Энэ зуны үсний тренд өнгө ямар байх вэ?

 Үсний засалт, өнгө будаг жил ирэх бүрт өөрчлөгдөж, ер бусын, этгээд чамин гэмээр болж байгаа билээ. Тэгвэл 2018 оны зун тренд болох үсний өнгө нь цэнхэр байна гэж загварын мэргэжилтнүүд тодорхойлж байна. Энэ өнгийг Кардашьяны гэр бүлийнхэн мода болгосон гэж хэлж болно. Ким Кардашьян энэ оны эхээр үсээ цайвар цэнхэр болгосон бол түүний дүү Кайли Женнер өнгөрсөн сард “Coachella” фестивальд гоёмсог цэнхэр өнгийн үстэй ирж олны анхаарлыг татсан билээ.

Бьюти-блогерууд цэнхэр өнгийг энэ улирлын хамгийн шилдэг өнгө гэж тодорхойлсон ч та үсээ цул цэнхэр болгоод хэрэггүй юм. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар “хүйтэн” цэнхэрээс цайвар цэнхэр хүртэл, мөн цэнхэр өнгийн сор, цэнхэр өнгийг оруулсан омбре стил нь энэ зуны тренд. Эдгээр будалтууд нь урт, богино, дунд зэргийн гээд бүхий л төрлийн үсэнд зохино.

Фото: Instagram

Фото: Instagram

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page