Кубын нийслэл Хавана хотын нисэх буудал дээр сүйрсэн Боинг онгоц дотор 20 санваартан зорчиж явжээ. Энэ тухай Associated Press агентлаг Кубын сүм хийдүүдийн зөвлөлийн эх сурвалж дээр тулгуурлан мэдээлсэн байна.
Тэд бүгд Кубын зүүн зүгт байрладаг Назарянин сүмийн санваартнууд байсан бөгөөд нийслэл хотод уулзалтанд оролцоод харихаар онгоцонд сууцгаасан аж.
Москвагийн болон Бүх Оросын хамба ламтан Кирилл онгоцны осолтой холбогдуулан Кубын Улсын зөвлөлийн дарга Мигель Диас-Канель Бермудест эмгэнэл илэрхийлжээ.
“Хавана хотын нисэх буудалд онгоцны осол гарч, олон хүний амь насыг авч одсон тухай харамсалтай мэдээг сонсоод гүнээ эмгэнэж байна. Танд болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд чин сэтгэлийн харамсал илэрхийлье. Манай сүмийн итгэгчид олон гэр бүлийг дайрсан уй гашууг хуваалцаж байна” хэмээн хамба ламтан өгүүлсэн байна.
Дашрамд дурдахад, Global Air Mexico нисэх компанийн зорчигч тээврийн онгоц энэ сарын 18-нд Хавана хотын олон улсын нисэх буудлаас хөөрснийхөө дараа сүйрч, 110 хүн амь үрэгдсэн билээ. Амьд үлдсэн гурван хүн эмнэлэгт хүнд байдалтай байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Burgan gej bdgguin bna haha