Багш нарт урамшуулал болгож өгсөн 300 мянга ердөө л нэг аргацаасан мөнгө байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Багшийн цалин нэмүүлэх түр хороо тэмцэлээ хийгээд хэдийнээ 10 сар гаруйн хугацааг үдсэн байна. Гэтэл тэдний тавьсан шаардлагыг засгийн газар дорвитой биелүүлсэнгүй хэмээн дүгнэж байгаа төдийгүй өнөөдөр тэмцэлийнхээ дараагийн шатад орж төв талбайн голд ийнхүү суулт зарлаад байгаа билээ. Тус тэмцэлд зөвхөн багш нар гэлтгүй эмнэлэгийн салбарын эмч, сувилагч нар соёл урлагийн салбарын дуучид, жүжигчид эрдэм шинжилгээнийн хүрээлэнгийн эрдэмтэн профессорууд нэгдсэн байгаа юм. Ингээд энэхүү тэмцэлийн талаар 133-р сургуулийн багш Т.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.


-Арав гаруй сарын тэмцэл одоог хүртэл үргэлжлэн та бүгд төв талбайд суулт хийгээд байна. Одоогоор та бүгдийн нэн тэргүүнд тавьж буй шаардлага юу вэ?

-Бид үндсэн цалингаа нэмүүлхээр 2017 оны наймдугаар сараас тэмцэж эхэлсэн байгаа. Түүнээс хойш энэ арван сарын хугацаанд хүрээгээ улам бүр тэлсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн багш нарын цалин маш муу байсан юм биш Монгол даяараа бүх төрийн албан хаагчдын цалин хөлс бага амьдралд хүрэлцэхгүйн тод жишээ. Өнөөдөр бидэнтэй бүх төрийн албан хаагчид бидэнтэй нэгдсэн байна. Бидний гол зорилго бол ерөөсөө л үндсэн цалингаа нэмэгдүүлэх гэж байгаа шүү дээ. Яг бодож үзэхэд бид нарын үндсэн цалин 142 төгрөг болсон байгаа. Ийм хөлстэй төрийн албан хаагч, багш гэж хүмүүс дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Бид үүнийг хөдөлмөрийн мөлжлөг гэж үзэж байна. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс гадна хамгийн ноцтой зүйл нь албадан хөдөлмөрийн хэд хэдэн шалгуур байдаг. Тэр шалгууруудаас хэд хэд нь илэрсэн байгаа юм. Нэг үгээр монголд албадан хөдөлмөр эрхлэлт өндөр байна гэсэн үг. Нэгдүгээрт хууран мэхлэх. Энэ нь бичгээр бидэнд амлалт өгөөд тэр амлалтандаа хүрэхгүй байна гэдэг бол хууран мэхлэлт болж байгаа юм. Хоёрдугаарт илүү цагаар ажиллуулах. Монголд илүү цагаар ажиллах бол аль хэдийнээ хэвийн үзэгдэл болчихсон байгаа шүү дээ. Гуравдугаарт хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулах. Энэ нь болохоор ажил эрхэлж буй хүнийг ажиллуулах орчны тодорхой хэмжээний стандарт гэж байдаг. Жишээлбэл цайны цагтай байх, ажиллах орчин нөхцөлөөр хангах гэх мэт. Тиймээс бид олон улсын хөдөлмөрийн байгууллага буюу олон улсын конфецид заасны дагуу шаардлагатай бол экспертийг монголд авчирч албадан хөдөлмөр эрхлүүлэлт байна уу?, энэ хөдөлмөрийн мөлжлөг гэдэг юм байна уу? Гэдгийг шинжлүүлж засуулах болно.

-Оны өмнө та бүгдэд 300 мянган төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон шүү дээ.

-Энэ ийм учиртай юм. Тэр 300 мянган төгрөгийг 54,5 тэрбум төгрөгийг УИХ-аас төсөвлөөд өгсөн байдаг юм. Тэр УИХ-аас төсөвлөж өгсөн тэр мөнгө засгийн газар дээр хүрч ирэнгүүт “мань нөхөд” сахилгын шийтгэлтэй хүмүүст олгохгүй ээ гэсэн зарчим гаргачихсан байсан. УИХ-ын шийдвэрээр гарсан тэр мөнгийг засгийн газрын хуралдаанаар хууль бусаар дунд нь явуургүй зүйл оруулсан лдаа. Тэр сахилгын шийтгэл гэдэг зүйл нь яадаг юм бэ гэвэл нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг юм. Ингээд 54 тэрбум төгрөгөөс 17 тэрбум төгрөг нь буцсан шүү дээ. Ингэхээр л шудрага бус болж байгаа юм. Мөн дээрээс нь 300 мянган төгрөгөө ямар ч шимтгэл, суутгалгүй олгох ёстой байтал тэр мөнгөөс бүх суутгалаа аваад хамгийн ихдээ л гэхэд 270 мянган төгрөг ганц нэг багшийн гар дээр очсон. Зарим нь бүр 210,180 гэх мэт төгрөг авсан энэ зүгээр л нэг хэлбэр төдий аргацаасан мөнгө болж хувирсан. Төсвийн захиран зарцуулагч энэ мөнгийг 100 хувь олголоо гэсэн боловч, хасагдсаар байгаад “тал дугуйн үлгэр” гэдэг шиг зүйл болсон доо.

-Багшийн цалин нэмэгдүүлэх хороо анх байгуулагдаад удалгүй хагарч муудалцаад хоёр хуваагдсан тэр юунаас болсон юм бэ?

-300 мянган төгрөг урамшуулал хэлбэрээр олгоно гэсэн үүнийг авъя гэсэн хэсэг бүлэг хүмүүс гарч ирсэн. Харин бидний хэсэг нөхөд үүнийг үндсэн цалин дээрээ нэмүүлэн авах шаардлагатай гэж үзсэн лдээ. Үүнээс л болж маргалдсан.

-Соёл урлагийнхан болон эмнэлэгийн салбарынхан Багшийн цалин нэмүүлэх түр хороотой нэгдэн тэмцэж байна. Тэр ч байтугай үсээ хусуулж тэмцэлийн хурц хэлбэрийг сонгосон байна шүү дээ.

-Тийм ээ. Бид бүгд хамтдаа нэгдсэн байна. Аргагүй шүү дээ эмнэлэгийн ажилчид, соёл урлагийнхан бүгд л 300-500 мянган төгрөгний цалинтай байдаг юм байна. Дэлхийд хамгийн эрэлт хэрэгцээтэй, нэр хүндтэй мэргэжил бол багш, эмч байдаг шүү дээ. Гэтэл Монголд энэ бүгд эсрэгээрээ болон хувирч байна. Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч багш, аль ч эмч 500 мянган төгрөгний цалин авдаггүй л байхгүй юу. Эдгээр төрийн албан хаагчдаас гадна баялаг бүтээгчид бидэнтэй нэгдэж байгаа.

Б.Амирдаа

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.74) 2018 оны 05 сарын 22

Олигтойхон тууштай тэмцэхгүй байхад ман намынх элэг барина шүү дээ. Ёстой аймшигтай зальтай хүний адаг нь цугларсан намдаа.олигтой аавын хүү энэ намд байхгүй.цогзолмаа гэжбузрын шуналтай авгайн үгэнд орж эргэж буцаж долигноод байлгүй тууштай эрчтэй тэмцээж.Улс даяараа багш.эмч ч бус нэлэнхүйдээ маш хүнд байна шүү дээ энэ уих.засгийн газар ман намыг зайлуулахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.хаа сайгүй аргаа барсан хүмүүс ирээдүйдээ итгэлгүй иргэд бн. БатҮүл ардчилалынхан хаа явнаа.Уих-дбайгааАН намынхан огцорчУИХ-г тараагаачээ.улс орон. Сөнөж дууслаа.

0  |  0
иргэн(64.119.20.152) 2018 оны 05 сарын 21

Боловсролын сайд баахан мөнгө зарцуулж зөвөлгөөн нэртэй хуурамбаа хийгээд өнгөрсөн биелсэн ганц ч зүйл байхгүй. Жишээ нь зэргийн асуудлыг сургуулийн мэдэлд өгнө гэсэн одоо болтол байдаггүй шийдэхэд тийм хэцүү юмуу

0  |  0
Top