төөрөгдлүүд байсаар.

Өлсөх нь яагаад аюултай вэ

Турах асуудал орчин үед олон хүмүүсийн хүсэл мөрөөдөл болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Заримд нь илүүдэл жингийн асуудал илт нүдэн дээр харагдаж байхад, зарим нэгэнд бол тийм ч анзаарагдаад байхааргүй атал бараг бүгд л туранхай гуалиг бие бялдартай болохыг хүсдэг.

Өнөө үед илүүдэл жинтэй хүмүүс өдөр бүр өөр дээрээ туршсаар байгаа үй олон хоол хүнсний хувилбарууд байна. Хэт ихээр идэх нь мэдээж, хүний эрүүл мэндэд элдэв асуудал дагуулдаг учраас ихэнх хүмүүс хооллолтоос, ялангуяа оройн хоолноос татгалзахад хүрээд байгаа.

Тэр ч байтугай, турахыг хүсч буй хүн оройн 6 цагаас хойш хоол идэж болохгүй гэсэн нэгэн төөрөгдөл баттай оршсоор байна. Махлаг хүмүүс турахын тулд хоол унднаас хамаагүй татгалзсаны улмаас өөрийн бие организмд хор хөнөөл учруулж буй тохиолдлууд ч гардаг.

Хоол хүнсээ хэт хориглосноор заавал авах шаардлагатай шим тэжээлээ авч чадалгүй, цус багадалт, төмрийн дутагдал, хэт тураалд орох гэх мэт хүнд өвчнүүд тусч байна. Ингэснээр ходоод агшин, хүч чадал доройтож, амьдралын эрч хүч нь сулардаг. Тэд хүссэн гуалиг биеэ ч олж чадалгүй, эсрэгээр нь эрүүл мэндээ сүйдлэн, гаднах зүс төрхөө муутгаж байна.

Турахад зориулсан хамгийн зөв оройн хоол

Маш олон судлаач эрдэмтэд илүүдэл жингийн асуудлуудыг судалсаар байгаа бөгөөд ингэснээр тэд бараг хүн бүхэн өөрийн гэсэн хоол тэжээлийн системийг санал болгож байна. Гэвч бүгд санал нэгдэж байгаа зарим зарчмууд байдаг аж.

Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд орц норм нь тэнцвэртэй хоолны цэсийг өөртөө зориулан зохиох хэрэгтэй. Аливаа хүний бие организм хангалттай хэмжээний уураг, өөх тос, нүүрс устөрөгч болон янз бүрийн амин дэмүүдийг авах шаардлагатай байдаг.

Турахад зориулсан оройн хоолны цэсээ гаргахдаа өдрийн турш үйлчилдэг өөрийн ажил мэргэжлийн онцлогийг харгалзан үзэх нь чухал юм. Хэрэв организм өдрийн туршид хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг бол тухайн үед шатаагдсан эрдэс бодисуудаа нөхөх зайлшгүй шаардлагатай.


Дурын хоол хүнсийг хэрэглэхэд өдрийн тогтоосон хэмжээг мөрдөх ёстойг сайн санах хэрэгтэй. Жишээ нь, насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 150 грамм өөх тос хэрэглэх ёстой бөгөөд үүнийгээ өдөр гүйцээчихсэн бол оройн хоолонд хасагдана гэсэн үг.

Оройн 18 цагаас хойш хооллож болно, тэр ч байтугай, хооллох ч шаардлагатай. Харин унтахаас 2-3 цагийн өмнө идэж дуусгах ёстой гэнэ.. Ингэхдээ хэт цадталаа идэх зохимжгүй. Учир нь, хэт дүүрсэн ходоод хоол хүнсээ боловсруулахад хүндрэл учирч, удахад хүрдэг аж.  

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shh chaavaas(70.71.250.119) 2018 оны 05 сарын 18

yun teneg dural ve odort 150 gramm ooh tos ooroo ideed uzdee.

0  |  0
Top