ШШГЕГ-ын харьяа 409-р хаалттай хорих ангийн хоригдлуудын ял эдлэлтийн байдалтай танилцлаа

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай, Тамгын хэлтсийн дарга О.Машбат болон тус прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, хоригдлуудын ял эдлэлтийн байдалтай биечлэн танилцлаа.

Тус ангийн дарга хурандаа С.Батсайхан хорих ангийн үйл ажиллагаа болон хоригдлуудын ял эдлэлтийн байдал, хоригдлууд хөдөлмөрт хамрагдаж буй байдлыг танилцуулсаны эцэст Нийслэлийн ерөнхий прокуророос  хорих ангийн үйл ажиллагаа, ял эдэлж буй нийт хоригдлуудын 90 гаруй хувийг цалин хөлстэй ажил хөдөлмөрт хамруулсан, хоригдлуудын ахуй нөхцөл, хорих ангийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлсэн төдийгүй алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах талаар ихээхэн үр бүтээлтэй ажлууд хийж гүйцэтгэж байгааг сайшааж, цаашид анхаарах асуудлуудын талаар  үүрэг чиглэл өгсөн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page