“Хоёр эхнэр” Монголд хэр зохистой вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Дэлхийн улс орнуудын ард түмний аж амьдралыг сонирхож байхад баячууд олонтой Арабын ертөнцийн зарим улс орон болон ядуу буурай Африкийн ихэнх орнуудад хоёр ба түүнээс дээш эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Үүнээс харахад, хоёр эхнэртэй байх явдал нь дан ганц баячуудын ч хэрэг биш бололтой. Иймээс хоёр эхнэртэй байх хуулийг хүсэмжлэх шалтгаан нь зөвхөн хайр сэтгэлээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй сэдэв аж.



1990-ээд оны үед хоёр эхнэрийн асуудлыг парламентаар хэлэлцэж, бараг батлахын даваан дээр буцаж байсан түүхтэй. Олон эрчүүдийн “нууцхан мөрөөдөл” болсон энэхүү хуулийн талаар 1990 онд анх гаргаж тавьж байжээ. Хуучнаар МАХН /одоогийн МАН/-аас сонгогдсон Ардын их хурлын депутат М.Гантөмөр “Монгол эрчүүд хоёр эхнэртэй байх хууль” санаачилсан байна.

Тухайн үед Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “хоёр эхнэртэй байж болох” тухай заалт оруулах эсэх санал хураалт явуулж байсан гэдэг.  Уг саналыг дэмжсэн хүмүүс нь “Нам төрийн тэргүүн, сайд, аймаг, сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа хашрууд” байсан гэж нэрт сэтгүүлч агсан Дашрэнцэн гуай бичиж байжээ.

Тэрээр: “...Төрийн тэргүүн болсон хүн “Москвагийн шахсан” орос эхнэрийг авна биз. Харин бага хатнаа залуу монгол охидоосоо авахыг хуулиар баталгаажуулах Монгол ухаан сийлжээ. Ардын их хурлын депутатуудын чуулганы хуралдаанд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрүүлэх асуудал оруулах хувь хүн депутатыг олох асуудал хүнд байлаа. Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж, Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойргоос сонгогдсон Магсарбямбын Гантөмөрөөр “хоёр эхнэртэй байж болно” гэсэн хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулахаар болжээ. Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе. Нэг өдөр М.Гантөмөрийг хурлын дарга дуудаж ийм санал хураалга гэжээ. Гантөмөр ч юу ч бодолгүй санал хураалгажээ. Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун феодалын Монголын хоёр эхнэр яриад явчихваа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Эл саналыг  дэмжсэн ба эсэргүүцэгчдийн нэрээр  хураалгаснаа хожим нь Гантөмөр  үзүүлсэн юм. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа  хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж дэмжжээ. Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж. Хэрвээ хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж олон депутатууд  хурал таслаагүйсан  бол "эр хүн хоёр эхнэртэй байж болно" гэдэг  заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн улс болох байлаа...” гэжээ.


Ингээд уг хууль батлагдах түвшинд дэмжигдээгүй ч нийт 420 депутатын 144 нь энэ саналыг дэмжсэн байдаг. Эндээс дүгнэлт хийгээд үзвэл,  Монголын гурван эр тутмын нэг нь хоёр эхнэртэй байх хүсэлтэй байдаг аж.  

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2-д “Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр, эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна” хэмээн заасан байдаг. УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа парламентад сууж байхдаа “Гэр бүлийн тухай хуульд хоёр эхнэртэй болох заалт тусгуулах санал эрчүүдээс олноор ирж байгаа” хэмээн олон нийтийн сүлжээ хуудсаараа мэдээлж байсан билээ.


Мөн “Сэтгэшгүй” эмнэлгийг үүсгэн байгуулагч доктор С.Хүрэлбаатар “хоёр эхнэр”-ийн асуудлыг шаргуу дэмждэг байсан билээ. Монгол ген, монгол цусаа хамгаалж үлдэхийн тулд  эрчүүд хоёр эхнэртэй байх ёстой хэмээн тунхагладаг  С.Хүрэлбаатар эмч  чухам энэ л зарчмаасаа болж гэр бүлээсээ салсан тухайгаа нэгэнтээ ТВ нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байсан юм.

Тэгвэл Монгол оронд “хоёр эхнэртэй “ байх нь хэр зохимжтой юм бол? Баян чинээлэг, ил далд хөрөнгө ихтэй хүмүүст бол хувааж данслуулахад хоёр дахь эхнэр хэрэг болж мэдэх. Хууль ёсны бус, зүгээр нэг нууц амрагийн нэр дээр хөрөнгөө бүртгүүлэхэд бас эрсдэлтэй  л байлгүй.

Мөн мал ахуй нүсэр хүмүүст хоёрдогчийн хэрэгцээ байж болох. Мал ихтэй атлаа хүн хүч муутай айл бол бас л бэрх шүү... гэх мэтээр ахуйн чанартай өнцгөөс нь харвал бас ч хэрэгтэй мэт.

Ямартай ч, үе үе сэдэрдэг “хоёр эхнэр”-ийн асуудал саяхан бас нэгэн хувилбараар баяжигдан, гадаад монголчуудаас хоёр дахь эхнэрээ авчирсан тохиолдолд албан ёсоор баталгаажуулах хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн асан нэгэн эрхэм бичсэн харагдана лээ.  Энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь нийгэмд бас л сонирхолтой санагдаж байгаа биз ээ.

Хэрэв дэмжигдэж батлагдлаа гэж бодоход, тодорхой хэмжээний эрх мэдэл, хөрөнгө чинээтэй эрхмүүд л гадаад монголоос хоёр дахь эхнэрээ авчирч батлуулах байлгүй. Харин энэ тохиолдолд нэг дэх буюу авааль эхнэрийн эрх, үүрэг ямархуу байх талаар бас нарийвчлан хуульчлах байх даа.

Одоогийн байдлаар, монгол эрчүүдийн зарим нь хоёр байтугай, оногдсон ганцаа ч аваад явчих хүчин мөхөс байгаа нь анзаарагддаг. Тэд бол ёстой “санаа байвч сачий хүрэхгүй”  нь мэдээж. Харин манай монгол бүсгүйчүүдийн хувьд, нэг байтугай, хоёр нөхрийг ч өлхөн аваад явчихаар дайчин хүүхнүүд их байгаа шүү...

Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 129 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(202.126.90.30) 2024 оны 01 сарын 06

gadaad ulsaad 2 dahi ehner ee avsan bol teriig ni mongol uls hundetgen uzeh heregtei

1  |  0
Ganaa (111.239.152.120) 2024 оны 01 сарын 06

Gadaad mongoloos 2 dahi ehneree awah asuudal mash zuw garts bna uwurmongolchuud Japan solongos zereg azijn busad orond taaraad mongol zaluustaigaa getleh hvsel ih ajiglagdag ,yaj mongol ulsad amdrah we gej er emgvi asuudag ih elgemseg dotno bdag ene talaar huuli gargalgaa alga yu gej hariulahaa ch meddeggvi

3  |  0
ЛАЛ-д 4 хүртэл(103.229.122.107) 2018 оны 05 сарын 25

Лалын шашны ”Коран” сударт 4 хүртэл эхнэр авч болно гэж заасан тул лалын орнуудад эрчүүд нь бэл бэнчингийнхээ хэмжээгээр 4 хүртэлх эхнэр авч тэд нараас гарсан олон хүүхдийг тэжээдэг. Монголд бол ихэнх эрчүүд ганц эхнэр болон тэрнээс гарсан хүүхдүүдээ тэжээж чадахгүй байхад тийм хуулиар яадаг юм. Харин манай баян эрчүүүд албан бусаар олон эхнэр авч, тэднээс гарсан олон хүүхдийг тэжээх нь ёстой нөгөө ” луувангаа иднэ үү , лаагаа иднэ үү ” хамаа алга биз дээ.

0  |  0
Мал биш дэ ямар(27.123.214.124) 2019 оны 03 сарын 22

Улсаа яаж хөгжүүлжх вэ гэж бодохын оронд бөгсний жаргалаа яаж гүйцээх вэ гээд бодоод сууж байдаг мөн ч таарсан улс юм да. Хэлэх ч үг алга

2  |  0
я(66.181.179.121) 2023 оны 08 сарын 22

тэгвэл 2 нөхөртэй болноо

1  |  2
Зочин(66.181.179.121) 2023 оны 08 сарын 22

юун 2 эхнэр ярьж солиороод байгаан эхнэрээ тэжээж чадахгүй тэжээлгэж байна бас 2 эхнэрээр тэжээлгэх гэж солиороод суунауу тэгвэл 2 нөхөртэй болох хууль батлаарайдаа

1  |  0
ddddd(108.204.253.255) 2018 оны 05 сарын 23

bidnii tolgoi deer suuj bgaa uymnuud doodohoosoo uur uym bodoh setgeh chadvar algauchraas iimerhuu l uym yariad suuj bhaas uur uy hiihev

0  |  0
зочин(103.229.120.179) 2024 оны 01 сарын 06

ER HUND 2 EHNER BAIH SHAARDLAGATAI UE OLON TULGARDAG.YAGAAD GEVEL ERCHUUD ZALUU NASANDAA GER ORNOO TEJEEHEER OLON HONOG SARAAR HUDUU GADAA TOMILOLTOOR YVJAJIL HIIJ BAIGAAD ZALUU NASNII JARGALIIG BAGA AMTALSAN BAIDAG. HARIN EHNERUUD ENE HOOROND ZAI ZAVSARGUI SHAVAIGAA HANATAL YVALDSAN BAIDAG. TEGEED 40 GARAAD ERCHUUD AMIDARAL TOGTOOD GER ORONDOO SUURIN BOLOOD EHNERTEIGEE SAIHAN BAIH GEHEER OLON YM UZSEN EHNERUUD NUHRUU GILNO BAS UURSDUU HUDUL YDAAD DURGUILHEED BAIDAG. IIM BOLOHOOR ZALUU EHNERIIN HEREG GARDAG BAIHAA

3  |  0
ina(108.204.253.255) 2018 оны 05 сарын 23

uhsen hatsanii chin 2 ehner, gants ehneree jargaltai blgaj chadahgui shodoigoo zahirah chadvargui uymnuud ni herhen hurdan 2 dahi avgaigaa avah boloo

0  |  0
ina(108.204.253.255) 2018 оны 05 сарын 23

uhsen hatsanii chin 2 ehner, gants ehneree jargaltai blgaj chadahgui shodoigoo zahirah chadvargui uymnuud ni herhen hurdan 2 dahi avgaigaa avah boloo

0  |  0
ina(108.204.253.255) 2018 оны 05 сарын 23

uhsen hatsanii chin 2 ehner, gants ehneree jargaltai blgaj chadahgui shodoigoo zahirah chadvargui uymnuud ni herhen hurdan 2 dahi avgaigaa avah boloo

0  |  0
зочин(66.181.161.110) 2018 оны 05 сарын 23

энэ 65д ийм л юм хийж цаг иднэдээ хамгааллж хайрлаад халгаахгүй байсан бандааш,бөлдөг 2тоо зориулж хууль гөргахгүй бол болохгүй л дээ.2Эхнэртэй байхгүй бол хүчин гараад байна уу.хоосон толгойтой эргүү юмс ийм л юм бодож байдаг.эмэгтэй гишүүд нь хүлцэнгүй хэдэн тэнэгүүд баярлаад дэмжээд баталж таарсан таарнууд болохнээ өөр хийх ажил алга уу

0  |  0
иргэн(183.81.171.2) 2018 оны 05 сарын 23

2 эхнэртэй болвол Монгол хүүхнүүд нөхрийг бацаад хаях байлгүй дээ. Нэг эхнэрээ тэжээж чадахгүй харьцааны боловсролгүй юмнууд

0  |  0
..(180.149.93.14) 2018 оны 05 сарын 23

MONGOLCHUUDAD UUR SHIIDEH ASUUDAL ALGA UU.

0  |  0
Бат(27.123.212.142) 2023 оны 08 сарын 22

Удмын сангаа бодвол дэмжүүштэй санал

2  |  0
gansuh(103.57.93.209) 2018 оны 05 сарын 23

hun negees iluu huntei suuh esguigees belgiin ajliig hurtel burhnii nomond nariin zaasan baidag

0  |  0
зочин(185.89.216.164) 2018 оны 05 сарын 22

энийг бичигч тэнэгээ гайхуулаад байгаарай

0  |  0
Гэк(66.181.187.77) 2024 оны 01 сарын 06

2 эхнэртэй байх нь зөв өө дэмжиж байна.Доод хязгаар нь 2 түүнээс дээш хэд ч байж болно хүний хайр сэтгэлд хязгаар байх ёсгүй.Тэжээж авч явж чадаж ыайвал хэд байсан яадгын

6  |  0
Хаха(103.26.195.159) 2018 оны 05 сарын 22

Хоёр эхнэртэй болох хуулийг баталчихсан шдээ гэхдээ нэг тэрэнд нь нэг цоорхой бий тэрнь юу вэ гэвэл таны эхнэр өөр нэгний хоёрдогч байж болохгүй гэсэн заалт байхгүй ингэхээр ёстой хачин болох болвуудаа

0  |  0
I(84.75.212.226) 2018 оны 05 сарын 22

Zugeer Yum bishuu.manaid bol 2 ehner 2 tsalin avaad ail urh devjeed irne .bolovsrolgui nuhur huuhed geriin ajlaa amjuulaaal kkkkk

0  |  0
I(84.75.212.226) 2018 оны 05 сарын 22

Zugeer Yum bishuu.manaid bol 2 ehner 2 tsalin avaad ail urh devjeed irne .bolovsrolgui nuhur huuhed geriin ajlaa amjuulaaal kkkkk

0  |  0
Zochin(64.119.16.86) 2018 оны 05 сарын 22

Nuhruusuu shuud salna. Baga hatan ih hatan bolno, nuhur dahiad baga hatan avna.....salna-ih hatan bolno-dahiad baga hatan avna-salna. Etsest n nuhur amia horloh bailgui. Ene bol utgagui ziul.Gants ehneree huuhduudee oligtoihonch avaad yavchich chadahgui baigaa shuu dee

0  |  0
zochin(103.10.21.51) 2020 оны 05 сарын 06

Mongol emegteichuud 1 nuhriin 2 ehner baij chadahgui. Tednii tsusand ni daichin chanar hadgalagddag. Nuhruu bazah, erh medeld temuuleh g.m 2ehner ev nairamdaltai baij chadahgui minii huuhdiig engiin surguulid yavuulaad ternii huuhdiig tulburtei surguulid yavuullaa g.m bainga heruul temtsel garna. 7 honogiin 4 honogt hen ni nuhurteigee untah eseh talaar hoorondoo margaldana. Anhnii ehner ni davuu erhtei bh gej uzne, shine ehner ni baga zaluu bh ni oilgomjtoi bie zus tsaraigaaraa nuhruu tatah gej surguldunu.Geriin dund gurvaljin heruul tasrahgui bhaa. Gants ehnert bazuuldag bol 2 ehnert aluulna.

1  |  0
Jiriin mongol Emegte(77.218.250.158) 2020 оны 05 сарын 06

Orchin uyed yaduu buurai,soyoi hugjil muutsi ulsuudad l bdag zuil.Gehdee bas tugeemel bish.Mongold enenees uurchlult uurchlult shaardlagatai MASH Olon zuil baigaa.

1  |  0
монгол эмэгтэй (202.131.230.114) 2018 оны 05 сарын 22

ийм хууль батлагдвал 2 эхнэртэй байж болох боломжийг л баталгаажуулах болохоос албадахгүй шүү дээ. Чадах нь 2 эхнэртэй чадахгүй нь 1 эхнэртэй л байна биз. Монголчуудын хувьд дэлхийн бусад үндэстнүүдийн адил ийм уламжлал байсан. Нээх гайхаад, эсэргүүцээд, үзэн ядаад, талцаж хэрэлдээд байх зүйл биш.

0  |  0
Эр хүн(112.72.11.110) 2018 оны 05 сарын 22

Манай хүүхнүүд их эхнэр энэ тэр гэд оны ялгаа гаргад багуудаа дяаграмдаад бужигнуулаад юун со кино болгоод хаячих байхдаа даанч.хаха

0  |  0
Эр хүн (112.72.11.110) 2018 оны 05 сарын 22

2 эрнэрийг эсэргүүцэж байна 2 болон 2 с дээш 4 хүртлэх гэж хууль батлаач. Эргүү малнуудийн тэжээж чадахгүй зодуулж нүдүүлэд байгаа эхнэрүүдийг нь чаддагууд нь нэмээа аваад суучий.тоглоом биш шүү.!!!

0  |  0
Иргэн(66.181.167.75) 2018 оны 05 сарын 22

Бичигдээгүй хуулийг бичиж ил болгох асуудал юм байнаа л гэж бодож байна.

0  |  0
А(64.119.18.90) 2018 оны 05 сарын 22

ХУУЛИА Л ДАГАДАГ БАЙХ ДАА , КК

0  |  0
Яг(202.21.106.168) 2018 оны 05 сарын 22

2 эхнэртэй болчихоор Монгол хачин сайхан хөгжих юм байхдаа,энэнээс өөр юм сэтгэх чадваргүй Мурат,Гандааш нар аргагүй лд.

0  |  0
хмм(203.91.114.244) 2018 оны 05 сарын 22

эхлээд Гэр бүлийн хуулийн өөрчилмөөр байнаа. Эхнэр нөхрийн үүрэг хариуцлага гэж юм бнуу, энэ улсад

0  |  0
оо(203.91.119.102) 2018 оны 05 сарын 22

хэнд ч хэрэгтэй юм бэ дээ, тэнэг хүүрнүүд вэ, тэгвэл бас хоёр нөхөртэй байж болох нээ, өрөвдөлтэй тэнэгүүд

0  |  0
Зочин(45.117.35.14) 2018 оны 05 сарын 22

муу эрд халдага дараа гэж ...амиа аваад явж чадахгүй юмнууд их байна даа. Молор-Эрдэнийн хэлдгээр эмэгтэйчүүд нь авч яваа айл зөндөө байна. Харин 2 нөхөртэй байх хууль гарвал хүүхнүүд дажгүй удирдаад явах байх. Аль алийг нь зөвшөөрчий тээ???

0  |  0
23(103.212.116.214) 2018 оны 05 сарын 22

Tom darga nar bugd l 2-3 avgaitai l bna sh dee..

0  |  0
Шагдар (112.72.14.154) 2018 оны 05 сарын 22

Яршиг аа 2 бүү хэл ганц эхнэр хүүхдээ өөрийгөө ч авч явж чадахгүй эрчүүд маш их шүү дээ тэгээд ч хэн ч хүний 2 дох болохыг хүсэхгүй

0  |  0
хуцдаг халтар(112.72.14.85) 2018 оны 05 сарын 22

аль цаарай бие хаа сайтай нь надтай ч юмуу миний баян найзнартай суугаад хүн тоохооргүй хөгшин халтрууд нь та нарт үлдэнэ дээ ха ха ха

0  |  0
хуцдаг халтар (112.72.14.85) 2018 оны 05 сарын 22

Би аймар баян бас том эрхтэнтэй чалх сайтай юм чинь энэ хуулийг дэмжиж байна. Хүний эхнэр хуссан хэрэгтэй шившиг болж байснаас өөрийнхөө хэддээр НУА гаа нэмхээр наддаа бол болоод л явчина.

0  |  0
he he(115.171.245.226) 2018 оны 05 сарын 22

Huuhnuudee 2 nohortei boloh huuli sanaachlah tiim teneg huuhen baih bolov uu?! 1-iigee yaya gej archilj baihad bas neg daraa demii ch yum uu!he he . Mongotei er medeej hunii 2 doh bolohgui baga enher avch durtai tsagtaa negend ni ochij tarvalzah sonirholtoi baij taarna. 2 avgai avah ch er hunii moroodoh asuudal ch ariinh ni hel am heruul tsuugian ch ovoo yum baih biz ee?! Ter tsagt tsagtaa 2 avgai avch danhalzaj yavsan er hoorhii estoi l barisan gutal omsson met saihaan saihan.he he. Deehen ued jaahan shanalgaatai haragdsan eriig ” 2 ehnertei yum bolov uu?gutal ni barisan yum uu?gej shooloh,

0  |  0
mgl er(27.123.214.125) 2018 оны 05 сарын 22

batlahgui bol ene nuhurgui huuhnuud hujaatai l suuh 1 zam uldne dee erliizuud hudaldagdsan darga nar erguu awgai nar eserguutsej bgaa

0  |  0
Nohor(64.119.16.103) 2018 оны 05 сарын 22

Lai lai 1-gaa yaai gej bhad boon stress

0  |  0
Nohor(64.119.16.103) 2018 оны 05 сарын 22

Lai lai 1-gaa yaai gej bhad boon stress

0  |  0
Nohor(64.119.16.103) 2018 оны 05 сарын 22

Lai lai 1-gaa yaai gej bhad boon stress

0  |  0
Nohor(64.119.16.103) 2018 оны 05 сарын 22

Lai lai 1-gaa yaai gej bhad boon stress

0  |  0
Nohor(64.119.16.103) 2018 оны 05 сарын 22

Lai lai 1-gaa yaai gej bhad boon stress

0  |  0
Nohor(64.119.16.103) 2018 оны 05 сарын 22

Lai lai 1-gaa yaai gej bhad boon stress

0  |  0
Nohor(64.119.16.103) 2018 оны 05 сарын 22

Lai lai 1-gaa yaai gej bhad boon stress

0  |  0
daajignagch(150.129.141.62) 2018 оны 05 сарын 22

Huurnuud ee 2 ehneriin tuhai bodoj omdniihoo saltaag eleej suuhaar shiver hulmas amnii umhiigee ugaaj suu. Gants ch ugui hotsorchihood gudamjnii huushuurand hordoj uheh chin dutaa yu? gants ehnereer tejeelgej baisnaa 2 ehnereer tejeelgeh ni gej bayarlaad enduurch suuna uu? Chadal chin hurvel 2 hujaa huuhen olj av. gants ehner chin cholootei taivan uldeg !

0  |  0
B(66.181.161.107) 2018 оны 05 сарын 22

TEGEED DUND N OROOD HEVTEJ BAIH YM UU. SONIRHOLTOU L YM

0  |  0
иргэн(103.14.36.18) 2018 оны 05 сарын 22

Эхнэрээрээ тэжээлгэдэг эрчүүд олширсон юм чинь 2 нөхөртэй байх хууль батлах нь зүйтэй бус уу. Хэн орлого олж гэрээ тэжээнэ, тэр эрхээ эдэлнэ.

0  |  0
ЗОЧИН(202.55.180.182) 2018 оны 05 сарын 22

Ерөнхийдөө дэмжиж бна, энэ асуудал одооны гэр бүлээ авч явж чадахгүй бга хүмүүст хамаарахгүй боловуу, харин гэр бүлийг тоглоом шиг үздэг хүмүүсийг хариуцлагажуулах, хүн амаа өсгөх бодлогын асуудал гэж харж бна. Монголд өдөр бүр 12 гэр бүл салж 15хүүхэд өнчирч бгн, тэд хяналтгүй хүмүүжилгүй өсөрхүү өсч бгн, хуухнууд нь салснаас эсвэл эрчүүдээ голсноос гадныхантай сууж иргэншлээ сольж бгн, цус ойртож эрлийзжиж бгн улам ихсэж бга аюулын асуудал болхоос биш зүгээр нэг дур хүслийн асуудал огт биш, баталбал гэр бүл салалт эрс багасна

0  |  0
я(202.131.239.70) 2018 оны 05 сарын 22

Ха Ха Ну Анууд суга тушаал дэвших нь дээ

0  |  0
зочин(112.72.14.146) 2018 оны 05 сарын 22

еер юм сэтгех чадваргуй гишууд ингэсгээд цаг енгерееж суухаас

0  |  0
Зочин(203.91.115.37) 2018 оны 05 сарын 22

Эхний эхнэрийн баталгааг сайн хангаж, гэр бүл салалтын процессыг нь чангатгаж өгвөл, хүн амаа өсгөх, садар самууны энэ их үймээнийг дарах сайн тал байгаа л байх

0  |  0
БИЗНЕС СУРТАЛЧИЛГАА (202.21.100.211) 2018 оны 05 сарын 22

ХИЙМЭЛ ШОДОЙНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ БИЙ БОЛОХ ЮМ БАЙНА. ИНГЭЖ ИНГЭЖ 2 ДОХ ЭХНЭР НЬ РЕЗИНЭН ХҮҮХЭН БАЙЖ БОЛНО ГЭСЭН ХУУЛЬ ГАРГАХ БАЙХ. ТЭГЭЭД БАНДААШ ГИШҮҮНЭЭ АВРАХ ГЭЖ Л ИЙМ ЮМ ЯРИАД Л БАЙНАА БИЗ

0  |  0
Zochin(66.181.161.76) 2018 оны 05 сарын 22

Huhuruu uur ehnerte bolwol bi law salna 2dohiig hezeech huleen zuwshuurch amidarch stressdej chadahgui ternii orond gantsaara bsn n deer

0  |  0
зочин(66.181.170.215) 2018 оны 05 сарын 22

за хууль батлагдвал тэртэй тэргүй ёс заншил болоод тогтчих юм хойно энэ тэр сүртэй юм бичих хэрэггүй гадаадын нөхөртэй болох боломж хүүхнүүдэд багасч харин монгол ген удам хадгалагдаж үдэх сайн нигуртай бөлгөө

0  |  0
Зочин(182.160.1.5) 2018 оны 05 сарын 22

ногдсон ганцаа тэжээж, хэдэн хүүхдээ зөв өсгөдөг нь цөөхөн дөө. Юун 2 вэ. гутал нь дандаа холгосон, барьсан мэт болно доо хэ хэ

0  |  0
ПҮҮГИЙ(202.131.230.162) 2018 оны 05 сарын 22

ЭНЭ МАНгаруудад ӨӨР ХЭЛЭЛЦЭЭД ШИЙДЭХ ЧУХАЛ АСУУДЛУУД БАЙХГҮЙ ЮМ БАЙХДААА

0  |  0
Зочин(203.192.77.238) 2018 оны 05 сарын 22

Нэг үхэрээр эхнэр худалдаг авдаг Африктай адилхан болохгүй л бол хожидоод дутаад бна уу. Яагаад дандаа дэлхийн хог шааруудыг дурайдаг юм бол оо.

0  |  0
Зочин(66.181.165.91) 2018 оны 05 сарын 22

Ну а гэж гүйж байхаар 2 той байсан дээр байх шүү.Ер нь баталчихсан бол хуулиа л дагах байх шүү ккк.

0  |  0
сараа(66.181.164.222) 2018 оны 05 сарын 22

2 эхнэртэй байж бас ну а тай л байнаа манайхан.

0  |  0
догоо(66.181.164.222) 2018 оны 05 сарын 22

Хуулиа хэрэгжүүлдэггүй монголчуудад Ганц 100% хэрэгжих хууль болох байждээ. хөөрхий. кккк.

0  |  0
Ъ(27.123.214.106) 2018 оны 05 сарын 22

2 эхнэртэй байх сонирхолтой авч явж чадах нь 3 түүнээс дээш ч байсан яадаг юм тэртээ тэргүй сүүлэрдэггүй эр гэж Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Хшн амч хурдан өснө. Гэр бүлийн салалт хүчирхийлэлч үгүй болно.

0  |  0
hahahaha(202.179.31.242) 2018 оны 05 сарын 22

negiigee yaay gej baihad yun 2 bitgii hutsaj bai muusain luiwarchid l mungojood 2 toi bolohiig husej bgaa sh dee ene bol zugeer l bayachuudiin zugaa gargah huuli ... batlagdwal mash tom shiwshig bolno shuu

0  |  0
завхуул(103.9.90.50) 2018 оны 05 сарын 22

Юун балай юм бичээд амьтан үймүүлээд байгаам бээ? 2 эхнэртэй болох ямар шалтгаан байгаа юм! Гэр бүл үймүүлэх, үр хүүхэд өнчрүүлэх, дуусдаггүй хэрүүл зодоонтой амьдрал хүсээ у, Ингэхэд энд ер нь гадныхны хорон бодлого яваад байгаам биш үү,? Зориуд бантан хутгаж улсаар тоглох, гэр бүлээр нь тоглох, хүнээр тоглох бодлого үнэртэй байна! Завхуул зайдан замбараагүй

0  |  0
зочин(202.21.127.160) 2018 оны 05 сарын 22

2 эхнэртэй баснаас ну а-тай байсан нь дээр хэхэ

0  |  0
зочин(202.21.127.160) 2018 оны 05 сарын 22

Монгол шиг жижиг улсёад яавч тохирохгүй энд тэнд цус ойртсон хүмүүс болно. биз. Тэгээд ч нэг эхнэр тэжээж чадахгүй эхнэрээ тэжээлгэчихээд бас ахиад нэгийг тэжээхүү тэ утгагүй зүйл

0  |  0
zochin(202.9.40.199) 2018 оны 05 сарын 22

Emegteichuud ni bas 2 nuhurtei yostoi zavaarsan gahai nohoinii amidral boloh bailgui de

0  |  0
2 nuhur(66.181.191.11) 2018 оны 05 сарын 22

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн .............-д “Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны хоёр эхнэр, эмэгтэй хүн хууль ёсны хоёр нөхөртэй байна” хэмээн хуулиа батлаач дээ, тэгш эрхтэй баймаар байна шүү!

0  |  0
S(66.181.161.87) 2018 оны 05 сарын 22

Тэгвэл монгол хуухнуудэд гое турк залуучуудыг хургэнээр импортлоод ог лдоо

0  |  0
насаа(202.179.26.180) 2018 оны 05 сарын 22

1т хүүхдүүд өв булаалцалдаад тэр нь явандаа улсын аюулгүй байдлын хэмжээнд хүрнэ. 2т их хатны эсхүл бага хатны хүүхдүүд эрх мэдлийн төлөө тэмцэл ил хэлбэрээр илт явагдана тэр яваандаа улсын аюулгүй байлдын хэмжээнд хүрнэ. Энэ улсыг эмх замбараагүй байдалд хүргэх гээд байгаа сонирхол хэнд байна?

0  |  0
Зугээршдээ(66.181.161.87) 2020 оны 07 сарын 26

Тэгвэл гое гое би хогшин монготэй авгай залуу хоорхон 2 авгайтай болно нэгээр нь тэжээлгээд ногоог нь шоножин нухна

1  |  0
zochin(66.181.165.91) 2018 оны 05 сарын 22

Mongol yos judag, deg jaygiig ugui bolgoh geed bgaa humuus bolimoor yamaa. Deg jayagtai l bhgui bol bantan bolno bizdee

0  |  0
Иргэн(49.0.213.101) 2018 оны 05 сарын 22

Монголчуудыг хооронд нь хагаралдуулж бутаргах гэсэн гадны бодлого болж хэрэгжих магадлалтай.Харин монголчууд бүх зүйлдээ эзэн болж тэр нь баталгаатай болсон үед хоёр эхнэрийн тухай асуудал ярьж болох байх.Гэхдээ л монголчууд бүх талын ядуурлаасаа гарсан байх ёстой л доо.

0  |  0
Зочин(112.72.11.118) 2018 оны 05 сарын 22

Нэг эхнэрээ байтугай үр хүүхдээ ч харж чадахгүй эхнэрээ араар нь тавьдаг эрчүүд олон бий. 2 эхнэртэй болвол олон хүүхэдтэй ар гэрээ авч явах гэж эмэгтэйчүүд нь л зовно биз. Бас ѳѳр орны хүнтэй суувал улс орон мѳхнѳ биз ээ!!!

0  |  0
boxman(43.228.131.132) 2018 оны 05 сарын 22

Сайн яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг гэдэг. Гэтэл олигтой хөгжиж өгөхгүй байгаа Монгол улсын ард бас л олиггүй эмэгтэйчүүд байж таарнаа даа?? Миний бодлоор Монгол эмэгтэйчүүд харин ч эсэргээрээ арчаагүй хямдхан, шодойн донтой, ямар ч эх оронч сэтгэлгээгүй байдаг учраас улс орон нь олигтой хөгжихгүй, эрчүүд нь гандаж гундаж байна. Та нар Япон, Солонгос, Хятад улсуудтай нэг харьцуулаад хар даа. За Орос, Европ бүсгүйчүүдтэй бол бүр харьцуулалтгүй.

0  |  0
JJJ(202.179.31.13) 2018 оны 05 сарын 22

HARIN ESREGEEREE 2 ER HUNIIG OLHON CHIREED YAVAH EMEGTEICHUUD BOL OLON BGAA SHUU

0  |  0
SARAA(202.179.31.13) 2018 оны 05 сарын 22

ODOO BOLI ZUGEER 1-IIGEE TEJEEGEED AYTAIHAN AVAAD YAVAH HUN BHGUI BOLCHOOD BHAD ZAMBARAAGUI YAVDAL GAZAR AVNA SHUU

0  |  0
Amartsetseg(202.21.113.171) 2018 оны 05 сарын 22

ene arai heternee 1 ehnerees garsan vr hvvhdee tejeen tretgej chadahgvi baigaa yum baij 2 ehneriin hvvhdvvdiig yaj tejeej diilhiin. Ger bvliin tuhi huuled hamtran amedragch nereer ger bvl vimvvleed baigaa hvmvvsd hatuu hariutslaga tootsoh heregtei. Onoodor mongold ger bvliin hvchirhiileld hvvhdvvd iheer ortoj baina vvnii tsaana dandaa hamtran amedragch ger bvl salaltaas l vvssen asuudal baina. Ene bvhnii zoliosond mongol ulsiin ireedvi vr hvvhdvvd iheer hohirch bgaad tor zasag zow shiidwer gargah heregtei bna

0  |  0
9999(202.179.24.51) 2018 оны 05 сарын 22

Shine zuil bish... zunduul baina...al, alina unench tsarialah hereggui.....

0  |  0
novsh(112.72.14.139) 2018 оны 05 сарын 22

suuliin uyed hoshin shoog ch bai neg jujigchin ner zuusen shunaltai huuhnuud mungu haruulsan hugshin dogolon tatir tatuu hen ch bai huuhed gargaj uguud mungu avch hyalbar amidrah sonirholtoi bolsnii ur dagavar gej bodoj bna. iim hyamdavtar huuhnuud boroonii daraah muug shig olon bolj dee huurhiis. tednii husel n erchuudiin husel sonirhol l bolj l dee

0  |  0
1(103.111.68.50) 2018 оны 05 сарын 22

demjihgui

0  |  0
khulan(112.72.14.139) 2018 оны 05 сарын 22

avaali ehneree ur huuhdee avch yavj chadahgui baij yun 2 doh ehner ve dee, ene yutai holbootoi gevel humuusiin gaj setgehui eldviin kino bichleg ene ter uzej gaj dur huslee guitselduuleh gesen zarim uruvdum erchuudiin shunal husel yavj bgaa shuu dee. deerees n mungu bodoj erd gardag huuhdii n gargadag hyamdhan emsiin hiij bgaa uildliin bas neg gai shuu dee

0  |  0
erdenet(202.131.243.186) 2018 оны 05 сарын 22

хүүхнүүд маань 2 нөхөртэй болох юм уу

0  |  0
Хавсаа(202.179.31.8) 2018 оны 05 сарын 22

Лалын оронд бол байдаг л зүйл. Харин Монголд бол хэцүү асуудал. Хүүхнүүд нь хоорондоо алаан болох байлгүй дээ ккк

0  |  0
өө(202.55.191.205) 2018 оны 05 сарын 22

“Москвагийн шахсан” орос эхнэрийг авна биз.Сэтгүүлч та ингэж бичиж болохгүй байх шүү... жаахан бодож бичиж байгаарай ...

0  |  0
bas l neg emegteichu(43.228.129.155) 2018 оны 05 сарын 22

bas l neg emegteichuudiig magtah gesen niitlel baina. ene oron gadniihnii gart suireh geed baigaa ni emegteichuudiin buruu shvv er ni.

0  |  0
зочин(202.179.25.29) 2020 оны 07 сарын 26

дэмжиж байна

1  |  0
Top