Парис-Каир чиглэлд нислэг үйлдэж явсан EgyptAir нисэх компанийн онгоцны сүйрлээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн Apple компанид хандан гомдол гаргасан байна. Тэд 2016 оны тавдугаар сард Газар дундын тэнгис дээгүүр нисч явахдаа уг онгоц сүйрсэн явдалд тус компанийг буруутгаад байгаа аж.
Амь үрэгдэгсдийн ар гэрийнхний үзэж буйгаар, онгоц сүйрэх болсон гол шалтгаан нь нисэх багийнхны нэгнийх нь хэрэглэж байсан iPhone эсвэл iPad дэлбэрч шатсан явдал гэжээ. Ялангуяа Apple-ийн iPhone 6S, iPad Mini төхөөрөмжүүд нь дэлбэрч, онгоц сүйрүүлэх магадлалтай гэсэн байна.
Гар утас дэлбэрсэн тухай таамаг хувилбар бүр 2017 оны эхээр үүссэн бөгөөд онгоц холбоо тасрахаас 7 минутын өмнө диспетчерүүд галын түгшүүрийн автомат дохиолол хүлээн авсантай холбоотой бололтой.
Дашрамд дурдахад, EgyptAir компанийн Airbus A321 зорчигч тээврийн онгоц 2016 оны тавдугаар сарын 18-нд Парисаас Каирыг чиглэн нисч явахдаа Египетийн эргээс 280 км зайд, Газар дундын тэнгист сүйрсэн билээ. Онгоц Грекийн агаарын орон зайг орхисноос хоёр минутын дараа радарт харагдахаа больсон юм. Уг онгоцонд 56 зорчигч, нисэх багийн 10 гишүүн явжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
hoorhiis. iphone barij uzegui bolhoroo muulj ogchiinaa. hujaa utsaa bari doo
apple hamgiin muu
iphone ugaasaa mundag utas bish shdee
ер нь утас үнэтэй болох тусмаа учруулах хөнөөл нь их байдаг, Ямар утас барьсанаас бус яаж хэрэглээгээ хангаж, эрүүл мэндээ бодсон хүн энгийн хэрглээнгий утас байхад л боллоо