Эхний улиралд 41606 нэр төрлийн 209610,9 мян.ам.долларын бараанд гаалийн бүрдүүлэлт хийжээ

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар болон Гаалийн баталгаат агуулах Азифарм ХХК, Үндэсний үйлдвэрлэгч Говь ХК оролцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгч, 5-30 хүртлэх хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж үйлчиллээ.

DSC 5654

DSC 5668

Энэ өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газрын үйл ажиллагаа, гаалийн хяналт бүрдүүлэлт, хууль тогтоомжийг сурталчилах, гаалийн харилцаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хууль бус үйлдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл мэдлэг олгохоос гадна Гаалийн эрэлч нохойн үзүүлбэр, зорчигчийн биеэс хар тамхи илрүүлэх, тетрапак, вакум савлагаатай хүнсний зүйлд хийх хяналт шалгалт, зорчигчийн биед нуусан алт, мөнгөн эдлэлүүд илрүүлэх ажиллагааг өмнө нь гарч байсан зөрчлийн жишээгээр тайлбарлан үзүүлэх сонирхолтой алга хэмжээг зохион байгууллаа.

DSC 5758

DSC 5762

DSC 5767

DSC 5774

Буянт-Ухаа дахь гаалийн газар 2018 оны эхний улирлын байдлаар гаалийн бүрдүүлэлтийн 39 горимоор 41606 нэр төрлийн 209610,9 мян.ам.долларын бараанд гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Үүний үр дүнд 18799918,1 мян.төгрөгийн татварыг ногдуулж, хураан улсын төсөвт төвлөрүүлсэн байх ба эхний улирлын байдлаар нийт 4788 гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн нь урьд оны мөн үеийнхээс   26,4   хувь, барааны нэр төрөл нь 22,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлтттэй байна.

Мөн гаалийн хяналт шалгалтын явцад нийт 18 зөрчил илрүүлж, 3334546 төгрөгийнн торгууль ногдуулж, 1615152.22 төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн ба 5 зөрчилд хэрэг бүртгэлт хийж, 13 зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

0J8A0296

0J8A6414

Тус гаалийн газрын зүгээс гаалийн харилцаанд оролцогч нарт соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг системтэйгээр хийж, гаалийн хяналтанд эрсдэл тооцох аргыг эрчимтэй нэвтрүүлснээр зөрчлийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарлаа.

Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, ялангуяа хар тамхи, сэтгэц нөлөөт бодисыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох зорилгоор хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гаалийн улсын байцаагч нарт энэ төрлийн сургалтыг системтэйгээр зохион байгуулж, эрсдэлийн мэдээллийн баазыг бүрдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

DSC 5708

DSC 5712

 “Чингис хаан” ОУНБ-аар зорчигчдод үзүүлж байгаа төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, гаалийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хилийн шалган нэвтрүүлэх алба, Хилийн тагнуулын байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн алба, Олон улсын нисэх буудлын удирдлага, ИНЕГ-ын удирдлагуудтай уулзалтыг зохион байгуулж, нягт хамтран ажиллаж ирсэн юм.

21313

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page