Таван хүүхдийн ээж, Монголын анхны ”Мисс ээж”-тэй ярилцлаа

Монголд анх удаа зохион байгуулагдсан "MISSES MOM 2018" тэмцээн өнгөрсөн 7 хоногт Дархан хотод боллоо. Тус тэмцээний тэргүүн миссээр С.Буянзаяа тодорсон юм. Тэрээр өдгөө 31 настай, таван хүүхдийн ээж. Багш, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторант,  мэргэжлийн цэргийн шүхэрчин, буудлагын спортын дэд мастер, бие даасан ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ гаргасан оюунлаг бүсгүй ажээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байранд орсонд баяр хүргэе.

- Баярлалаа. Сайхан мэдрэмж авсан гайхалтай тэмцээн болж өндөрлөлөө.

-Мисс ээжийг шалгаруулах тэмцээн хэр өргөн хүрээг хамарч, хэчнээн ээж өрсөлдсөн бэ?

- Төвийн бүсийг хамарч 25 ээж өрсөлдлөө. Монголдоо анхны ээжүүдийн дундах миссийн тэмцээн гэдгээрээ их онцлог болсон.

-Өмнө нь миссийн тэмцээнд оролцож байв уу?

- Эмэгтэй хүн бүрийн дотор мисс болох мөрөөдөл мөнхөд оршиж байдаг байх.  Би 1997 оноос эхлэн загвар өмсөж эхэлсэн. Хамгийн сүүлд “Гоёл 2018” наадамд загвар өмслөө. 2002 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний тусгай байр, 2003 онд Монголын оюутан мисс тэмцээний дэд байр, төгс сайхан гоо бүсгүй, 2004 онд Бүх цэргийн гоо бүсгүй тэмцээний Тэргүүн байр Түмэн үзэсгэлэнт гоо бүсгүй болж байсан. Монгол Улсдаа анх удаагаа зохион байгуулагдсан “Мисс ээж” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байранд орлоо.

-Тэгвэл нэлээн туршлагатай байх нь ээ. Энэ тэмцээнд яагаад  орох болсон бэ?

-Тэмцээнд оролцох болсон гол зорилго нь нэгдүгээрт өөртөө итгэл өгөх, бусдаас урам авах байсан бол хоёрдугаарт ээжүүддээ үлгэр дуурайлал болж нийгэмд идэвхтэй байр суурьтай болоход нь бага ч гэсэн урам өгөх үүднээс зорьж оролцлоо.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Эрх зүйч, багш, мэргэжлийн цэргийн шүхэрчин мэргэжилтэй. Хууль зүйн ухааны докторант. Буудлагын спортын дэд мастер зэрэгтэй.

-Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар амжилттай ажиллаж нийгэмд өөрийн гэсэн байр суурийг бий болгоно гэдэг амаргүй шүү дээ. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг вэ?

- Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг дээ. Хийе, амжуулъя гэвэл юу ч хийх боломжтой. Хүн бүрт ижилхэн 24 цаг өгөгдсөн байхад хүн бүр харилцан адилгүй амьдарч байгаа нь хувь хүний төлөвлөгөө, өмнөө тавьсан зорилго, хийхийг хүссэн сэтгэлтэй холбоотой гэж боддог. Аливаа нэгэн зүйл рүү хэт туйлширч нэг зүйлийг орхигдуулаад байвал бас л асуудал үүснэ. Тийм учраас юуг, хэзээ, яаж хийхээ төлөвлөж байх нь чухал юм шиг санагддаг. Гэр бүлдээ цаг зарцуулах, үр хүүхдээ өсгөх, өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгэмд идэвхтэй байх гээд амьдралд байх бүх зүйлийг тэнцүүлж байх нь зөв юм уу даа. Аливаа зүйлийг хийхийн өмнө эхлээд бодно, дараа нь төлөвлөнө, тэгээд хийнэ. Дараа нь үр дүнг нь тооцно, юун дээр алдаа гарав дахиж хэрхэн алдахгүй байхав гээд л их боддог.

-Цэргийн шүхэрчин мэргэжил их сонирхол татаж байна. Эмэгтэй хүний хувьд тэр бүр сонирхоод байдаггүй мэргэжил болов уу?

- Өнөөдрийг хүртэл өөртөө өгч байсан урам зориг, итгэлд минь хүч нэмсэн зүйл шүхрээр буух мэдрэмж гэж хэлж болно. Өөрийгөө ялан дийлж, айдсаа даван туулах тэр мэдрэмжийг үгээр илэрхийлбэл “гайхалтай” гэж хэлэх байх даа.

-Бие даан гаргасан долоон ном, гадаад дотоодын эрдэм шинжилгээний 20 гаруй бүтээл хэвлүүлсэн гэж байсан?  

- Эрх зүйч мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ ажиллах хугацаандаа мэргэжлийн чиглэлийн сурах бичиг, гарын авлага, эмхтгэл гаргаж, эрдэм шинжилгээний олон илтгэлийг дотоод болон гадаадад амжилттай хэлэлцүүлж байна. Одоо ч суралцсаар л байгаа. 

-Ярилцлагаа таны гэр бүлийн талаар үргэлжлүүлье. Нөхөртэйгээ анх яаж танилцаж байв, та хоёрын хайрын түүхээс сонирхож болох уу?

- Миний сайхан ханийг Цэрэнгийн Мөнхбат гэдэг. Бид хоёр их сургуулийн нэг ангид хамт суралцаж төгссөн. Анх 2004 оны есдүгээр сард сэтгэлээ холбож 2006 онд анхны охин маань мэндэлсэн. Түүнээс хойш таван сайхан хүүхдийн ээж аав болоод байна даа.

-Хүүхдүүд нь хэдэн насны зөрүүтэй вэ?

- Том охин маань 13 настай,  удаах хүү 11 настай,  дунд охин 9 настай, одонгийн хүү маань 3 настай, бага охин маань 1 настай. Олон хүүхэд гаргасан ч ээж хүн хэзээд сайхан эмэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Сайхан байх гоё байхаас их өөр ойлголт шүү дээ. 

-Алдарт эхийн I одонтой авах бодол бий юу?

- Би ер нь хүүхэд байхаасаа л найман хүүхэдтэй болно гэж боддог байлаа. Бодол хүчтэй биелж явна  аа. /инээв/

Олон хүүхдийн ээж, аав байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ?

- Бэрхшээл байхгүй дээ. Тэгж харахаасаа илүүтэйгээр үртэй хүний жаргал гэж хүлээж авдаг. Заримдаа уурлаж бухимдах зүйл гарна. Дараа нь харин харамсана. Дэмий уурлаж дээ гээд л боддог доо.

- Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ юуг чухалчилдаг бол танай гэр бүлийн үнэт зүйл юу вэ? 

 - Үнэнээ хэлэх. Ямар ч үед үнэнээ л хэлдэг байхыг эрхэмлэж хүмүүжүүлдэг. Мэдээж мэдлэг боловсролтой, урлаг, спортын мэдрэмжтэй, өөр өөрсдийн гэсэн зөв үзэл бодол, эерэг хандлагатай байгаасай гэж хүсдэг. Харин гэр бүлийн үнэт зүйл гэвэл бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэх. Ямар ч үед нэг нэгнийхээ гаргасан шийдвэр, санал бодолд гэр бүлийн гишүүд хүндэтгэлтэй хандахыг сургаж, өөрсдөө ч бас үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг.

-Гэр бүлээрээ хийдэг тогтсон уламжлалууд бий юү?

 -Амралтын өдрүүдэд аль болох гэр бүлээрээ хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ихэнхдээ бассейнд сэлэх юм уу агаарт гарах дуртай.

-Гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгаж, үр хүүхдээ хамтдаа өсгөх аз жаргалтай гэр бүлийн нууц юунд байдаг гэж боддог вэ?

- Амьдралд алдах онох үе зөндөө. Асуудалтай, бэрхшээлтэй үетэй олон удаа нүүр тулна. Харин асуудалгүй амьдрал гэвэл магадгүй энэ нь өөрөө хамгийн том асуудал байж мэднэ. Хоорондын харилцаа нь хоосон, хиймэл болчихсон мэт санагддаг. Тиймээс үүссэн асуудлыг шийдвэрлэх уучлал, итгэл, хүндэтгэл чухал юм уу даа.

-Таны бодлоор хүүхдийн хүмүүжилд хамгийн их сөргөөр нөлөөлдөг зүйл юу вэ?

- Гэр бүлийн гишүүдийн хоорондын хүндэтгэлгүй харилцаа. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцах дотно бус харилцаа, эцэг эх хоорондын зөрчилтэй харилцаа хүүхдэд хүчтэй нөлөөлдөг шиг санагддаг шүү.  

-Төгсгөлд нь залуу ээжүүдэд хандаад юу хэлэх вэ?

- Хүн өөртөө цаг гаргаж, тал бүрээр хөгжүүлж чадсанаар,  өөртөө итгэлтэй болж сэтгэл санаа хүртэл нэг л сайхан болчихдог. Сэтгэл сайхан байхаар ханьдаа, үр хүүхдүүддээ хамаг сайхан аашаа гаргана. Гэр бүлийн уур амьсгал ч эерэг болдог. Амьдралд түүртэж, гэртээ ажилгүй сууж байна, мөнгөгүй байна, ажил олдохгүй байна, олон төрөөд гэртээ сууж байна гэж бүү бодоорой. Илүү сайхан амьдрахын төлөө хичээе гэж өөртөө урам өгөөд, өглөө бүрийг эхлүүлж байгаарай. Биеэсээ нэгэн амь салгаж байгаа ээжүүд бүгд гайхамшигтай хүмүүс шүү дээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 24 )

Sanaa [ 219.78.217.217 ]      |     5-р сарын 25 -нд, 16:05 минутанд

Еое яаж амжуулдаг байнаа? Мундаг байна. Баяр хургэе. Энэ эмэгтэй шиг нэг их хоорхон биш ч биеэ гое авч явдаг, ур хуухдээ осгодог, ажилтай мэргэжилтэй хумуусийг дэмжиж залууст улгэр болгох хэрэгтэй юм даа

Мөнхжаргал [ 103.10.23.165 ]      |     5-р сарын 25 -нд, 15:23 минутанд

Зөв бодолтой сайхан ээжид баяр хүргэе. Ямар их зүйлийг амжуулдаг мундаг ээж вэ. Бахархах сэтгэл төрж байна.

Mgl [ 64.119.21.214 ]      |     5-р сарын 25 -нд, 08:51 минутанд

Tsarai ch miss bish bnaa. Bie bj boloh yum.

uls [ 66.181.161.114 ]      |     5-р сарын 23 -нд, 08:58 минутанд

5 huuhed dahiad 3

p [ 124.158.111.7 ]      |     5-р сарын 23 -нд, 02:50 минутанд

hi sexy

Eemgiig [ 139.5.216.49 ]      |     5-р сарын 22 -нд, 15:23 минутанд

Mundag yumaa bayar hurgeye

zochin [ 213.225.7.135 ]      |     5-р сарын 22 -нд, 14:28 минутанд

Ene temtseen Mongol eejuuded uneheer uram ugch setgelii n sergeessen bh daa.Miss eejid bayr hurgiy

Ммм [ 71.232.159.136 ]      |     5-р сарын 22 -нд, 12:34 минутанд

Баяр хүргэе

Зочин [ 27.123.214.82 ]      |     5-р сарын 22 -нд, 12:31 минутанд

Бахархаж байна

Urgen [ 27.123.214.121 ]      |     5-р сарын 22 -нд, 12:25 минутанд

Bayar hurgeye.Mundag.iim ih zuilig amjuuljsan Uneheer mundag busgui bna.Zaluu ue ulger duuruak avaasai

Urgen [ 27.123.214.121 ]      |     5-р сарын 22 -нд, 12:25 минутанд

Bayar hurgeye.Mundag.iim ih zuilig amjuuljsan Uneheer mundag busgui bna.Zaluu ue ulger duuruak avaasai

Ө [ 103.212.116.101 ]      |     5-р сарын 22 -нд, 11:56 минутанд

Үнэн мисс гэж энийг л хэлэх байх

Зочин [ 103.229.121.247 ]      |     5-р сарын 22 -нд, 10:35 минутанд

Жинхэнэ ориг мисс гэдэг чинь энэ шүү дээ Мянгаагийн миссүүдийг юу ч гэмээр юм мэдэхгүй

Ббб [ 59.153.115.23 ]      |     5-р сарын 22 -нд, 06:40 минутанд

Мундаг гэхээс өөр юугхэв. Баяр хүргэе

woow [ 203.91.114.244 ]      |     5-р сарын 22 -нд, 06:11 минутанд

үнэхээр гайхалтай. Мундаг бүсгүй юмаа. Гэр бүлд нь аз жаргал сайхан бүхнийг хүсье.

ач [ 150.129.141.79 ]      |     5-р сарын 22 -нд, 05:47 минутанд

гэгээлэг сайхан мэдээлэл байна, гэр бүлд нь сайн сайхныг хүсье

Зочин [ 202.179.27.22 ]      |     5-р сарын 22 -нд, 04:49 минутанд

Худал хуурмагаар дуурчихсэн энэ нийгэмд унэнч шударга 5 -н сайхан иргэнийг осгон хумуужуулж оорийн унэтэй хувь нэмрээ оруулж яваа сайхан Ээж таньд болон танай гэр булд аз жаргал эруул энхийг хусье!

Undrah [ 66.181.176.23 ]      |     5-р сарын 22 -нд, 03:43 минутанд

Ta mini mundag shvv. Heseg tsag hugatsaand tantaa hamt ajillaj baih ter vwd mash ih zviliig surch ih erch hvch avdag baisan shvv ta vneheer mundag yaj ter ih zviliig amjuuldag bainaa geed l gaihaad bdag bj dee ta mundag erch hvchtei gaihaltai eej shvv. Bas mundag bagsh hvn amjilt

амрү. [ 124.158.106.141 ]      |     5-р сарын 22 -нд, 03:33 минутанд

Хүнээс нуугдаж яв. Цагаан хэл ам хүрнэ.

Teneg yum! [ 71.246.212.119 ] 5-р сарын 23 -нд, 15:04 минутанд

Bolij uz!

Teneg yum! [ 71.246.212.119 ] 5-р сарын 23 -нд, 15:05 минутанд

Bolij uz! Hunees nuugdaj yav genee! Odoo ataarhal bur uur argaat ilerdeg boloo shivee ain!

Зочин [ 202.179.4.242 ] 5-р сарын 26 -нд, 04:56 минутанд

Амжилт хүсье. Сайн залбирч яваарай

Зочин [ 202.179.4.242 ] 5-р сарын 26 -нд, 04:56 минутанд

Амжилт хүсье. Сайн залбирч яваарай

Ичинхорлоо [ 64.119.20.25 ]      |     5-р сарын 22 -нд, 03:07 минутанд

Дүүдээ чин сэтгэлийн баяр хүргэе. ажил ,амидралд чинь амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Жинхэнэ мисс [ 202.131.226.221 ]      |     5-р сарын 22 -нд, 02:41 минутанд

Мундаг ээжид амжилт хүсье Хөөрхөн үрсд нь эрүүл энхийг хүсье. Эмэгтэй хүний эх орондоо хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт

ZOCHIN [ 202.179.25.177 ]      |     5-р сарын 22 -нд, 02:36 минутанд

MUNDAG EEJ BAINA BAYAR HURGEYE

ган [ 124.158.93.7 ]      |     5-р сарын 22 -нд, 02:32 минутанд

Сайхан ээж байна. Баяр хүргэе. Сайн ээж, сайн хань, сайн ажилтан байна гэдэг ямар ч миссээс нэргээс илүү хүндтэй шүү

БАГШ [ 64.119.19.224 ]      |     5-р сарын 22 -нд, 02:15 минутанд

МУНДАГ ЮМ АА.

Go to top of page