О.Бямбадэлгэр: 400-500 Шатахуун түгээх станц хуурамч шатахуун борлуулдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Манай улсад хуурамч шатахуун найруулж байгаа тухай Монгол шатахуун  хэрэглэгчдийн холбооныхон мэдэгдсээр ирсэн. Тус байгууллагын тэргүүн О.Бямбадэлгэр 1300 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 400-500 нь хуурамч шатахуун зардаг байна.

Шинжилгээ хийдэг 4-6 лаборатори бий. Зарим нь шатахуун оруулж ирдэг компанийн мэдэлд байх жишээтэй. Ямар ч байсан хуурамч гэгдээд байгаа шатахуун химийн нэгдлүүдийг шалгуулаад дүгнэлт авсан. Зарим дээжээ  ОХУ”уруу явууллаа. Химийн нэгдлүүдийг нарийн шинжлүүлэх гэж. Ерөнхийдөө бол хуурамч, стандартын бус гэдгээ эрдэмтэн мэргэд, лабораториуд маань тодорхойлчихсон талаар ярьсан.

Нефтийн туслах бүтээгдэхүүн нэрийн дор орж ирж байгаа химийн бодисууд керосин, нафта хоёрыг хольж дизель түлш болон бензин гаргаж байна. Ингэснээр улсын хэмжээнд байгаа 800 гаруй мянган тээврийн хэрэгслийн эздэд шууд нөлөөлж, эд хөрөнгөөрөө хохироход хүрэх болжээ. Мөн хуурамч шатахуун үйлдвэрлэх нэг шалтгаан нь гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт болж байна.

2016-2017 онд нийт 110 мянган тонн нефтийн химийн туслах бүтээгдэхүүн  60 тэрбум төгрөгийн татвар төлөхгүйгээр орж иржээ. Нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг шатахуун түгээх станцуудад 286 вагон химийн бодис орж ирсэн гэж энэ холбооныхон мэдэгдсэн. Ер нь өдөртөө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүдийн боомтоор орж ирдэг ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top