Энхийг сахиулагч монгол цэргүүд барьцаалагдсан иргэдийг аварчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Өмнөд Суданы Бентью хотод зэвсэгт этгээдүүд таван эмэгтэйг Монголын энхийг сахиулагчид аварчээ. Энэ сарын 11-ний өглөөний 10:00 цагийн орчимд Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын цагдаагийн офицерт зэвсэгт этгээдүүд таван эмэгтэй барьцаалсан талаар мэдээлэл ирж, хурандаа Д.Энхбаатар захирагчтай мотобуудлагын VII ээлжийн батальон ажиллагаа зохион байгуулж таван эмэгтэйг аварсан байна. Аварсан эмэгтэйчүүдийг Дотоодын дүрвэгсдийн хуаранд хүргэжээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, НҮБ-ын цэрэг, цагдаагийн алба хаагчид баяр хүргэн талархал илэрхийлсэн гэв. НҮБ-ын UNMISS ажиллагааны ерөнхий зохицуулагч, НҮБ-ын удирдлагууд баяр хүргэсэн талархлын захидлыг Монголын энхийг сахиулагчдад хүргүүлжээ. Бентью хотод байрлах дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 мянга орчим хүн байдаг бөгөөд 80 хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.4.194) 2018 оны 05 сарын 21

Чи бичиг үсэгт тайлагдсан юм бол 1-р өгүүлбэрээ зөв бичээч

0  |  0
ЕРӨНХИЙЛӨГЧ(202.179.25.122) 2018 оны 05 сарын 21

БҮГДЭЭР НЬ ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ БАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Top