Амралтын өдрийн сюрприз аймшигт эмгэнэлд хүргэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Ирландын Оффали гүнлэгт энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон байна. Оффали бол шүхэрчдийн буух дуртай газруудын нэг юм.

Тэрхүү гайт өдөр агаарын туршлагатай шүхэрчин Крис Кэпрак амралтын өдрийн гэнэтийн бэлэг болгож 7 настай хүүгээ дагуулан онгоцонд суужээ. Бяцхан хүү аавтайгаа байнга шахуу нислэгт гардаг тул агаарын багийн “бүрэн эрхт гишүүн” болсон аж.

Хүүгийн эцэг болон бусад 15 шүхэрчин хөлгөөс үсэрсний дараахан онгоц чиглэлээ огцом өөрчлөн, холгүйхэн “хамраараа газар хатган” унасан байна. Түүнийг “аймшигтай орилсоор” намагтай газарт унахыг нь шүхэрчид газраас олж харжээ.

Аймшигт ослыг хараад ухаангүй болсон эцэг ослын газар руу хар хурдаараа гүйн очиж, онгоцны хэлтэрхий дотроос хүүгээ гаргаж ирэхийн тулд улаан гараараа ухаж сэндийчсэн хэдий ч чадалгүй, аврагчид очин хүүгийн цогцсыг гаргаж ирсэн аж.

“Онгоцны жолооны ард Их Британийн маш туршлагатай мундаг нисгэгч байсан. Чухам юу тохиолдсон талаар бид ямар ч ойлголтгүй байна. Энэ бол амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон бидний хувьд асар том эмгэнэлт явдал боллоо” хэмээн шүхрийн клубынхан өгүүлсэн байна.

“Аав, хүү хоёр хоёулаа онгоцоор нисэх маш сонирхолтой байсан” гэж Крис Кэпракийн дотны найз өгүүлжээ. GoFundMe үйлчилгээ амь үрэгдэгсдийн ар гэрт зориулан хандив цуглуулсан бөгөөд аль хэдийн 23 мянган евро болсон аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.104) 2019 оны 02 сарын 16

end comment bichsen zarim yum medehgui teneguuded helehed, shuherchidee buulgachaad ongots tsaash nisch baigaad gemtel garaad suirsen bna, tuunees huuhdee orhiod usrene gesen teneg yaria end baihgui nislegiin hellegend

0  |  0
(103.87.255.42) 2018 оны 05 сарын 22

ОНГОЦ СҮЙРЧ БАЙХАД ХҮҮХЭДЭЭ ХАЯЖ ҮСЭРДЭГ ЯМАР ДҮҮРСЭН ДОТОРТОЙ ЭЦЭГ БЭ, ДАРАА НЬ МАТРЫН НУЛИМС УНАГАЖ АРААС НЬ ГҮЙЖ ОЧИЖ МАЛТСАН ГЭНЭ ҮҮ

0  |  0
lo(139.5.219.64) 2018 оны 05 сарын 22

munhnar eej

0  |  0
U(77.248.67.85) 2018 оны 05 сарын 21

U

0  |  0
U(77.248.67.85) 2018 оны 05 сарын 21

U

0  |  0
(112.72.14.212) 2018 оны 05 сарын 21

муусайн амиа бодсон тэнэгүүд олон жил хөгширтлөө хороо дэлхий дээр амьдачихаад зөвхөн өөриисдийнхөө өмхий толгой биеэ бодоод бүгд шүхэр хэрэглээд газарт буусан байгаа юм даа??? тэрний оронд нэгдүгээрт 7 - хон настай хөөрхөн бяцхан хүүг ганцаарийнг нь орхиод бууж байхынхаа оронд энэ амиа бодсон эрчүүдээс өсөж яваа нялх хүүхдийг шүхэрт уяад доошоо буулгаж болмоор юм даа тэгээд хорвоог үзээд хараад ханаад жаргасан нэг эр үхээл биз амиа бодсон муухай эрчүүд хүүг тэр онгоцонд ганцааранг нь үлдээгээд өөрсдөө амиа бодоод шүхрээр буугаад байхдаа яахав дээ бузар булай бэртэгчин санаатай аав нь ч гэсэн дээ яаж бууж чадаж байна аа аа аа

0  |  0
Top