Хэнтийд гольф, хөлбөмбөгийн талбай байгуулахаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Мянганы суут хүн "Их Эзэн Чингис хаан” төслийг ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлагт танилцуулж, хамтран ажиллах санал солилцжээ. Дэлхий дахиныг байлдан дагуулсан Чингис хаан дуу бичигдсэн түүхт 40 жил 2019 онд тохиож байгаа бөгөөд хамтлагийн ойгоо тохиолдуулан Чингис хааны төрсөн нутагт төрөх эмнэлэг, гольф,хөл бөмбөгийн талбай, хүүхдийн чөлөөт цагийн цогцолбор байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн алтан пянз нь гарч хит парадын жагсаалтыг тэргүүлсэн 20 гаруй улсад тус төслийг сурталчилж, маркетингийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Dschinghis Khan хамтлаг 2018 оны ОХУ-д болох Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг дуулсны дараахан Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөсөн аж. Монголд төсөл хэрэгжих газартай танилцахаас гадна, "Hero entertainment" студитэй хамтарч Чингис хаан дууны клипийг Монгол ахуйд дахин бүтээхээр боллоо. Хамтлагийн ахлагч Wolfgang Heichel-д Монгол улсад Үндэсний их баяр наадмын үеэр хүрэлцэн ирэхийг хүссэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгыг албан ёсоор гардуулж өгчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top