Миний амь, амьдрал болсон охин минь уучлаарай...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Москвагийн Олон улсын харилцааны их сургууль /МГИМО/-ийн оюутан, Казахстаны иргэн Томирис Байсафа сургуулийнхаа байрны дөрөвдүгээр давхрын цонхоор унасны улмаас эмнэлэгт 20 хоног эмчлүүлж байгаад таалал төгссөн байна.

Талийгаач охины ээж Жанна Ахметова өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд: “Хайр. Зүрх сэтгэл. Амь амьдрал минь. Уучил” хэмээн бичжээ.


Оюутан Томирис Байсафагийн гэр бүл, ойр дотныхонд МГИМО-ийн удирдлага, багш нар, оюутнууд гүн эмгэнэл илэрхийлэн, энэхүү хүнд хэцүү үед сургуулийн зүгээс шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ сургуулийнхаа албан ёсны сайт дээр нийтэлсэн байна.


Охины ар гэрийнхэнд Москва дахь Казахстан улсын элчин сайдын яам тусалж байгаа аж. Оюутан охины үхлийг шүүх, цагдаагийнхан мөрдөн шалгаж, гэрчүүдийн мэдүүлэг авч байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(176.158.21.29) 2018 оны 05 сарын 23

Facebookoos uchir ni yl oilgogdox niitlel xuulaad sonindoo niitelsen baix yum

0  |  0
Zochin(89.204.137.64) 2018 оны 05 сарын 22

Yu bichij uldeesiin boloo? Yu ch oilgosongui!yagaad eej n uuchlal guih bolowoo?

0  |  0
Zochin(89.204.137.64) 2018 оны 05 сарын 22

Yu bichij uldeesiin boloo? Yu ch oilgosongui!yagaad eej n uuchlal guih bolowoo?

0  |  0
Top