Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хурим уржигдар болсон билээ. Гэсэн ч ханхүүгийн хуримын талаар дэлхий даяар яригдсаар байна. Меган Марклын хуримын даашинз болон ханхүү Харригийн биеэ гайхалтай зөв авч явсан зэргийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж буй.
Тэгвэл ханхүүгийн хуримд эхнэр Викториягийнхаа хамт ирсэн Их Британийн бахархалт хөлбөмбөгчин, хатан хаанаас Английн дээд одон гардаж байсан Дэвид Бекхэмийг ч хов жив тойрсонгүй. Түүний эхнэрийг хэтэрхий бараан өнгийн хувцастай ирсэн гэж шүүмжилсэн бол Дэвидийг ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, хатан хааны гэр бүлийн хуримыг үл хүндэлж бохь зажилсан гэж олон улсын хэвлэлүүд буруутган бичиж байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
дэндүү сайхан хос, ялангуяа Бекхэм галзуурам гоё залуу
Гэхдээ л тас 2 шүү.
tas 2 yumaa yuch gehevdee yagad zarim ni ingeed turchihdeg yum be