Хятадын үл үзэгдэгч онгоцыг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Оросын Су-30МКИ хөлөглөсөн энэтхэг нисгэгчид Түвдийн дээгүүр нисч байсан хятадын тавдугаар үеийн J-20 сөнөөгч онгоцуудыг ажигласан тухай Энэтхэг дэх ВВС штаб мэдээлсэн байна.

Хилийн ойролцоох районуудад байрладаг нисэх баазуудаас хөөрсөн хятадын онгоцууд уулархаг районууд дээгүүр нислэг үйлдэн, J-10, J-11 сөнөөгч онгоцуудтай агаарын “тулаан” хийж байсан аж. Энэ үед Оросын Су-30МКИ онгоц хөлөглөсөн энэтхэг нисгэгчид хятадын үл үзэгдэгч онгоцуудын маневрыг ажиглаж байсан аж.


“Сухой-н радар тэднийг харж байна. Хятадын шинэ онгоцууд тийм ч сүрхий үл үзэгдэгч биш юм. Тэднийг олж харахын тулд ямар нэгэн тусгай зориулалтын багаж төхөөрөмж ч хэрэг алга” хэмээн Энэтхэгийн агаарын цэргийн нисэх хүчний командлагч Аруп Шаха өгүүлжээ.


Энэтхэгийн цэргийн удирдагчдын тэмдэглэснээр, хятадын нисэх хүчний уулархаг район дахь сургуулилтын нэг зорилго нь энэтхэгийн агаарын хамгаалах системийг судлах, мөн хөрш зэргэлдээ газар нутаг руу нууцаар нэвтрэх маршрутыг хайж олох явдал гэжээ.


Энэтхэгийн зүүн хойд хэсэг дээгүүрх агаарын орон зайн хамгаалалтад зориулж Дэли Оросын С-400 “Триумф” зенитийн системийг захиалсан аж. Энэхүү системийг дэлхий дээрх хамгийн шилдэг хамгаалалтын систем гэдгийг Хятад хүлээн зөвшөөрсөн байна. “Триумф”-ийн нэг том давуу тал нь, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн онгоц, пуужингуудтай тэмцэх явдал юм.

Хятадын тав дахь үеийн Chehgdu J-20 олон байт сөнөөгч онгоц нь “үл үзэгдэгч” технологи ашиглан хийгджээ. Түүний техникийн олон шийдлүүд нь америкийн F-22, F-35 сөнөөгч онгоцуудыг дууриасан аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл(77.111.245.12) 2018 оны 06 сарын 04

stealth gedegiig ul uzegdegch gej orchuulj baigaa bololtoi. Radart ul barigdagch bolohoos ul uzegdegch bish shuu dee

0  |  0
aaaa(202.21.106.129) 2018 оны 05 сарын 29

hujaanuud hezee ch oligtoi yum hiihgui copydohdoo hurtel buun alda dutagdal.dain bolohod hamgiin turuund ustah armi gesen chini 1-d hujaanuud yavj bn lee sh dee

0  |  0
Зочин(103.26.194.207) 2018 оны 05 сарын 23

Үхэрнүүдийн дээгүүр нислэг үйлдэж дур зоргоороо аашилж байгаа.

0  |  0
зочин(202.179.27.3) 2018 оны 05 сарын 22

бусдад баригдчихаар ямар юмны Үл үзэгдэгч байх вэ дээ, бөөн Сүр хүч цагаа тулахаар таг

0  |  0
z(66.181.161.92) 2018 оны 05 сарын 22

jyataduud ym duuriahdaa maruuhan tolgoi n hurhgui

0  |  0
Top