Эмч нар ОУВС-д шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Эмч нарын суулт найм дахь өдөртөө үргэлжилсэн. Уг цалингаа нэмэгдүүлэх жагсаал, суултад МҮЭХ-ны удирдлагууд дэмжиж буйгаа илэрхийлэн нэгдсэн байна. Тус холбооны дэд ерөнхийлөгч Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа нар иржээ. МҮЭХ-ны Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Бидний цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд 77 тэрбум төгрөг шаардлагатай” гэв. Мөн Олон улсын валютын санд жагсагчдын төлөөлөл мэдэгдэл хүргүүллээ. Засгийн газрын төлөөлөлтэй уулзахад ОУВС-ийнхантай уулзаж байж шийдвэрлэх ёстой гэсэн хариулт өгсөнтэй холбоотой юм байна. Тус сангийн  Монгол дахь Суурин төлөөлөгч Нейл Сакерт хүргүүлсэн мэдэгдэл, саналд ОУВС-гаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа "Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эргэн харахыг дурджээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dsa(66.181.160.91) 2018 оны 05 сарын 22

ene heden medrel yumnuud bolioosoi

0  |  0
Top