ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалах-үйлдвэрлэлийн цогцолборын удирдлага, командлагч нартай жил бүр уулзан ярилцдаг ээлжит зөвлөгөөн энэ сарын 18-нд Сочи хотноо өндөрлөсөн билээ. Оросын армийн зэвсэглэлд ойрын үед ямар шинэлэг зүйлс нэвтрэх бол?
Улсыг батлан хамгаалахын захиалгаас авахуулаад зэвсэглэлийн шинэ загваруудыг боловсронгуй болгоход чиглэгдсэн батлан хамгаалахын зөвлөгөөн бүтэн дөрвөн өдрийн турш явагдаад өндөрлөжээ. Сочи хот дахь Ерөнхийлөгчийн ордон өргөөнд Батлан хамгаалахын генералууд болон цэргийн үйлдвэрлэл, зохион бүтээх товчооны удирдлагууд цугларсан байна.
Уулзалт бүрийн өмнө Шойгу өөрийн орлогчдын хамтаар баримт бичгүүдийг маш анхааралтай судалж байлаа. Хавтас бүрд байгаа зүйлс бол цэргийн нууц учраас.
Уулзалт зөвлөгөөнд уригдсан энгийн хүмүүст зориулан Путин хамгийн түрүүнд цэргийн үйлдвэрүүд, тэдний хэтийн төлөвлөлтийн талаар ярьсан байна. Стандарт бус, супер орчин үеийн зэвсэглэлийн талаар Путины саяхны илтгэлээс ихэнх хүн олж мэдсэн юм.
Тив хоорондын “Сармат” баллистик пуужин бүхий цогцолборууд нь өөр хаана ч байхгүй бүтээл бөгөөд түүний цохилтыг сөрөх зүйл одоогоор байхгүй аж. “Сармат” хоёр жилийн дараа зэвсэглэлийн бие бүрэлдэхүүнд очих юм байна.
Дараа нь, “Авангард” цогцолборын үе эхлэх гэнэ. “Авангард” бол агаар мандлын өтгөн үе давхарга дундуур байгаа чиглэх чадвартай, дуунаас асар хурдан буюу нэг цагт 20 мянган км туулах хүчин чадалтай аж. Иймээс америкийн ПРО системээс илт давуу болжээ.
“Авангард”-ын гаднах хэлбэр ч одоогоор маш нууц байгаа бол харин орчин үеийн “Кинжал”-ыг Ялалтын парад дээр дэлхий дахинд толилуулсан билээ. Онцгой материалаар бүрэгдсэн “Кинжал” радарын дэлгэцнээ бараг харагдахгүй бөгөөд одоогоор дэлхийд ажиллаж буй хамгаалалтын дурын системийг нэвтэрч гарах чадалтай юм.
Оросын армийн хувьд, ойрын сансарт гарах явдал хэтийн чиглэл болж байгаа аж. Иймээс ч С-500 шинэ системүүд огторгуйн асар өндөрт байгаа байнд хүрэх чадвартай бүтээгдсэн байна.
“Нууц” гэх тодотголтой энэхүү томоохон уулзалт, арга хэмжээний үр дүнд Ерөнхийлөгчийн үүрэг даалгаврын бүхэл бүтэн жагсаалт гарсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
HARIINHAN DELHIIG YAGAAD SONOODOGGUI VE GEHEER DELHII OGTORGUIN SUUN ZAM DEER BAIDAG
Хэнтэй алалцах гэж энэ их зэвсэгийг хийгээд байгаа юм бол. Манайхаас л холуур байгаасай даа.