Ширээний теннисийн тэмцээнд ЦЕГ-ын тамирчин тэргүүн байр эзлэв

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадам амжилттай үргэлжилж байна.

Дөрвөн төрөлт спортын тэмцээний ширээний теннисний тэмцээн өчигдөр /2018.05.18/ амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 11 байгууллагын 22 тамирчин оролцсоноос эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчин Ж.Мөнхбат, хоёрдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин С.Батболд, гуравдугаар байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тамирчин Г.Цаст-Оргил, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин Д.Тунгалагдулам, хоёрдугаар байрт Архивын ерөнхий газрын тамирчин Г.Ганзул, гуравдугаар байрт Гадаадын иргэн харьяатын газрын тамирчин Б.Ганчимэг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн болзол тус тус хангалаа.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 202.179.31.3 ]      |     2018 оны 5-р сарын 19 -нд, 12:17 минутанд

Яасан ч завтай гарууд вэ

Go to top of page