Ерөнхийлөгчийн нэр ашиглан хуурамч мэдээлэл тараасныг шалгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан  цахим орчинд хуурамч мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Монгол Улсын Еөрнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд, "Халтмаа Баттулга" гэсэн нэр бүхий хуудас нь цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, буруу ташаа худал мэдээлэл удаа дараалан түгээж байгаа тул Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан болно.

Энэхүү хуудас нь Ерөнхийлөгчийн хөтөлдөг албан ёсны хуудас биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top