Зочид буудлын зохион байгуулагч дүүрэг удирдаж чадахгүй

2018 оны 05 сарын 22

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулахаар гарын үсэг зурж яаралтай хуралдаан зарлах шаардлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн. Яаралтай хуралдаанаар Засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэж, огцруулах тухай асуудлыг шийдэх юм байна.

Сүхбаатар дүүргийн МАН-ын гишүүдийн албан шаардлага, Засаг дарга Х.Болормааг огцруулах тухай асуудлыг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хуралдаад энэ 5 дугаар сарын 23-ны өдөр буюу лхагва гаригт хэлэлцэж шийдвэрлэх болжээ. МАН-ын бүлгийн гишүүд Засаг дарга Х.Болормааг удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа учраас дээрх шаардлагыг тавьж байгаа юм байна.

Х.Болормаа нь дүүргийн Засаг даргаар ажиллаад хоёр жил болоход хангалтгүй ажилласан , дүүргийн хөгжлийн төлөө тоймтой ажил хийгээгүй атлаа дүүргийн газар, хэлтсийн дарга нар, төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээний албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж дур зоргоороо аашлан хамаатан саднуудаа ажилд авч, хувийн ашиг сонирхол гаргадаг, ажилтнуудын ажлын үр дүнгийн шагналыг бууруулах, олгохгүй байх зэрэг захиргааны хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гаргасан гэж Иргэдийн төлөөлөгчид дүгнэсэн.

Дүүрэг, хороонд хийх хөрөнгө оруулалтыг өөрийн сонгогдсон 12 дугаар хороонд илүүтэй хувиарлаж, 2018 онд гэхэд тус хороонд зургаан төсөл тавьсан атлаа зарим хороонд ямар ч төсөв мөнгө, төсөл хувиарлаагүй байна. 2017 оны санхүүгийн тайланд аудит хийсэн дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, 620  сая төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан нь илэрчээ.

 

Тэгэхээр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид хэлэлцээд санал хураалт явуулж, олонхийн саналаар Х.Болормааг огцруулна гэвэл огцрох юм. Ингээд Сүхбаатар дүүрэг шинэ Засаг даргатай болох юм. Х.Болормаа нь АН-ын нийслэлийн дарга Казино Баттулгын дүү Дашцэрэнгийн эхнэр бөгөөд Улаанбаатар зочид буудлын зохион байгуулагчаар ажиллаж байжээ. Ингэхээр Иргэдийн хурлын төлөөлөгчид “Зочид буудлын зохион байгуулагчаар ажиллаж байсан хүн дүүрэг удирдаж чадахгүй” гэж үзсэн бололтой. Казино Д.Баттулга бэрийгээ огцруулахгүй гэж МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзалт хийж яваа сурагтай. Мөн Х.Болормаа нь Сүхбаатарын талбайд болсон Гэр хорооллын хөдөлгөөний суултыг захирамж гаргамж хууль бусаар албадан тараасан гэж хөдөлгөөнийхөн  шүүхэд  хандаж байгаа ба мөн огцруулахаар шаардлага тавьжээ.

Иргэн н.Лхагвадорж гэж хүн өнөөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж  Засаг дарга Х.Болормаа болон түүний хадам ах казино Д.Баттулга нарын хууль бус үйлдлийн талаар 150 хуудас материал АТГ-т өгсөн тухайгаа мэдэгдлээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долдой(202.179.11.230) 2018 оны 05 сарын 22

Шившгээ дэлгэж хөөгдөж байхаар өргөдлөө өгөөд яв. Бас болоогүй ажлаа хийж чадахгүй байж Нийслэлийн Батболд л намайг зайлуулах гээд байна гээд яриад явж байна гэсэн.

0  |  0
Хүн(66.181.161.115) 2018 оны 05 сарын 22

Ардчилалыг эхлүүлсэн гарууд эргээд соц нийгмээ санаж үе дамжин залгаж халаагаа өгдөг жишиг тогтсон сбд-ын намын дарга ах байсан одоо бэр дүү болсон.Одоо 20жил боллоо. Орлогч шижир нь хамаатан нөхдөө унгасан нөхөр. Тамгын дарга энхболд нь хамаатан авгайн нь мэргэжилтэн.6 хорооны засаг дарга тайванхүү бас казиногын эхнэрийн эгч гэх мэт олон цуваа бий 5 орон сууц 5 машинтай гэж мэдүүлсэн баян хүн дээ

0  |  0
Иргэн(66.181.177.91) 2018 оны 05 сарын 22

МАН-ын мангарууд Та нарын хийсэн ажил гэж юу байна. СОЦ үеэс бусдын ”УЛ ШАГАЙЖ ИРСЭН” уламжлалаа ер нь мартахгүй юм даа. Болормаа дарга эмэгтэй хүний хувьд сайн ажиллаж байгаа... ГЭР ХОРООЛЛЫН ЖАГСААЛЫН Су.БАТБОЛДЫН ШАХАЛТААР Л ЗАХИРАМЖ ГАРГАСАН БИЗ... МАН ч уулаасаа УЛАЙ үзэж сурсан, БУСДЫН ЗОВЛОНГООР ЖАРГАЛ ХӨӨСӨН НОВШНУУД ДАА..

0  |  0
зочин(66.181.161.74) 2018 оны 05 сарын 22

энгэж нэр нүүрээ бузарлаж цүнх баригч болж сэхэхгүй болтлоо гутаалгаж байхаар энэ авгай өөрөө больчиход яанаа ман намынхан ийм муугааэ мэдэхгүй дарга болох гээд зүтгээд байдаг юм.60тэрбумдсан байхдаа

0  |  0
Vjgikbvrddc(73.3.222.186) 2018 оны 05 сарын 22

Торийн албыг торлийн алба болгосон энэ хун ийг огцоруулах нь маш зов ах дуу хамаатан садангаараа дуургийн удирдлаг багийг солисон нохор нь СБ дуургийн арлдчилсан намын гишуудийг оорийн сонирхолоор намын хороонд оруулдахыг уурийн дврга нарруу байнга шахалт узуулдэг гэр булийн нам болж хувирсаныг бугд мэддэг боловч казино гэдэг хочтой хунээс айгаад дуугардаг хун байдаггуй СБ дуурэг нэг гэр булийн дарамтанд ороод удаж байна доо тун харамсалтай

0  |  0
Dembe(185.13.106.197) 2018 оны 05 сарын 21

Xalaad bai

0  |  0
Zoo guai(27.123.214.87) 2018 оны 05 сарын 21

Zoo guai tanai egch bolormaagin tuhai www.unen.mn sait deer bas garchihaj. Unshaach

0  |  0
Bugd unen bn(27.123.212.143) 2018 оны 05 сарын 21

Ene medeend hudal yum neg ch alga harvaas barimt notolgootoi bn. Ulaan tsaim unen yumiig hudlaa geed hichneen heleed yahav de. Bolormaag ogtsruulah hural margash bolno. Su. Batbold ene huuli zurchigch turuus tursun terbumtan hatagtaig zailuulahgui bol Bagiig chin Alah n de. Hurungu orlogiin meduulgig n hararai. Www.ulsturch.mn deer bga

0  |  0
Zoo guaid(27.123.214.88) 2018 оны 05 сарын 21

Zoo guai ta bolormaagin nuhur n yumu gar hul n yumuu yum esvel sb duuregt ajildag hamaatan n biz. Haa saigui sait heseed ene dampuu avgaig ymuuruud yum bicheed suuh yum. Ajlaa hiigeech

0  |  0
zoo(64.119.18.25) 2018 оны 05 сарын 21

Hudal medeelel taraahaa bolioo.yasan ochuuhen humuus ve

0  |  0
Ха(27.123.214.103) 2018 оны 05 сарын 21

Хэдийгээр үндэслэлгүй ч голтой л бичиж

0  |  0
Зочин(182.160.35.171) 2018 оны 05 сарын 21

Огцруулах хэрэгтэй

0  |  0
Top