Рассель Кроу жүжигчин болохоосоо өмнө рок дуучин байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

“Гладиатор” киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Рассел Кроу уран бүтээлчийн гараагаа рок хамтлагаас эхэлж байжээ. Австралийн уугуул тэрээр нутагтаа “Roman Antix” гэдэг нэртэй рок хамтлагт дуулж, бас ч үгүй “Rus Le Roq” гэдэг хочтой явжээ.

Зөвхөн дуулаад зогсохгүй дуу зохиочихдог шаггүй уран бүтээлч байсан нь “I Want To Be Like Marlon Brando” гэх мэт зохиосон дуунуудаас нь харагддаг байна. Энэ хамтлаг нь хожим нэрээ “30 Odd Foot of Grunts” гэж өөрчилсөн тул энэ нэрээр нь хайлт хийж бичлэгийг нь олж үзэх боломжтой юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top