Өдгөө 69 настай Алла Пугачёва хувийн стилист Алишерийнхаа клипэнд рок од болон “хувирчээ”. Алла сүүлийн үед залуу стилээр хувцаслаж, танигдахын аргагүй болж байгаа нь түүний хувийн стилист Алишерийн ятгалга аж. Саяхан Алишер “Инстаграм”-даа Аллаг тоглуулсан клип хийж байгаа тухайгаа бичжээ. Тэрбээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч зураг авалтын талбайд байгаа бичлэгээ тавьсан байна. Бичлэг дээр Алла Пугачёва саарал өнгийн уранхай жийнс, бичигтэй хар футболктой, арьсан цув өмссөн байгаа харагджээ. Фэнүүд нь түүнийг “жинхэнэ рок од шиг харагдаж байна” гэсэн комментоор “булжээ”.
Аллагийн хувийн стилист Алишер “Надтай хамтран ажиллаж байгаа Алла Борисовнад маш их баярлалаа. Би бага байхаасаа л Аллатай ажиллахыг мөрөөддөг байсан. Мөрөөдөл заримдаа биелдэг. Агуу АЛЛА!!! Танд талархлаа илэрхийлж байна” гэжээ.
Алла хувийн стилист Алишертайгаа.
Нөхөр Максим Галкины хамт
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )