Жастин Бибер Селена Гомезд хайртай юу...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Хэдийгээр тэд хоорондын харилцаагаа нууцалж байгаа ч хүмүүс аль хэдийн тэднийг мэдчихсэн  гэнэ. Харин Жастин  Бибер  Селена  Гомезд хэр зэрэг нухацтай хандахыг хүмүүс мэдээгүй байгаа.

Нэгэн шуугиан тарьж байгаа мэдээлэл бол хэн нэгэн хүн /магадгүй  Жастин  Бибер байх /Лос Анжелесийн нэгэн цэцэгчнээс  Селена  Гомезийн байшинг цэцгээр дүүргэхийг хүссэн явдал юм. Дараах эх сурвалжид энэхүү гэнэтийн бэлгэнд Селена маш дуртай байсныг өгүүлсэн байна.

Мэдээжийн хэрэг дурлаагүй бол ямар ч залуу иймэрхүү зүйл хийхгүй л байсан байх. Энэ байдал нь  Жастин  Бибер  Селена  Гомезд  дурласан байх маш их магадлалтайг баталж байгаа юм. Гэвч нөгөө  талаас нь авч үзвэл Жастин  Бибер маш их өгөөмөр хүн ч байж болох юм. Учир нь ямар ч хүн үсээ дуудлага худалдаагаар борлуулан хандив тусламж болгон өгөхгүй л болов уу.....

Тэрээр “Би хөөрхөн, гоё нүдтэй, сайхан инээмсэглэдэг, хөгжилтэй  охидод дуртай. Учир нь би эргэн тойрныхоо хүмүүстэй инээлдэх, хөгжилдөх дуртай  ” гэж хэлж байжээ.

Селена Мари  Гомез

Селена Мари  Гомез 1992 оны 7 сарын 22нд Манди Корнет, Рикардо Гомез нарын охин болон мэндэлжээ. Түүнийг бага байхад тэднийх Нью- Иоркоос Техасийн Прайри руу нүүсэн бөгөөд  Селена  Гомезийг төрснөөс хойш 16 нас хүртэл тэднийх цалингаас цалингийн хооронд л амьдардаг энгийн амьдралтай айл байсан гэж ээж Манди нэгэнтээ дурсан ярьсан байдаг. Селена Гомез 2001 онд “Барни ба найзууд” кинонд тоглож өөрийнхөө жинхэнэ авъяасыг харуулсан байна. Тэрээр 2003 онд “Тагнуулч Хүүхдүүд”, “Тоглоом дууссан”гэх мэтийн кинонуудад тоглосон ба 2005, 2006 онуудад зарим кинонуудын дууг дуулсан байна. Мөн тухайн онуудад “Зак ба Кодигийн цогц амьдрал”, “Ханна Монтанна” кинонуудын гол дүрд тоглосон байна. Диснейгийн 2 цуврал шоунд тоглосон нь Селена өөрийнхөө гайхалтай жүжиглэх, удирдах авъяасаа батлан харуулсан явдал болсон юм. 2008 оны 3сард Селена анхныхаа хөдөлгөөнт кино /Horton Hears a Who /- г хийсэн бөгөөд дараахан нь Дисней Сувгийн од Андръю Силигийн хамт “Өөр Нэгэн Үнсгэлжингийн Түүх” зохиолын гол дүрийг бүтээсэн байна.

Эдүгээ 18 настай дуучин, жүжигчин Селена Гомезийн тоглосон  кинонууд ба телевизийн шоуг дэлхий дахинаараа үзэж ба дуунууд нь шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.

Жастин Дрью Бибер

Жастин  Бибер 1994 оны 3 сарын 1нд төрсөн бөгөөд Канадын алдартай R&B дуучин, дууны үг зохиогч, жүжигчин билээ.

Анх 2008 онд  Жастин  Биберийн дуулсан дууны бичлэгийг YouTube –ээс олж үзээд, түүнийг алдрын замд нь хөтөлсөн хүн бол хожим нь түүний менежер болсон Скүүтер Браун билээ. Браун, Биберийг Атлантад дуучин Ашертай уулзуулахаар төлөвлөсөн ба тун удалгүй Бибер өөрөө Браун Ашер хоёрын хамтарсан компани болох Raymond Braun Media Group(RBMG) –тэй хамтран ажиллах гарын үсгээ зурсан байна. Дараа нь Island Records  бичлэгийн компанитай дуугаа бичүүлэх  гэрээ байгуулсан байна. Тэрээр “One Time” цомгоо 2009 онд хийж гаргасан нь Канадын хит парадад нэгдүгээрт бичигдэж, улмаар олон улсын шилдэг дууны жагсаалтын эхний гучид багтсан байна. 2009 оны 11 сард “My World”  цомгоо гаргасан нь АНУ-ын цагаан алтан гэрчилгээг хүртэж,” Billboard Hot 100”-д 7 дуу нь багтсан анхны дуучин болсон билээ. 2010 онд “Baby” сингл нь хэд хэдэн улсад чансаагаараа нэгдүгээрт орж , YouTube-н үзэгчдийн хамгийн их үзсэн, хамгийн их хэлэлцэгдсэн дуу болсон байна.

Сүүлийн хэдэн жилд Жастин  Бибер маш олон шагнал авч, шагналд нэр дэвшсэн ба  өсвөр насныхны шүтээн болсон, асар олон шүтэн бишрэгчидтэй дуучин болоод байгаа билээ.

Орчуулсан: Н. Мөнхтуул

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E.Belieber(66.181.184.50) 2019 оны 06 сарын 28

Justin selena2 төгс хос

1  |  0
sarnai(27.123.212.139) 2018 оны 01 сарын 17

jastin biber selene gomZ hairtail

0  |  0
Nomin(202.70.46.209) 2020 оны 02 сарын 03

Хэрвээ энэ 2 gerlesen Bol yamar got ve

1  |  0
Top