Эхнэрээ нууц амрагтай нь гардсан эр “хувийн арга хэмжээ” авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Одоо өгүүлэх энэ түүх яг л онигоон дээр өгүүлдэг шиг нөхөр нь гэнэт томилолтоос буцаж ирээд, эхнэрээ нууц амрагтайгаа хамт хэвтэж байхад нь “гардсан” тухай сонирхуулна. Иймэрхүү түүхүүд хамгийн эмгэнэлт байдалтай, эсвэл шалихгүй хөгийн байдлаар төгсдөг. Харин энэ түүх бараг хөгийндөө орохоор.

Якутын Мегино-Кангаласскийн районы оршин суугч нэгэн эр томилолтоос өглөө эрт буцаж иржээ. Ингээд хаалгаа түлхүүрдээд ортол эхнэр нь үл таних эртэй хамт орон дотроо хэвтэж байсан аж.

Тэрээр эхнэрийнхээ нууц амрагийг хурдхан тэндээс зайлахыг эелдгээр хүссэнд үхтлээ айсан нөгөөх нь ч санд мэнд хувцаслаж аваад гарч одсон байна.

Харин доромжлогдсон нөхөр өөрийг нь араар тавьсан эхнэрийнхээ хамт үлдэж байгаад “хувийн тооцоо” бодож эхэлжээ.  

Тэрээр савхин гутлаа шүүрч аваад, эхнэрээ үнэнч байхыг “сургаж” өгч.  Ингэхдээ биеийг нь бус, улаан нүүрэн дундуур нь хэдэнтээ “гөвсөн” байна.  

Үүний дараа хөх алаг болсон нүүртэй эхнэр нь эмнэлэгт хандаж, харин нөхөр нь бусдын гоо сайхныг санаатайгаар хөнгөн гэмтээсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн, дөрвөн сар хүртэл хугацаатай баривчлах ялаар шийтгүүлэх магадлалтай болсон аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(43.228.128.195) 2018 оны 05 сарын 24

ер нь бол нууц амраг бол хэрэггүй зүйл харин хаа нэг сад тавих бол байх хэрэг шүү дээ Эхлээд тэд нөхрөөсөө таашаал авдаггүй гэж гонгиноод улам лавшраад ирэхээрээ эхнэрээс минь илүүтэйгээр мөнгөний сонирхол нь давамгаыйлдаг юм даа Тэгээд бидний зовж олсон мөнгийг арчаагүй боожгой босохоо байсан эртэйгээ хуваан иднэ дээ

0  |  0
alzagnyyr(66.181.188.90) 2018 оны 05 сарын 24

sabhin gytal gej bas iy garaad ireb zebseg yy

0  |  0
(122.201.22.124) 2018 оны 05 сарын 23

Гэхдээ eр нь гээндээ ч гоондоо ч гэдэг үг байдаг сайхан гэр бүлийг салгадаг ганц зүйл нь нууц амраг шүү дээ эр хүний дотор эмээлтэй морь багтдаг гэдэг үг хоцрогдож орчин үeд чинь эр хүн чинь эмээл хазаар, машинтайгаа эм хүний атганд ордог болсон гэдэг үг буй болжээ энэ эмэгтэй хүний шуналыг дээ яая дээ байз

0  |  0
Иргэн(66.181.167.75) 2018 оны 05 сарын 22

Энэ бол зүгээр л зохиомж байна.

0  |  0
Top