Таван настай охины толгойг тасдаж шашны зан үйлд ашиглажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

 Африкийн Мали улсад таван настай альбинос охиныг хулгайлж, шашны зан үйлд ашиглахын тулд үсийг нь хусч, толгойг нь тасдсан байжээ. Энэ хэрэг Африкийн орнуудыг цочирдуулаад байна. Охиныг ээжийнх нь гараас шууд хулгайлжээ. “Daily Mail”-д мэдээлж байгаагаар нутгийн мэргэ төлөгчид энэ хэргийг саяхан үйлдсэн байна.

Нийслэл Бамако хотоос 125 км-ийн зайтай Фана тосгонд амьдардаг хоёр охинтой эмэгтэйг хүүхдүүдтэйгээ хамт хашаан дотроо хонож байхад нь таван настай охиныг хулгайлжээ. Ээж нь хулгайч нарын араас явсан ч альбинос төрсөн хоёр дахь охиноо хамгаалахын тулд эргэж харихаас өөр аргагүй болсон байна. Хулгайлагдсан охиныг бүх тосгоноор хайжээ. Удалгүй охины цогцсыг нутгийн сүмийн ойролцоогоос олсон байна. Мэргэ төлөгчид түүний үсийг хусаад толгойг нь авсан байжээ.

Бухимдсан иргэд орон нутгийнхаа цагдаагийн газрыг шатааж, ард иргэдээ хангалттай хамгаалж чадахгүй байна гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.

Африкийн зарим оронд альбинос төрсөн хүмүүсийг маш онцлогт тооцдог байна. Тэднийг хараагдсан ч гэж үздэг аж. Альбинос хүмүүст бурхан тэмдэг тавьсан, эсвэл ид шидийн гэж үздэг учир шашны зан үйл хийхэд ашиглаж, тэднээр тахил өргөх зэрэг нь энгийн үзэгдэл болжээ. Альбинос хүмүүс их үнэтэйд тооцогддог учир ийм төрсөн хүүхдүүдийг хулгайлж, хөнөөх нь Африкийн орнуудад элбэг тохиолдоно. Хууль нь ч тэднийг хамгаалахаа больжээ.

Альбинос төрөх нь маш ховор тохиолдох генийн гажиг юм. 20 мянган хүний нэгт тохиолддог альбинизмтай төрсөн хүмүүс нь арьс, үсний пигмент, нүдний солонголог бүрхэвч болон пигментийн дутагдалтай байдаг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Africa(174.204.8.68) 2018 оны 05 сарын 21

Mongolchuud hyyhed hychindeed baina sh dee

0  |  0
(202.179.24.174) 2018 оны 05 сарын 19

хэнтиид адьбинос ээж өхин 2 баисансан

0  |  0
Aimhai(64.119.18.165) 2018 оны 05 сарын 19

Aimhaagaaraa afrikchuudaas iluu bololtoi. Negruud tsagdaagiin hair shataaj baihad bid bol baas aldaad zugarav

0  |  0
Дорж(66.181.191.164) 2018 оны 05 сарын 18

МОНГОЛУУДЫН МУХАР СҮСЭГ АФРИКААС ДАВЖ ГАРНА УУ ГЭХЭЭС ОГТ ДУТАХГҮЙ . ЯАХАВ ЗАН ҮЙЛ НЬ ӨӨР БОЛОХООС ЯГ АДИЛ . МАИГИЙН АРД ТҮМЭН МОНГОЛ ҮХЭРҮҮДЭЭС ИЛҮҮ ЗОРИГТОЙ ЮМ ЦАГДААГИЙН ГАЗАРАА ШАТААЖ ЧАДАЖ БАЙНА. ЯМАРЧ Л БОЛСОН БИДНЭЭС ИЛҮҮ УХААНТАЙ Л ЮМ

0  |  0
zz(176.179.133.179) 2018 оны 05 сарын 18

muhar shusegtei tuvdiig dagagch uhruud yana da

0  |  0
ФРАНЦ ОРОСЫН НАЙЗУУД(202.179.26.73) 2018 оны 05 сарын 18

НЕГР АРАБУУДЫН НАЙЗ ОРОСУУДЫН ШҮТЭЭН ФРАНЦЫН КОЛОНИ БАЙСАН ЖОРЛОНГУУД АФРИК АРАБААР ДҮҮРЭН Л БАЙНА.

0  |  0
Зочин(202.21.124.20) 2018 оны 05 сарын 18

Эргүү мухар сүсэгтнүүд цаг нь болохоор тамынхаа галд шатаг

0  |  0
.(212.253.245.173) 2018 оны 05 сарын 18

Хар тивийн харанхуй бүдүүлгүүд яана даа.хэзээ иймдээ тулсан мухар сүсгээ болиноо.аягүй бол болих ч үгүй биз ээ.альбинос хүмүүс ямар учиртайг уншаад мэдэж болдоггүй юм байх даа ядаж

0  |  0
Lenge nathalia(27.123.212.134) 2018 оны 05 сарын 18

Muu novshnuud joohon ohinii tolgoig yalaach gej

0  |  0
Top