”Инженергүй улс хөгжихгүй”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

"Телевизээр дандаа дуулсан, бархирсан, бүжиглэсэн, дууриасан, хоол хийсэн тэмцээн гаргах юм. Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ялангуяа инженерийн нэвтрүүлэг бараг байхгүй. Ийм улс хөгжихгүй. Сэхээтнийх нь 70-аас дээш хувь нь инженерүүд байж эсвэл технократууд л улсыг хөгжүүлдэг жамтай" хэмээн нэгэн эрхэм сошиал хуудсанд саналаа бичжээ. Түүний хэлсэн бүхэн үнэний ортой. Үнэхээр өнөөдөр эх орноо хөгжүүлэх, үйлдвэрлэл технологийн салбарыг өргөжүүлэхэд инженер хүний оруулах хувь нэмэр дэндүү их. Гэвч Монгол  Улсад энэ бүх асуудал эсрэгээрээ байна. Инженерүүд үгүйлэгдсээр.

Lkhagvasuren Bayrsaikhan Bayraa-н зураг.

Инженер ухаан дутагдаж байна

Тийм ээ, Монголын нийгэмд инженер ухаан дутагдаж байна. Инженер ухаан дутагдана гэдгийг энгийнээр тайлбарлавал, бүтээлч ухаан бидэнд дутагдаж байна гэсэн үг. Учир нь инженер хүн гэдгийг би хувьдаа бүтээдэг хүн гэж ойлгодог. Түүнээс бус толь бичигт тайлбарласан шиг “Инженерчлэлийн шинжлэх ухаанаар их дээд сургууль төгссөн мэргэжилтнийг инженер гэнэ” гэж тодорхойлсон болгоныг инженер гэж хэлж болмооргүй санагдана. Өөрөөр хэлбэл, манай ард түмний хэрэглэж ирсэн “дархан хүний бурхан ухаан” хэмээх хэллэгийг “инженер сэтгэлгээ”-нд хамааруулж ойлговол хамгийн ойлгомжтой байх биз. МУИС-ийн нэгэн багш “Монгол инженерүүдийн ихэнх нь компьютер доторx процессийг мэдэхгүй байж компьютерийг сайн эзэмшиж сурсан нь инженерчлэл утгаа алдаж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Энэ нь Монголд жинхэнэ инженерүүд цөөхөн, зөвхөн инженер хүмүүсийн хэрэглэгчид л олон болсон гэж хэлж байгаатай агаар нэг юм. Бодоод үзэхээр үнэхээр тийм аж. Өнөөдөр монголд инженер мэргэжлээр цөөнгүй сургууль боловсон хүчин бэлтгэж, цөөнгүй төгсөгчдийг нийлүүлж байгаа ч тэд инженер ухааныг энэ нийгэмд “тарьж, ургуулж” чадахгүй байгаа нь бодит үнэн. Нөгөө талаар ганц нэг хийж бүтээж байгаа монгол инженерийнхээ хийсэн бүтээлийг ард иргэд нь ашиглах нь тун ховор байгаа нь инженер ухаан энэ нийгэмд хомсдох эхний шалтгаан болоод байгаа юм. Та бод л доо. Ажил дээрээ, гэртээ гээд ахуй хэрэглээндээ хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнээ нэг хараад үзээрэй. Бүгдээрээ л гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнүүд байгаа биз. Бид ийм л болохоор эх орон минь хөгжил буурай орны тоонд цохиж явдаг байх нь. Тэгвэл бид, яаж, ямар замаар өндөр хөгжилтэй орон болж болох вэ. Боломжийг хайцгаая... 

Монгол инженерүүдээ дэмжье

“Инженерийн ухаан хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Үнэхээр л хөгжилтэй улс орнуудын түүхээс харвал инженерийн ухаанаар хөгжлийн өндөрлөгт хүрсэн нь илт байдаг. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүчээ болоод буй нөгөө Азийн бар орнууд инженерийн хувьсгалыг өрнүүлж чадсанаараа л өнөөгийнхөө өндөрлөгт хүрчээ. Сингапур, Малайз, Өмнөд солонгос, Японы хөгжлийг инженерүүд нь л буй болгож. Дээрх улсуудад инженер ухааныг эрхэмлэж, бүтээгч инженерүүдээ төр засаг нь ч дэмжиж, сайшааж, тусалдаг байна. Аливаа нийгмийг инженерүүд авч явдаг гэх теоремыг дэлхийн өндөр хөгжилтэй орны төрх тэр чигээрээ баталж байна шүү дээ. Түүнээс бус гудамжинд зогсоод уриа лоозон барьчихаад хийрхлээр дүүрч, хий хоосон ард түмэн гэж ярих улс төрчид нийгмийг авч явдаггүй юм байна. Тийм ч их наядын хөрөнгө босгоно, ийм ч их хэмжээний бонд гаргана гэж ярих эдийн засагчид ч энэ нийгмийг авч явдаггүй юм байна. Нийгэмд хуулийг хэрэгжүүлнэ, хэм, хэмжээг тогтооно гэж омогдох хуульчид ч нийгмийг авч явдаггүй юм байна. Гагцхүү инженерүүдийн ур ухаан, шинэлэг бүтээл л нийгмийг хөтөлж, чиглүүлж авч явдаг юм байна. Ийм учраас Монголоо өндөр хөгжилтэй орон болгоё л гэж бодож байгаа бол чадварлаг инженерүүдийг бэлтгэж, чансаатай бүтээлийг “төрүүлэх”-д гол анхаарлаа хандуулах цаг дор ирээд байна.

Инженерүүдийн дунд өндөр бооцоотой уралдаан зарлая

Яг одооноос Монгол инженер бүр дор бүрнээ өөр өөрсдийнхөө мэргэжлээр төсөл гаргахыг уриалж байна. Та бүхний гаргасан төсөл Монголын нийгэмд хэрэг болно. Салбар бүрт инженерийн бүтээл өгүүлэгдэж байгаа өнөө цагт инженер та бүхний гаргасан санаа, боловсруулсан төсөл болгон чинь дэмжигдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр засгаас ч гэсэн инженерүүдийн дунд асар өндөр бооцоотой уралдаан зарлаж яагаад болохгүй гэж. Ингэж гэмээ нь инженерүүд ихийг сэдэж, олныг бүтээнэ дээ. Нийгмийг авч явдаг эрхэм инженерүүд энэ цагт өөрсдийнхөө үүргийг гүнээ ухамсарлаж, нийгэмд хэрэгтэй бүтээлийг хийж, төрөөс түүнийг нь дэмжих тал дээр бүх боломжоороо оролцвол эх орны минь ирээдүй гэрэлтээд ирнэ гэдэгт бичигч би лав эргэлзэхгүй байна. Нэг нийгмийн байгууллаас нөгөө нийгмийн байгуулалд шилжихийг нийгмийн хувьсгал гэж нэрлэдэг шиг бүтээгчдийг мартсан нийгмээс бүтээгчдийг санасан нийгэм рүү шилжицгээе. Тийм ээ, Монгол инженерүүд ээ, мориндоо мордоцгоо. Яг өнөөдрөөс эхлээд инженерийн хувьсгалыг эх орондоо эхлүүлцгээе.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lordiin zaag(103.57.93.209) 2018 оны 05 сарын 23

injener yag buteelch gesen ug bish darhan gej orchuulagdana buteegchiin mergejilten hiij bolno

0  |  0
lo(103.57.93.209) 2018 оны 05 сарын 23

sportiin temtseen ulsiig hogjuulne

0  |  0
gansuh(103.57.93.209) 2018 оны 05 сарын 23

ERUUDEN SHUUHIIG TEHNOLOGIIN HOGJLOOR ZOGSOOH BOLOMJ BII

0  |  0
ГАНПАНЗ НҮҮРТ ШАГАЙ(202.179.25.40) 2018 оны 05 сарын 22

УЯАЧИД БӨХЧҮҮД ДУУЧИД НАЙРАГЧИД ХОШИН ШОГИЙНХОНТОЙ ХАМТ МОНГОЛЫГ АВЧ ЯВАА.

0  |  0
зочин(183.177.99.106) 2018 оны 05 сарын 22

Энэ хамгийн чухал сэдвийн нэг байхаа.Эхлэлийн хамгийн гол зүйлсийн нэг нь аливаа хүмүүсийн хийсэн зүйлийг дууриагаад ч болов хийх санаа төрсөн,оролдсон нэгнээ дэмжих,хэрэглээнд эсэргүүцэхгүй байх дадал их чухал гэж боддог,Инженер хүний хамгийн гол шинжийн нэг нь аливаа зүйлийг болгох хийчих гэсэн сэтгэл дээр нь хүмүүсийн хийсэн зүйлийн сайн талыг олж харж хөгжүүлэх тал дээр нь санаа нэмж байдаг чанар байхаа.

0  |  0
ойдов(64.119.26.74) 2018 оны 05 сарын 22

Энэ бол маш зөв санал.Ай.ти.инженер гэгч болох нэг оюутнаас радио схем уншаад өгөөч гэсэн чинь би тийм юм уншдаг хтйдэг инженер биш гээ томордог байгаа Ийм хүнийг инженер гэхүү

0  |  0
Зочин(124.158.107.86) 2018 оны 05 сарын 22

Энэ маш зөв санаа гаргаж бичсэн байна ....” Телевизээр дандаа дуулсан, бархирсан, бүжиглэсэн, дууриасан, хоол хийсэн тэмцээн гаргах юм.” үҮНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ..

0  |  0
ББ(202.55.191.205) 2018 оны 05 сарын 22

Монголын нийгэмд инженер ухаан дутагдаж байна.

0  |  0
7777777(202.55.191.205) 2018 оны 05 сарын 22

Энэ маш зөв санаа гаргаж бичсэн байна ....” Телевизээр дандаа дуулсан, бархирсан, бүжиглэсэн, дууриасан, хоол хийсэн тэмцээн гаргах юм.” үҮНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ..

0  |  0
Top