Малайзын ерөнхий сайд асан Нажиб Резакийн мэдэлд байдаг орон байрнуудаас нийт 280 хайрцаг бүхий бэлэн мөнгө, үнэт эдлэл, үнэтэй цаг, мөн Hermes-ийн эмэгтэй цүнхний хэдэн арван цуглуулгыг цагдаагийнхан хураан авсан байна. Уг хураагдсан зүйлсийг тээвэрлэн авч явахад таван ачааны тэрэг шаардагджээ.
Экс-ерөнхий сайдын үнэт эдлэлүүдийг Куала-Лумпур дахь элит орон сууцны цогцолборт байрлах гурван тансаг байрнаас нь олсон аж.
Нажиб Резакийн эхнэр Hermes-ийн 12 мянгаас 300 мянган долларын үнэ бүхий цүнхээр гангардаг тухай өмнө нь хэвлэлүүдээр мэдээлдэг байсан билээ. Мөн АНУ-ын Хууль зүйн яамны мэдээллээр, уг хатагтай Америкийн газар нутаг дээр 23 сая доллараар ягаан алмааз худалдаж авсан гэжээ.
Малайзад саяхан явагдсан парламентын сонгуульд ялсан шинэ ерөнхий сайд Махатхир Мохамад улсын хөрөнгө оруулалттай санд гарч байсан хулгайн хэргийг мөрдөн шалгах болно гэдгээ амласан юм.
2015 онд Резакийн данснуудад 700 сая доллар илрэх үед уг сангаас 4,5 тэрбум долларыг зориулалтын бус зүйлсд зарцуулсан гэх анхны мэдээллүүд гарч байжээ. Гэвч дараахан нь энэ хэргийн мөрдөн шалгалт зогсож, бүх материалуудыг нууцалсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 12 )
Za ashigvi de manai Mongol gvnjiig mini aldsan herge beg ilerch svns ni amrah tsag bjee!
Тэрэн дотор нь Алтантуяагийн алуурчдыг хаацайлсны төлөө авсан хахууль байж л байгаа
Манайд эрхэм улс төрчидийн эхнэрүүд 12000$-300000$ үнэтэй цүнх барьдаг хүн бас байдаг юм шүү. Даанч өмбүү монголчууд мэдэхгүй л дээ. ХОМ д эхнэрүүдийн хувцасны өрөөг тооцдог бол овоо л юм гарах байх даа.
М.ЭНХБОЛДЫН ГЭРЭЭС ЯМАР ИХ МӨНГӨ ГАРАХ БОЛ. УЛААНБААТАРЫН БҮХ ГАЗАР ГЭЭД Л БОДОХООР АЙМШИГТАЙ.ДААНЧ МАНАЙ АТГ ХУДЛАА
АРДЧИЛАЛААР ТҮРИЙН БАРЬСАН МОНГОЛЫН ХУЛГАЙЧЫН ГЭРЭЭС ҮҮНЭЭС Ч ИХ ЮМ ГАРНА ДАА
Манай дарга баячуулын гэрээс бол АОТ МӨНГӨН БУРХАН, ХАУС энэ тр
манайхны гэрийг нэгжвэл энэ байтугай юм гарна сайханбалагийн ганган авгайн хувцас үнэт эдлэл лбгдржийн тантгар авгай ч гэсэн шуналын тулам
Манайх шиг багийнуудтай газар уу даа энэ чинь
Hulgai har murtei gej. Ingeed shorongiin haalga tataj dee. Haa saigui hulgaich. Uilee daaj amidarnaa hulgaichuudaa!!!