Кубад онгоц осолдож гурван хүн амьд үлджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 19

 Кубад өчигдөр 110 зорчигчтой “Боинг-737” онгоц осолджээ. Онгоц Кубын нийслэл Гавана хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй унасан байна. Ослоос амьд үлдсэн дөрвөн хүний нэг нь хүнд гэмтсэний улмаас эмнэлэгт очоод харамсалтайгаар амиа алджээ.

“Боинг-737” онгоцыг Мексикийн агаарын тээврийн компаниас түрээсэлсэн байжээ. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето аймшигт осол болсонд эмгэнэл илэрхийлж “Мексик улс Кубын ард түмэн, Засгийн газарт чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ. Энрике Пенья Ньето Мексикийн Засгийн газар Гадаад харилцааны яамаараа дамжуулан шаардлагатай бүх тусламж дэмжлэгийг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Дэлхийн улс орнууд Кубад болсон осолд эмгэнэл илэрхийлсээр байгаа аж. Мексикийн дараа Испанийн Засгийн газар Кубад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top