Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д айлчлал хийж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 18-22-нд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, АНУ-ын Конгрессын гишүүд болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын Хоёрдугаар зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Хоёрдахь компакт гэрээний төгсгөлийн шатны хэлэлцээ зэрэг арга хэмжээнд оролцож, Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзах юм.

Гадаад харилцааны сайдын айлчлалаар Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг талууд чухалчлан ярилцаж, хамтын ажиллагааны “замын зургийг” гаргах чиглэлээр ажиллана.

Сайд мөн Жонс Хопкинс, Хадсон, Азийн нийгэмлэг зэрэг АНУ-ын томоохон их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд зочлон эрдэмтэн судлаачид, Монголыг сонирхсон хүмүүстэй уулзаж, илтгэл тавина.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Зочин [ 64.119.24.213 ]      |     5-р сарын 22 -нд, 14:39 минутанд

Улсын мөнгө үрж яваа юм чинь монголдоо ашигтай гэрээ хэлэлцээр хийгээрэй дээ.Монголоо зарчихав даа

ХУДАЛЧ [ 202.179.25.122 ]      |     5-р сарын 21 -нд, 01:48 минутанд

ОРОСЫН ХҮРГЭНИЙ ДААЛГАВРААР АМЕРИКИЙГ ЯЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ККК ТАРИА ТАРЬДАГ ХУРЦЫГ АВЧ ЯВАА БАЙХ! ТРАМПЫГ ТАРИУЛАХАА МЭДЭЖ БАЙГАА БИЗ.

лл [ 119.40.103.187 ]      |     5-р сарын 21 -нд, 00:39 минутанд

Сая Оросд очсон Одоо АНУсд заавар авах нь дээ

tso [ 103.10.21.103 ]      |     5-р сарын 19 -нд, 08:19 минутанд

Gunshaa sda ajilaa sain xiigeerei gadaadad bgaa mongolchuudiig alj bnado

Go to top of page