Ерөнхийлөгч Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Цэцийн гишүүнд санал болгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Ерөнхийлөгч Х.Баттулга гурван хүнийг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр болсон байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва нарын хугацаа дуусгавар болж, тэдний оронд Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Цэцийн гишүүнээр томилохоор ярилцаж байгаа ажээ. Ц.Нанзаддорж Төрийн өмчийн хорооны даргаар, нэр дэвшигч Г.Туулхүү нь эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Хуулиараа Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав, гурваар нь санал болгодог. Мөн тухайн гишүүнийг томилсон институц нь нөхөн томилгоо хийдэг. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ.ҮХЦ-ийн шинэ гишүүдийг энэ долоо хоногт үүрэгт ажилд нь оруулж магадгүй байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.191.90) 2018 оны 05 сарын 21

Энэ 3 хүнийг их хурал дээр ярих байлгүй дээ.Шууд томилчихоогүй биз дээ.Хэл ам дагуулсан авилгачин байвал дэмий дээ eрөнхийлөгч өө.

0  |  0
болор(103.206.195.166) 2018 оны 05 сарын 21

Туулхүүг дэмжиж байна. Насаараа ШШГЕГ-т ажилласан, туршлагатай, эрх зүйч

0  |  0
7778(202.179.24.111) 2018 оны 05 сарын 21

Нанзаддорж гэж 4 тэрбум идсэн, уусан, луйварчин, түүлэгчин гээд АТГ, шорон гээд байсан юу байхав улам дээшлээд байх юм аа!? Энэ Баттулга бүтэхгүй ээ.

0  |  0
аня(103.26.194.149) 2018 оны 05 сарын 21

солонго нанзаддорж туулхүү бхдаа яахав дээ. дампуурсан монгол...

0  |  0
Жэ(66.181.160.116) 2018 оны 05 сарын 21

Солонго гэдэг үмхий авгай юу арай үгүй байлгүй дээ новш гэж новшийн муу луухаан хамгийн мууг нь олоод байх юм аа

0  |  0
p(183.177.98.238) 2018 оны 05 сарын 21

sugar yasan be

0  |  0
Зочин(103.26.194.33) 2018 оны 05 сарын 21

АРД ТҮМНИЙ НЭРЭЭР АВСАН ЗЭЭЛЭЭ АВДРАНДАА ХИЙГЭЭД ТҮГЖСЭН БИЗ ДЭЭ . ОДОО ТҮҮНДЭЭ МАНААЧ ТАВЬЖ БАЙГАА БОЛОЛТОЙ .

0  |  0
Z(43.228.131.90) 2018 оны 05 сарын 21

Пээ Нанзаддорж гэж нийслэлийн замын уу. Яанаа бас 1 идээчин уугаачингуудаа тавих нээ. Үхсэн баасны шударга ерөнхийлөгч вэ. АН-ы бааснууд та нарун гайгаар өнөөдөр эмч багш шинжлэх ухааны ажилтнууд үнэн дорой ядуурлын түвшинд очоод байна шүү. Юун цэц мэцэд суух. Идсэн ууснаа төлөөрэй новшнуудаа

0  |  0
Top