Хорих лагерь байгуулж, эрхтнийг нь авдаг гэдэг нь худал цуурхал байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

   Фалүньгүн гэх харгис шашны байгууллага 2006 оны 3-р сарын 8-ны өдөр хилийн чанадад дуулиант цуурхал тараасан байна. Тухайлбал “Сүжятүнь тосгон дахь төвлөрүүлэн хорих газрын хэрэг” гэдэг мэдээллийг дэлгэж, түүндээ “Хятадын Ляонин мужийн Мүгдэн хотын Сүжятүнь тосгонд нэг төвлөрүүлэн хорих газар байдаг. Түүний гурван метр гаруй өндөр хэрэм дээгүүр төмөр сараалж татаж, тэнд 600 гаруй Фалүньгүн шашинтныг хорьж байгаагийн гуравны хоёр нь нэгэнт үхсэн бөгөөд тэдний эрхтнийг нь гаргаж авсны дараа цогцос шатаах зууханд хийдэг. Тэдний эрхтнийг хууль бусаар бүх Хятад болон хилийн чанадад борлуулдаг” гэсэн цуурхал тараажээ.

    Урт хугацааны турш энэ цуурхал нь амь бөхтэй оршсон бөгөөд Олон улсын нийгэмлэгийг газар дээр нь очиж шалгахыг шаардаж байжээ. Гэвч гадаадын олон байгууллага судалгаа хийсний дүнд энэ нь худал цуурхал гэдгийг тогтоосон байна. Гэхдээ Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарынхны олж буй амжилт нь Хятадын Засгийн газрын нэр төрийг олон улсын нийгэмлэгт хүлээн зөвшөөрүүлсэн байна.

2017 онд Ватиканы Пап ламын Шинжлэх ухааны академийн “Эрхтэн наймаалахын эсрэг дээд хэмжээний уулзалт”-ад Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөлийн эрхлэгч гишүүн, Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах хөгжлийн сангийн захирал Хуан Жефү урилгаар оролцжээ. Энэ нь олон улсын эрх бүхий байгууллага Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарынхан өөртөө тун итгэлтэй байгааг харуулсан хэрэг болсон аж. Хэдийгээр Хятад улс тус хуралд оролцохыг зарим хүмүүс эсэргүүцсэн боловч Хятадын Засгийн газар түүнд зоригтой хандсан гэдэг. Гол зорилго нь дээрх нэргүй цуурхалыг няцаах зорилготой байсан аж. Тэр нь ч амжилттай биелжээ.

2016 оны эцэст, бүх Хятадад нас барсан иргэд эрхтэн хандивласан хүний давхардсан тоо ойролцоогоор 10 мянгад хүрч, том эрхтэн хандивласан хүн ойролцоогоор 28 мянгад хүрсэн байна. 2016 оны эрхтний хандивлагсдын тоо 4080, хандивласан том эрхтэн 11296-д хүрч, 2015 оныхоос 50 хувиар өсч, сая хүн тутмын жил бүрийн  хандивласан хэмжээ РМР 2.98 хувьд хүрсэн байна. Жилд хандивласан хэмжээ Бразилаас давж дэлхийд хоёрдугаар байр эзэлж байна. ДЭМБ-ын гүйцэтгэх захирал Маргарет Чан Фу Фу-Чун Хятадын эрхтний хандивласан хэмжээ болон шилжүүлэн суулгах салбарын ажлын ахицыг өндрөөр магтан сайшааж, “Хятадын өөрчлөн байгуулалтын чиглэл зөв, үйл ажиллагаа шуурхай, амжилтад хүрсэн маш олон туршлагуудыг үлгэр жишээ болгож өрсөлдөж байгаа бусад улсуудад толилуулж болно” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top