Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Финланд улсад болсон Олон улсын  пара пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 105 кг-д өрсөлдөж тэрээр дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн 242.5 кг өргөн дэлхийн аварга болсон байна.

Image may contain: 3 people, people standing

Тэрээр өнгөрсөн жил Мехико хотноо болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 107 кг-д өрсөлдөж 235 кг-ыг өргөн мөнгөн медаль хүртэж байсан бол энэ амжилтаа ахиулжээ.

 

 

А.Түвшин


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төр(95.222.25.65) 2018 оны 05 сарын 22

Амжилт сайн байна та шүү.

0  |  0
Top