”Малыш” Б.Энхтүвшин С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнийг гэргий Б.Булганаас нь эхэлж хайх ёстой гэж ярьж байв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Zindaa.mn сайт "Дуулиан" булангийнхаа ээлжит дугаараар С.Зориг агсны хамтран  амьдрагч Б.Булганы эргэн тойрны мэдээллээс хүргэж байна. Б.Булган олны нүднээс далд, нууцлагдмал байдлаар 20 шахам жил болсон нэгэн юм.

 -Б.Булган гэж хэн бэ?

 Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган 20-иод жилийн хугацаанд ихэд нууцлаг, нам гүмхэн амьдарч ирсэн. Түүнийг сэхээтэн гаралтай гэдэг нь үнэний ортой. Аав Банзрагч нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн байлаа. 

Одоогийн ОХУ-ын Эрхүүд эдийн засгийн мэргэжил эзэмшсэн.

 Манайхаас тус сургуулийг  маршал Ю.Цэдэнбал дарга төгсөгч байсан гэж Б.Булганы ээж Байгалмаа ярьсан байдаг. Банзрагч гуай  Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад Сангийн яаманд ажилласан. Тэндээсээ аспирантурт явж, ирээд МУИС-д насаараа багшилсан  эрдэмтэн хүн байж. Булганы ээж Улаанбаатар хотод төрж өссөн. Ээж, аав нь Дорноговь аймгийн Алтанширээ  сумын  хүмүүс. Байгалмаа гуай 1960 онд Анагаахын дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсч, Эх нялхсын төвд насаараа ажиллаж  тэтгэвэрт гарсан нэгэн юм. Б.Булган 23 дугаар сургуулийг, мөн Анагаахын дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсөн ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн байна. Эх хүүхэд эрүүл мэндийн төвд мэргэжлээрээ 4-5 жил ажил­ласан. Энэ хугацаандаа С.Зоригтой танилцаж, гэр бүл болж, зургаан жил хамт амьдарсан. Түүнээс хойш  төдийлэнтогтвор суурьшилтай ажил хийгээгүй нэгэн бололтой юм. С.Зориг амь насаа алдсанаас хойш энэ хүн  олноос хөндийрсөн гэхэд болно.

Тэр ажил хийхгүй олон жил болсон уу...

Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  анх мэдээлэл хийхдээ Б.Булганыг саатуулсан тухай ярьсан. Э.Амарбат “С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Энэ хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж бай­гаа тул илүү мэдээлэл өгөх боломж алга. Хэргийн мөрдөн бай­цаалтын ажиллагаа дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэсэн товч мэдээлэл хийсэн. Эндээс С.Зоригийг хөнөөсөн сэжигтнүүд баригдсан гэх анхны таамаг дэвшүүлсэн. Олон жилийн хугацаанд Б.Булган ажил хийгээгүй юм бол хэрхэн амьжиргаагаа залгуулж байв. Яг үнэндээ олон нийтийн дунд иймэрхүү “бор шувуу” нисэж  л явсан. Таамаг, хардлага зохих хэмжээнд байсан.  С.Зоригийг хөнөөсөн хэргийг сонгуулийн өмнө гаргаж ирдэг нь үнэн үү гэвэл тийм. Тэрээр жилдээ нэг, нөхрийнхөө хөшөөнд хvндэтгэл vзvvлэх vеэр л олны өмнө харагддаг байв. Өдөр хоног урссаар. Хvн л болсон хойно нийгэмдээ амьдарч байгаагаас хойш тэрбээр олны дунд гарч ирсэн. Нэг хэсэг "Оюунтүлхүүр" сангийн Удирдах зөвлөлд нэр нь гарч, сvvлд долоо хоног тутмын авсаархан сонинд зөвлөхөөр ажиллаж байсан  аж. Энэ сониньг "Оюунтvлхvvр" сангаас олон нийтийн мэдээллийг хөгжvvлэх.  Хар тамхины хэрэгт хол­богдсон, тусгай зөвшөө­рөл­тэй холбоотой, Япон, АНУ-аас ирэхэд нь баривчиллаа. Тан­саг амьдралтай гэнэ, хаанахын ямар бай­гуул­лага дэмжээд байна вэ гээд шуугьсан. Энэ хэр бодитой вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Б.Булганы ээж Байгалмаа: Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй. Хэргийн явц аажимдаа миний охиныг  баривчилж хорих хүртэл өрнөж байгаагийн цаана ямар нэгэн утга агуулга байгаа юм болов уу. Яагаад гэвэл, 2016 оны сонгууль угтаж манай хүргэн, охины минь нөхөр С.Зоригийн амь насаа алдсан хэрэг дахин сөхөгдөж гарч ирж байгаа шүү дээ.Дөрвөн удаагийн сонгуулийн өмнө талийгаач хүргэний маань амь насаа алдсан аймшигт хэргийг гаргаж ирж шоу хийж байсан. Энэ удаагийн үйл явдлыг хэр зэрэг үнэний хувьтай  вэ гэдэгт эргэлзэж байна гэжээ.

Яллагдагчаар татсаны цаана?

-Б.Булганыг яллагдагчаар татсан. Хамжигч, зохион байгуулагч, нөхрөө хөнөөхөд хамтран амьдрагч нь холбоотой нь гэж хуулийнхан хардаж байгаа бололтой. Тиймээс цор ганц гэрч нь өдгөө бараг хамжигч. Хэргийн газарт 74 хүн орсныг Ажлын хэсгийн ахлагч прокурор Г.Эрдэнэбат хэлсэн. Бас эргэлзээтэй зүйл нь хэргийн газраас С.Зориг, Б.Булган нарын хурууны хээ илрээгүй гэх. Нэг зүйл тодорхой байгаа нь гэмт хэрэг өөрөө захиалагчтай. Захиалагч хэн бэ? Арай .... Б.Булганы  гарт хэргийн сэжүүр байна уу. Хэрэгт хамгийн сүүлийн цэгийг  шүүх, хууль хяналтын байгууллагынхан тавина. Тэр хүртэл Булганыг хэн болгож хувиргах нь тэдний гарт буй.

Малыш Б.Энхтүвшин: Хэрэг удаан ажиллагаа шаарддаг

Малыш Б.Энхтүвшин:“С.Зоригтой 23 дугаар сургуулийг төгссөн, хамт ОХУ-д суралцсан. Хамт ажиллаж байсан.  

Хүний ойр дотнын хүнээс  л хэргийг хайдаг гаргалгаа байдаг. Тэр хавьцаа л хайна. Хэрэг илэрсэн гэж би олон жилийн өмнө хэлсэн. Намайг гүйцэтгэх ажиллагаан дээр суугаач  гэж гуйсан. Надад шууд харагдсан. Эхнэртэй нь хэн ойрхон байв, тэндээс л эхэлнэ”. Тэр ийнхүү ярьсан байдаг.  Тэрбээр, АНУ-аас дөнгөж буунгуутаа С.Зоригийн шарил дээр  очсон гэж байлаа.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.41.237) 2018 оны 05 сарын 30

муу пиздаа минь амаа тат

0  |  0
Zochin(202.9.40.83) 2018 оны 05 сарын 25

Ene hergiig Bulgand tohoj unguruuh gesen zahialagchiin surduulegt taktik yavagdaad Bna u?

0  |  0
Монгол хүн(202.179.27.182) 2021 оны 12 сарын 24

Энхтүвшин юу ч ярьж мэдэх хүн чэнэ яриа нь ортой гэж олон үзэж байна. Булганыг нууцаар цохьдог, Зоиригтой нилээд ойр байсан хүн л алсан гээд тэр үед яриад байсан. Захиалагчийн хувьд гэвэл түүний улс төрийн стратегийн өрсөлдөгч гэдэг ньв тодорхой. Энэ хүний талаар бараг илэрчихсэн юм биш үү? Цаазын ял авч магадгүй гэж цаазын ялыг халсан юм биш үү? Цаазын ялын тухай анх яригдахад л ийм яриа гараад байсан.

1  |  0
munhnar eej(103.57.93.209) 2018 оны 05 сарын 22

munhnar eej

0  |  0
Зочин (64.119.24.213) 2018 оны 05 сарын 22

Энэ Энхтүвшин далдыг хардаг юм шиг л яриад байх юм даа.Бараг л хэлээд байгаа юм биш үү.

0  |  0
зочин(202.131.239.162) 2018 оны 05 сарын 22

Аав Банзрагч нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн байлаа. ,,,,, Булганы ээж Улаанбаатар хотод төрж өссөн бол ээж, аав нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүмүүс. ???

0  |  0
зочин(59.153.114.156) 2018 оны 05 сарын 22

Орхон аймгын ИТөлөөлөгч нар шөнө ажилладаг баарнуудаасаа 5сая төг нэхэж гэнэ, цааш нь ярих уу яахуу

0  |  0
зочин(59.153.114.156) 2018 оны 05 сарын 22

Орхон аймгын ИТөлөөлөгч нар шөнө ажилладаг баарнуудаасаа 5сая төг нэхэж гэнэ, цааш нь ярих уу яахуу

0  |  0
зочин(59.153.114.156) 2018 оны 05 сарын 22

Орхон аймгын ИТөлөөлөгч нар шөнө ажилладаг баарнуудаасаа 5сая төг нэхэж гэнэ, цааш нь ярих уу яахуу

0  |  0
зочин(59.153.114.156) 2018 оны 05 сарын 22

Орхон аймгын ИТөлөөлөгч нар шөнө ажилладаг баарнуудаасаа 5сая төг нэхэж гэнэ, цааш нь ярих уу яахуу

0  |  0
э(112.72.14.179) 2018 оны 05 сарын 22

хэн ойрхон бсн Буурал баараагуй

0  |  0
ЗОЧИН(202.70.34.98) 2018 оны 05 сарын 22

ЭНЭ БАЛАЙГ ШАР ХАДНЫ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛ

0  |  0
Top