Нажиб Разак албан тушаалаасаа буулаа, Ш.Алтантуяа бүсгүйн амийг хөнөөгсөд илрэх үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

2006 оноос хойш 12 жил өнгөрчээ. Энэ олон жилийн хугацаанд Монгол Улсын иргэн, аавын хайртай охин, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяагийн харамсалтай үхлийг олон нийт одоо хэр нь мартаагүй.

Ш.АЛТАНТУЯА ГЭЖ ХЭН БАЙВ

Ш.Алтантуяагийн хэрэг зурган илэрцүүд

Ш.Алтантуяа англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн. ОХУ-ын Белыйводы, Чимкент, Ленинград хотод 1-6 дугаар ангиа дүүргэж 1990 онд гэр бүлээрээ Монголд ирээд Орос 14, улмаар 84 дүгээр дунд сургуульд суралцсан байна. МУИС-ийн дэргэдэх лицей аравдугаар ангийг төгссөн аж. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байгаад Отгонтэнгэр дээд сургууль руу шилжин англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. Мөн БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийн хятад хэлний ангид орчуулагч, эдийн засагч мэргэжлээр давхар мэргэшсэн гэнэ. Тэнд суралцаж байх хугацаандаа Оросын илгээмжийн нэгэн том компанид орчуулагчаар ажиллаж байжээ. Сургуулиа төгсч ирээд хувиараа гоо сайхны салон байгуулан бизнес эрхлэх болсон аж. Орос, англи хэлийг сайн эзэмшсэн Ш.Алтантуяа хувийн бизнесийн шугамаар олон улс оронд орчуулагчийн ажлаар зорчиж байгаад ийн амиа алдсан юм.

ТУХАЙН ҮЕД ЮУ БОЛОВ

Ш.Алтантуяагийн хэрэг зурган илэрцүүд

Шаарийбуугийн Алтанту­яагийн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн так­сины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цаг­даад мэдээлсэн гэдэг. Бүс­гүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суул­ган авч одоход жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ.

Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байдаг. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт нууц хэвээр байсан гэдэг.

Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон билээ. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичсэн байдаг. Харь газар амиа алдсан Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм.

Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байв. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байжээ.

2005 онд Ш.Алтантуяа Багиндатай хамт түүний улаан Ferrari-гаар Европоор зугаалсан гэдэг. Гэвч тэр зугаалгын цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Хэлэлцээг бүр 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак болон Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.

2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст Багинда болон түүний нөхөд төлбөрөө тушаасныг сонсоод Алтантуяа Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний “Perimekar” түүнд олгох 500.000 ам.долларыг өгөхөөс татгалз­жээ. Багинда, Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон гэдэг. Учир нь Багиндагийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна. Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхийг шаардсан байдаг. Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байдаг.

12 жилийн дараа...

Ш.Алтантуяагийн хэрэг зурган илэрцүүд

Ш.Алтантуяагийн амиа алдсан хэрэг 12 оныг өнгөрсөн  ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Малайзын саяхан шинээр сонгогдсон Ерөнхий сайд Махатир Мохаммадад хандан  тус улсад харамсалтайгаар нас барсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгахыг уриалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээд буй. Тус мэдээлэлд, Малайзын шүүх Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн ажилтнууд болох Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарыг ялласан боловч олон асуулт хэвээр үлдсэн гэдгийг онцолжээ.

 

Малайзын анхан шатны шүүхээс тухайн үед Шадар сайд байсан Нажиб Разакийн найз, улстөрийн зөвлөх Абдул Разак Багиндаг захиалагчаар ялласан боловч 2008 онд давж заалдах шатны шүүх хүчингүй болгожээ. Улмаар прокуророос шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй аж. Малайзын шүүхээс 2009 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдаад цаазын ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх тэднийг сулласан юм. Харин 2015 оны нэгдүгээр сард Малайзын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг сэргээж, Азилах Хадрийг цаазалжээ. Гэвч Сирул Азхар Умар 2014 онд Австрали руу зугтсан байв.

Малайзын Засгийн газраас түүнийг Интерполоор эрэн сурвалжилсны үр дүнд түүнийг Австралийн Квийнслэнд мужийн цагаачдыг хорих төвд хорьж байгаа аж. Австралийн Засгийн газраас түүнийг визний хугацаа хэтрүүлсэн хэргээр баривчилжээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар талийгаач Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн ажилтнууд нь Нажиб Разакийн хамгийн ойрын бие хамгаалагчдаар нь ажиллаж байсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинээр сонгогдсон Ерөнхий сайдад илгээсэн баярын захидалдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм.

Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илаарьшуулна гэдэгт найдаж байна” хэмээсэн билээ.

Тэгвэл Алтантуяагийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй Сирул Азхар Умар өөрт нь өршөөл үзүүлбэл хэргийн үнэн мөнийг тогтооход Малайзын шинэ Засгийн газарт тусална гэдгээ илэрхийлсэн тухай “Malaysiaki-ni” цахим сайтад өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ.

Хэдийгээр Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг Алтантуяагийн хэрэгтэй шууд холбоотойг батлах баримт байхгүй ч 2008 оноос хойш сонин хэвлэлд түүний нэр Ш.Алтантуяагийн хэрэгт дурдагдах болсон юм. Учир нь Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авхуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилжээ. Харин Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.

Ш.Алтантуяагийн хэрэг 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээтэй холбогддог. 28 настай Ш.Алтантуяа бусгүй "Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асарүнэтэй наймааны золиос болсон юм. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж мөн бичиж байжээ. Малайзын шинээр байгуулагдсан Засгийн газар Ерөнхий сайд асан Нажиб Разакийг хилээр гарахыг хориглож, авлигын хэрэгтэй холбогдуулан шалгаж эхлээд буй.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгсөн Нажиб Разакийн гэрт цагдаа нар нэгжлэг хийх үеэр алдартай брэндийн 284 гар цүнх, 72 аяны цүнх хураасны заримд нь бэлэн мөнгө, үнэт эдлэл дүүргэсэн байсныг нь тогтоосон. Зөвхөн нэг байрнаас нь хураасан эд зүйлсийн үнийг газар дээр нь шууд тооцоолохын аргагүй их хэмжээтэй байсныг Малайзын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мэдэгдээд буй. Ямартай ч шинэ Засгийн газар удахгүй Нажиб Разакийг баривчлан шалгаж магадгүй гэх таамгийг ажиглагчид дэвшүүлж байна. Тэр тохиолдолд манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн гол буруутнууд ч илрэх магадлал байгаа юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.20.236) 2018 оны 05 сарын 24

Шударга унэн байдаг болбуу Бас л манайх шиг улс ба доо

0  |  0
mongol(27.123.212.139) 2018 оны 05 сарын 23

Huurhii mungunii gacaalaas bolj iimerhuu notstoi heregt orootsoldoj dee. Iluu hashir hunees zuvluguu avah baij.

0  |  0
хххх(122.201.24.128) 2018 оны 05 сарын 23

Анхнаасаа өгнө гэж тохирсон юм чинь хэн ч мөнгөө нэхнэ одоо наадуул чинь хамгаалалтгүй болсон шинэ ерөнхий сайд арчаад өгнө л дө.

0  |  0
О(59.153.115.153) 2018 оны 05 сарын 23

Ангийн охиноо амь үрэгдсэнд маш их харамсаж байна. Өндөр боловсролтой нэгэн байсансан. Орчуулагчаар ажиллах боллоо. Хүүгээ эмчлүүлэх мөнгөтэй болох нь. Хүүгээ гараас нь хөтлөөд явна гээд их л баяртай байсан даа. Бурханы оронд амар амгалан байх болтугай.

0  |  0
СМИТ(103.26.195.71) 2018 оны 05 сарын 22

УЛАМ БҮДГЭРЭЭД Л БНА

0  |  0
СМИТ(103.26.195.71) 2018 оны 05 сарын 22

ЦАГ ХУГАЦАА ЯВСААР

0  |  0
СМИТ(103.26.195.71) 2018 оны 05 сарын 22

ЭНЭ АСУУДАЛЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ

0  |  0
зочин(112.72.11.110) 2019 оны 03 сарын 18

маадай гэх новшийн эр байжээ муу пизда

1  |  0
.(103.57.93.134) 2018 оны 05 сарын 22

Малайзийн хамгийн том мафитай холбогдож, гүн, гүнзгий нууцад нь орсноо ойлгохгүй шантажлах гэж оролдсон эмь насыг авч одож.

0  |  0
Зочин (64.119.24.213) 2018 оны 05 сарын 22

Малайзын шүүх манай шүүх шиг биш байхаа.Ямар ч байсан Малайзын шинэ удирдлага Ш.Алтантуяагийн асуудлыг шудрагаар шийдвэрлэнэ гэж бодож байна

0  |  0
би (139.5.217.135) 2018 оны 05 сарын 22

хэрэг хуучирдаггүй л юм бна

0  |  0
S(112.72.14.233) 2019 оны 03 сарын 18

Тухйн уедээ унэн саак охин байсаан

1  |  0
Ххх(59.153.113.233) 2019 оны 03 сарын 18

Харамсалтай.Маадай гэж новштой суугаагүй бол амь мэнд мундаг явах байсийн

1  |  0
Top