Youtube-ээс мөнгө олохын тулд ховор амьтдыг идэж буй бичлэг хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

Камбожийн нэгэн хос сонирхолтой хоббитой ажээ. Өөрөөр хэлбэл ховордсон ан амьтдыг зах дээрээс худалдан авч тэднийгээ цэвэрлэж, түүгээрээ хооллодог энэ үйлдлүүдээ бичлэг хийн Youtube хуудсанд байршуулдаг байжээ. Энэ бүхэн нь зөвхөн мөнгө олохын тулд байсан юм.

Залуу ээж  Аин Лин Түч болон түүний нөхөр Пөун Рати нар бичлэгт зөвхөн ховордсон ан амьтдын амийг хөнөөж идэж буйгаа хийдэг. Энэ үйл явдал нь Пном Пен хот дахь тэдний гэрт өөрөөр хэлбэл ширэнгэн ойд болдог байсан юм.

Видео бичлэгээс үзэхэд хосууд дандаа Улаан номонд орсон гүрвэл, шувуу, загас гэх мэт амьтдыг сонгодог байсан аж. Энэхүү бичлэгтээ амийг нь тасалсан амьтдыг харуулж үүгээрээ хоол хийж идэж буй дүр зургаа гаргадаг байжээ.

Тус бичлэгт орсон амьтад бүгд Камбож улсын хамгаалалт дор байдаг төдийгүй устаж үгүй болж буй амьтад байсан нь тун удалгүй Камбожын Байгаль орчны яамны анхааралд оруулсан байна. Энэ үйлдлийнхээ төлөө тэд эцэст нь баривчлагдсан юм. Одоогоор шүүхэд нэхэмжлэл гаргах шатандаа явж байгаа бөгөөд ажлын хэсэг энэ асуудлын талаар тайлангаа бэлтгэж байгаа ажээ. Баривчлагдсан влогчид ямар шийтгэл хүлээх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Тэд орон нутгийн зах дээрээс амьтдаа худалдан авдаг байсан тул хуулиар хамгаалагдсан гэж мэдээгүй хэмээн тайлбар хийжээ. Байцаагчид энэ үнэн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Тэрхүү зэрлэг амьтдыг амьдаар нь худалдан авч өөрсдөө хөнөөдөг байсан төдийгүй Youtube бичлэгээсээ 500 долларын ашиг олсон байна.

 

 

Х.ЭНАЯА

Эх сурвалж:www.ZINDAA.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(202.179.31.2) 2018 оны 05 сарын 18

их зоригтой бүсгүй

0  |  0
Top