Сирийн дайн дууссан гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Сирийн Төрийн тэргүүн Башар Асад нар өчигдөр Сочид уулзжээ. Хоёр талын яриа хэлэлцээрийн гол сэдэв нь терроризмтой тэмцэх үйл ажиллагаа болон Сирийн нөхцөл байдлыг улс төрийн аргаар зохицуулах асуудал байжээ. Владимир Путиний ярьснаар Сирийн арми терроризмтой тэмцэх ажиллагаанд дэвшилттэй ажилласан байна. Тэгвэл Башар Асад Үндсэн хуулийн хороог үүсгэхээ мэдэгдэж, уг байгууллага нь Сирийн шинэ хуулиар ажиллаж эхэлнэ гэжээ.

Путин Башар Асадыг угтахдаа “Террористуудыг зэвсгээ буулгахад хүргэж, улс орноо энх тайван болгож, сэргээн босгож байгаа Сирийн армид баяр хүргэмээр байна” гэж хэлжээ. Асад хариуд нь Сирид одоо улс төрийн зохицуулалт явагдаж байгааг хэлсэн байна.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.118) 2018 оны 05 сарын 19

Asad sain udirdagc yumaa. Ulsaa hen durtai ni gishgelhees avarc cadlaa. Udirdagc hun iim baih yostoi.

0  |  0
zochin(112.72.14.134) 2018 оны 05 сарын 18

Orosuud bodit ur dung avchirlaa.

0  |  0
Top