“Эм Си Эс”-ийн захирлын цонхоор бурхан харагдах ёстой

2018 оны 05 сарын 22

Өнөө цагт мөнгөтэй л бол юу ч хийж болдгийн тод нэгэн жишээ Зайсангийн аманд болжээ. Учрыг тодотговол, “Эм Си Эс”-ийн нэг захирлын цонхоор Зайсанд байх Бурхан багшийн дүр харагдаж байх ёстой атал нэгэн нөхөр бурхан багшийн дүрийг бүтнээр нь харагдахгүй газарт байшин барьсан байна. Өөрөөр хэлбэл эрхэм захирлын цонхоор харагдах бурхан багшийн дүрийг хааж байшин барьжээ. Тиймээс “Эм Си Эс”-ийн захирал мөнгө, эрх мэдлээр далайлгаж байгаад нөгөө нөхрийн байшинг “зөвшөөрөлгүй” хэмээн буулгуулсан юм байх. Үнэн хэрэгтээ Зайсанд зөвшөөрөлтэй баригдсан байшин барилга бий гэхэд ихээхэн эргэлзээтэй. Харин уншигч олон “Эм Си Эс”-ийн хоёр ч захирал УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэмээн тэднийг хардаж байгаа ч эх сурвалжийн хэлж байгаагаар тэд биш өөр нэгэн эрх мэдэлтэн, хурган дарга байгаа бололтой. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хоёр захирлын хувьд арай ч тийм зүйл хийх хүмүүс биш хэмээв.

Н.Баатар

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ооооооооооо(103.229.121.3) 2018 оны 05 сарын 23

1 ч гэсэн зөвшөөрөлгүй барилгыг болиулсан бол болж дээ.

0  |  0
Zochin(66.181.179.214) 2018 оны 05 сарын 22

Hachin ataarhuu yum bichihiin. Hudulmuruuruu bayjsan humuust ataarhaj iim yum bichij baigaa setguulch oortoo dugnelt hii.

0  |  0
зочин(202.179.27.3) 2018 оны 05 сарын 22

ЭМ СИ ЭС-ийн Захиралын цонхоор юун Бурхан харагдах вэ, Буг харагдаж байвал их юм, Бурхан Буянтай, Өглөгч нэгэнд харагддаг болохоос Захирал гуайн Нүдэнд харагдаад байх нь юу л бол

0  |  0
Top